2024 оны 11 дүгээр сарын 25-26-нд шилжих шөнө орсон цаснаар СХД-ийн хэмжээнд зам, талбайн цэвэрлэгээний 8 байгууллага бэлэн байдалд ажиллаж, 03:00 цагаас эхлэн нийтийн эзэмшлийн авто замуудад давс, бодис цацаж эхэлсэн.
Зам, талбайн цэвэрлэгээний 8 байгууллагын 139 үйлчлэгч, тусгай төхөөрөмжийн давс бодис цацагч 15 машин, 2 автогрейдр, явган замын цас үлээгч 22 төхөөрөмж зэрэг нийт 39 машин техник, хэрэгсэлтэйгээр нийтийн эзэмшлийн зам, талбайг цэвэрлэж байна.
Мөн 82 тонн давс, 10 тонн бодис цацаад байгаа бөгөөд 887 тонн давс, 342,5 тонн бодисын нөөцтэй байна.