-
2015 оны 4 сарын 13
Мөнгөний бодлогын хүүг хэвээр үлдээв
-
2015 оны 4 сарын 12
”Шивээ-Овоо” жилд 4-5 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилладаг
-
2015 оны 4 сарын 12
Тавантолгой хэмээх тарагны хөрөнгө
-
2015 оны 4 сарын 10
Барилгын компаниудыг ашгийн хойноос хэт улайрч, барилгыг үнэтэй болгож байна гэж ярьдаг олон хүнтэй би таарч байсан. Зарим нэг нь тийм гэхэд бүх компаниудыг тэгж хардах аргагүй. Тиймээс барилгын үнийг бүрдүүлж байгаа хүчин зүйлсийг харах хэрэгтэй. Системтэй харахын тулд бүр газраасаа эхэлье л дээ.
-
2015 оны 4 сарын 09
ТАВАНТОЛГОЙН ОРД ГАЗРААС БНХАУ-Д НИЙЛҮҮЛЭХ НҮҮРСНИЙ ТЭЭВЭРЛЭЛТИЙГ УХААХУДАГ-ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН 239 КМ ХАТУУ ХУЧИЛТТАЙ ЗАМААР ТЭЭВЭРЛЭХЭЭР БОЛЛОО
50 минутын өмнө Print Zasag and PDF
ShareThis Facebook Tweet LinkedIn Email
Зам, тээврийн сайдын 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 86 дугаар тушаалаар Тавантолгойн орд газраас БНХАУ-д нийлүүлэх нүүрсний тээвэрлэлтийг Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 239 км хатуу хучилттай замаар тээвэрлэхээр тогтсон байна.
Тус шийдвэртэй холбогдуулан Тавантолгойн орд газраас Гашуунсухайтын боомт хүртэл нүүрс тээвэрлэж байсан ”Тавантолгойн нүүрсний уурхай-Чулуун Овоо-Жавхлант баг-Гашуунсухайтын боомт-Улсын хил”-ийн чиглэлийн шороон замыг хааж, байгаль орны нөхөн сэргээх ажлыг уурхай эзэмшигч, тээвэрлэгч нараар гүйцэтгүүлэх асуудлыг холбогдох байгууллагуудад тавьж шийдвэрлүүлэхээр болсон байна.
-
2015 оны 4 сарын 08
Ноён уул хэмээх мөддөө дуусахгүй мөлжүүртэй ясыг тойрон Монголын улс төр, нийгмийн амьдрал өрнөсөөр хаврын цастай өдрүүдийг үдэж байна. Нөгөө утгаараа Ноён уул улстөрийн намууд хийгээд улс төрчид, төрсөн, төөрсөн ТББ-уудыг сонжин таних нийгмийн барометр болж хувирав.
-
2015 оны 4 сарын 07
Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг 14 хоногт шийдвэрлэнэ гэв
Tuesday, Apr 07 2015
Бичсэн Ариунзаяа
Хэвлэх Email
Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг 14 хоногт шийдвэрлэнэ гэв
Таван Толгойн хөрөнгө оруулагчтай хийх хэлэлцээний Ажлын хэсгийн ахлагч, Монгол Улсын сайд М.Энхсайхан хөрөнгө оруулагч Консерциумд багтсан Сумитомо корпорацийн Нүүрсний газрын захирал Ишихара Сүсүмүг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Ишихара Сүсүмү “Таван Толгойн хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах ажиллагаанд оролцохоор Улаанбаатар хотод ирсэн. Гэрээнд гарын үсэг зурах ажиллагаа хойшлогдоно гэсэн сэтгэл зүйн бэлтгэлгүй байсан учраас хүндээр тусч байна. Японы Засгийн газар болон Сумитомо компанийн хувьд Таван Толгой төсөл бол маш чухал төсөл. Энэ оны хоёрдугаар сард болсон Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалын үеэр Сумитомо корпорацийн Ерөнхийлөгч К.Накамура Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй тусгайлан уулзаж Таван Толгойн хөрөнгө оруулалтын асуудлаар ярилцсан. Гэрээг Засгийн газрын зөвшөөрлөөр шийдвэрлэнэ гэсэн ойлголттой байсан” хэмээн онцлов.
Ажлын хэсгийн ахлагч М.Энхсайхан “Юуны өмнө та бүхэнд маш их хичээл зүтгэл гаргаж байгаад талархаж байна. Парламентын чуулган өчигдөр эхэлсэн.Таван Толгойн хөрөнгө оруулалтын гэрээг эцэслэн шийдвэрлэх эрхийг өөртөө авч, хоёр долоо хоногийн дотор шийдвэрлэхээр боллоо. Намуудын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг ажиллана. Таван Толгойн хөрөнгө оруулалтын гэрээ 30 жилийн настай. Тийм учраас гэрээ зурагдахаас өмнө УИХ-аар хэлэлцүүлэх нь замын дунд хүндрэл үүсэхгүй, сайхан боломж гэж шинээр харж байна” гэлээ.
Уулзалтын төгсгөлд Сумитомо корпорацийн Нүүрсний газрын захирал Ишихара Сүсүмү “Хөрөнгө оруулагч тал болон Монголын тал харилцан ашигтай зарчмаар амжилтад хүрнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.
Дашрамд дурдахад Таван толгойн хөрөнгө оруулалтын хэлэлцээр гурван сарын турш үргэлжилсэн бөгөөд талууд нийтдээ 350 гаруй бүлэг сэдэв асуудлаар тохиролцжээ.
-
2015 оны 4 сарын 06
“Урагшаа Тавантолгой” иргэдийн санаачилгыг дэмжигч гишүүд хэдхэн цагийн өмнө Ерөнхий сайд, УИХ-ын дарга хоёрын Тавантолгойн гэрээний асуудлаар эрс тэс байр суурийн тухай мэдээлэл хийлээ.
-
2015 оны 4 сарын 04
аааа
-
2015 оны 4 сарын 03
Монголын Үндэсний Уул Уурхайн Ассоциацийн Ерөнхийлөгч Д.Алагаатай Эдийн засагийн форумаар хэлэлцэгдэж бус асуудлаар байр суурийг нь сонслоо.
-
2015 оны 4 сарын 03
Монголын Үндэсний Уул Уурхайн Ассоциацийн Ерөнхийлөгч Д.Алагаа:
-Сая хуралдаан дээр хамгийн тогтворгүй байсан Аж ахуйн нэгжийн татварын болон тусгай зөвшөөрлийн хуулиудыг хамгийн тогтворгүй байсан хуулиуд гэдгийг нэрлэсэн. Тийм л байж ирсэн. Одоо бид нар тогтвортой байдлыг хүсч байна. Тогтвортой байдлыг хангахын тулд хууль санаачилж боловсруулах нь л чухал. Гэхдээ энэ нь бие биедээ итгэсэн, тогтвортой байдлаар л явах ёстой юм. Хөрөнгө оруулагчдыг татсан шийдвэрийг 2012 оноос гаргаж, засаад л яваад байна. Гэхдээ дээд түвшинд засаад байгаа ч гэсэн дунд, доод түвшиндээ хэвээрээ байна. Энэ чуулганаас бид юуг хүлээж байна вэ гэхээр асуудлыг яриад байгаа хэрнээ хэрэгжихгүй их уддаг, хоёрдугаарт яриад байгаа асуудлууд нь хол зөрүүтэй, дандаа бие биенээсээ буруу хайсан маягаар ханддаг. Өнөөдрийн энэ ярилцлаган дээр бол хүмүүс голлох буруутан нь бид нар өөрсдөө юм байна гэдэгт санал нийлж байна. Тэгэхээр энэ бол нэгдүгээр алхам. Энэ форум Итгэлцэл гээн уриан дор явагдаж байгаа. Тэгэхээр ойлголцол чинь өөрөө итгэлцэлд хүргэж байна. Итгэлд хүрэх юм бол зөвшилцөл явагдана. Тэгээд зөвшилцөх юм бол дараа нь түншлэл бий болох юм байна гэж харж байна.
-
2015 оны 4 сарын 03
Үйлдвэрлэлийн аль чиглэлийг илүү хөгжүүлэхээ тодорхой болгох хэрэгтэй гэв
-
2015 оны 4 сарын 03
Эдийн засгийн чуулган салбар хуралдаануудаар үргэлжилж байна.
Үдээс өмнө “Монгол улсын алсын хараа” сэдвээр
Монгол Улсад өнөөдөр алсын хараа алга. Тийм учраас энэ удаагийн УИХ Монгол Улсыг алсын хараатай болгох ажлын хэсэг байгуулж жил гаруй хугацаанд ажиллаж байгаа.
Монгол Улсаа урт хугацаанд хөгжүүлэх, алсын хараатай болох ТУГ бодлоготой болъё. Монгол Улсын төрийн бодлого тодорхой биш байна, тогтвортой биш байна. Өнөөдөр бидэнд алсын хараа байхгүй, алсын хараатай болох хууль, эрхзүйн орчинг бүрдүүлээгүй учраас төрийн бодлого намын мөрийн хөтөлбөр болчихсон.
Ийм байдлаар өнгөрсөн 20 гаруй жил болчихсон. Улс төрийн бодлого нь төрийн бодлогоо татаж чангаадаг биш төрийн бодлогодоо тохируулж мөрийн хөтөлбөрөө гаргадаг болох хэрэгтэй. Энэ үед хүнээ яаж өсгөх вэ, хөгжүүлэх вэ гэдэс асуудал хамгийн тулгамдсан асуудал. Үүн дээрээ тулгуурлаж газрын баялаг, байгалийн нөөцөө ашигламаар байгаа юм. Ерөнхийлөгч “Монгол хүний хөдөлмөрийн хөлс цагт 5 доллар байна. Харин гадныхны хөлс цагти 120 доллар байна” гэж хэлсэн. Тэгэхээр яаж хүнээ хөгжүүлж, чадвар чадамжийг нь дээшлүүлж, боловсрол мэдлэгийг нь дээшлүүлж энэ нөөцөө удирдах, зохион байгулж эдийн засгийн эргэлтэд оруулан эцсийн бүтээгдэхүүн болгох, нэмүү өртөг шингээх экспортод гаргах талаараа ярих ёстой. Тэгэхээр хамгийнэ чухал зүйл нь хүнээ хөгжүүлэх. Монгол улсыг 50 сая малтай гэж ярьдаг. Бельги 2.7 сая малтай. Үүнээс экспортын орлого гэж 10 гаруй тэрбум доллар олдог. Чех улс 3 сая малтай. Түүнээс олох экспорт 1 тэрбум доллар. Гэтэл 50 сая малнаасаа бид хэдийг олж байгаа билээ. Бидэнд нөөц байна. Харин түүнийгээ удирдаж зохион байгуулах хүн маань хөгжихгүй байна. Хүнээ хүн хөгжүүлэх нь гол асуудал.
Алсын хараа гэдэг зүйлийг олон хүн ярилцаад гаргадаг гэдэгт би эргэлзэж байна.
Үнэхээр энэ алсын хараа гэдэг зүйлийг олон хүн ярилцаад гаргадаг гэдэгт би эргэлзэж байна. Энэ асуудлыг маш хүчтэй лидер, түүний баг боловсрууж гаргаж тавих ёстой. Тэр хүмүүс тухайн үедээ хэзээ ч сайнаар хэлэгддэггүй. Түүний дараа энэ өсөлт хөгжилт ирдэг.
Солонгосын Хан мөрөн дээрх гайхамшгийг бүтээсэн Пак Чён Хи 1979 онд буудуулж нас барсан. Солонгосчууд битгий хэл дэлхий нийтээрээ энэ хүнийг ярьдаггүй байсан. Үнэхээр гайхамшгийг авчирсан эцэг, гэхдээ дарангуйлагч гэдэг. 2009 онд 40 жилийн дараа энэ хүний талаарх мэдээ материал маш өргөн хэмжээгээр хэвлэгдэж эхэлсэн.
Түүнтэй ажиллаж байсан нэг хүн “Солонгосын түүх” номоо бичсэн. 2009 онд гарсан энэ номыг би Англиар ярьдаг байсан бүх улс төрчдөд бэлэглэсэн.
Би ганц хоёрхон жишээ хэлье. Алсын хараа, зорилго гэдгийг товчхон утгаараа юу гэж тодорхойлж болох юм бэ гэдгийг эхэнд нь бичсэн байгаа.
1.суурь баримтлалаа гаргаж ирэх хэрэгтэй.
2.Суурь баримтлал дээрээ үндэслээд үндсэн зарчмаа тогтоох хэрэгтэй.
3. Нарийвчилсан зорилго төлөвлөгөөтэй байх хэрэгтэй.
4. Түүнийгээ шат дараалалтай хэрэгжүүлэх хэрэгтэй гэсэн байгаа.
Ли Куан Ию анх засагт гарахад Сингапурын нэг хүнд ногдох ДНБ 1,200 ам доллар байсан. Ажлаа өгөхөд нь 18 мянган доллар болсон байсан.
Тэрээр саяхан нас барсан. Дэлхий нийт яаж хүндэлж байна. Одоо Сингапурын нэг хүнд ногдох ДНБ нь Дэлхийн банкны тоогоор гуравдугаарт явж байгаа буюу 78 мянган доллар. Тэгэхээр ийм боломжуудыг бид алсын хараа гэж үзэх ёстой. Ийм хэмжээний бодлогыг бид нар гаргаж байж хөгжих ёстой.
Энэ жилийн эдийн засгийн форумаас гарах үр дүнг та хэрхэн харж байна вэ?
-Энэ чуулган дээр ихэвчлэн Монголчууд ирж асуудлаа нээлттэй ил тод ярилцаж байгаа харагдаж байна. Гадаадын хөрөнгө оруулагч нарыг ийм чуулганар шууд татах нь юу бол гэсэн эргэлзээ байна. Яагаад гэвэл энд болж байгаа яриа, ярианы хэлбэр, хүмүүсийн асуудлыг авч хэлэлцэж байгаа байдал нь гарц гаргалгаатай, итгэл найдвар төрүүлсэн ирээдүй рүү харсан зүйл байхгүй харин байгаа асуудал, бухимдлаа ярьж байгаа болохоор хөндлөнгөөс харж байгаа хүнд толгой нь эргэсэн байдалтай харагдаад байна. Тийм болохоор энэ хүмүүс өөрсдийнхөө асуудлыг хэлэлцэж шийдэж чадаагүй юм бол би ийшээ орж иээд яах вэ гэсэн байдалтай харагдаж байна. Энэ фоурм бол асуудлаа ярьж зүг чигээ гаргаж байгаа учраас хэрэгтэй. Энэ удаагийн форум бол хөрөнгө оруулалтыг татаад итгэл найдвар төрөөд, төр засгаас яг ингэх гэж байгаа юм гэсэн зүг чиг бол сайн харагдахгүй байна.
-Таны бодлоор бид хөрөнгө оруулагчдыг татахын тулд хамгийн түрүүнд ямар асуудал шийдэх ёстой вэ?
-Бид нар хөрөнгө оруулагч нар бол мөнгө оруулаад ашгаа аваад гардаг гэдэг энгийн ойлголтоор хандаад байгаа юм. Хөрөнгө оруулагчид юу хардаг талаар зарим хөгжилтэй орнуудаар жишээ аваад хэлэхэд, тэнд хийгдэж байгаа бүх зүйл нь өөрсдийнх нь төлөө л байдаг. Чанартай, өөрсдийнхөө төлөө хийж байгаа итгэл үнэмшил, эрмэлзэл нь бусдыг дагуулдаг. Энэ оронд очоод мөнгө хийхэд ямар ч байсан айлтгүй юм байна, миний оруулж байгаа хөрөнгийг сайн ашиглах юм байна гэсэн итгэл найдвар байдаг. Харин манайх шиг бүх зүйлд сул хандаж байвал хөрөнгө оруулагчид төдийлөн татагдахгүй, орж ирсэн нь зүгээр нэг өндөр ашигтай, өндөр эрсдэлтэй уул уурхайн нэг том орд олоод тэрийгээ бирж дээр гаргаад мөнгөө олж авдаг тийм л хөрөнгө оруулагчид ирж байгаа. Тэгэхээс биш үйлчилгээний салбарт, боловсролын салбарт бидэнд хэрэгтэй хөрөнгө оруулагчид төдийлөн орж ирэхгүй. Тэгэхээр бид эхлээд дотроо сайн учраа олох хэрэгтэй.
Эдийн засгийн чуулган салбар хуралдаануудаар үргэлжилж байна.
-
2015 оны 4 сарын 03
П.Очирбат: Үндсэн хуулийг өөрчилж байна гээд баллах вий дээ
-
2015 оны 4 сарын 03
Монгол Улсын Эрчим Хүчний Яам болон БНСУ-ын “Korea Gas Safety” корпорацийн хооронд 2014 онд байгуулсан Санамж бичгийн төлөвлөгөөний хүрээнд Монгол Улсын хийн стандарт, норм дүрмийг шинэчлэн боловсруулах, хийн аюулгүй байдлын асуудлаар 2015 оны ажлын төлөвлөгөөг хэлэлцэх, тодорхойлох зорилгоор энэ оны гуравдугаар сарын сүүлчээр ЭХЯ-ны Бодлогын хэрэгжилтыг зохицуулах газрын мэргэжилтэн Д. Алтанчимэг, Хяналт шинжилгээ үнэлгээний газрын мэргэжилтэн Х. Бекболат, “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн” ТӨҮГ-ын захирал Б. Амарсанаа нарын зэрэг мэргэжилтнүүд БНСУ-д албан томилолтоор ажилалаа.
-
2015 оны 4 сарын 02
ЭЗ-ийн чуулган: Монголын төрийн тогтвортой байх нь чухал
-
2015 оны 4 сарын 02
Монголын Эдийн Засгийн Форумын зохион байгуулагчид сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Монголын Эдийн Засгийн Форум 2015-д 1,500 орчим хүн оролцож байна. Үүний 200 орчим нь хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл байгаа юм.
Итгэлцэл сэдвийн хүрээнд явагдаж байгаа учир гадаадын хөрөнгө оруулагчидтай хэлэлцэх гэхээсээ илүү дотооддоо асуудлаа ярих зорилготой чуулган болж байна гэдгийг зохион байгуулагчдын зүгээс онцолсон.
Гэхдээ энэхүү чуулган нь эцэстээ гадаадын хөрөнгө оруулалтыг татах, цаашдаа Монгол Улсын макро эдийн засгийн алсын харааг төсөөлөх юм.
Зээлжих зэрэглэл сайжрах нь Итгэлцэл сайжрах хамгийн чухал үзүүлэлт гэдгийг эдийн засагчид онцлов.
Яг одоо Монгол Улсын зээлжих зэрэглэл сэдвээр салбар хуралдаан эхлэх гэж байна. Энэхүү хуралдааны талаар модератор Mongolian Opportunities Partners-ийн захирал Б.Батсайхан “Fitch компанийн дарга товч илтгэл тавьж, Сангийн Яам, бизнес эрхлэгчид оролцсон хуралдаан болно. Манай Улсын зээлжих зэрэглэл ямар байгаа вэ, яаж сайжруулах вэ гэдэг асуудлаар ярилцана” гэдгийг онцолсон юм.
Манай улсын зээлжих зэрэглэл зарим байгууллагын тогтоосноор B+ байгаа бөгөөд хөрөнгө оруулалт өндөр эрсдэлтэй ангилалд багтдаг. Зээлжих зэрэглэл сайжрах нь Итгэлцэл сайжрах хамгийн чухал үзүүлэлт гэдгийг эдийн засагчид онцлов.
-
2015 оны 4 сарын 02
Монгол Улсын сайд М.Энхсайханы ”Монголын эдийн засгийн чуулган 2015” дээр тавьсан илтгэлийг хүргэж байна.
-
2015 оны 4 сарын 02
”Эдийн засгийн форум-2015” чуулган салбар хуралдаануудаар үргэлжилж байна. Чуулганы үеэр эдийн засгийн нөхцөл байдал ойрын хоёр жилд хүндэрнэ гэдгийг эдийн засагчид нуусангүй. Үүнийг урт хугацааны алдааны үр нөлөө хэмээн үзэж байгаа юм. Гэхдээ эдийн засаг хүндрэлтэй байна гээд зүгээр суух учиргүй хэмээн онцлов.
Ингээд эдийн засагчдын байр суурийг хүргэе.
-
2015 оны 4 сарын 02
Гадаад валютын дуудлага худалдаа гэдэг нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох нэг арга хэрэгсэл юм.