
Өнөөдөр буюу 2026 оны арваннэгдүгээр сарын 5-нд болох үйл явдал
Цунамигаас урьдчилан сэргийлэх дэлхийн өдөр тохиож байна.
10:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
10:00 цагт: “Жангар туулийн өвийг өвлөхүй” тууль хайлах ёслол ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд болно.
14:00 цагт: "Боловсролын салбарт аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлт эдлэх бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагаанд тавигдах нийтлэг шаардлага" журмын шинэчлэлийг хэлэлцэх хурал Боловсролын яаманд болно.
14:00 цагт: “Монгол суралцагчдын цүнхний жингийн судалгаа-2026” хэлэлцүүлэг МУБИС-ийн Төв номын санд болно.
-"Соёлын бүтээлч сар-2026" аяныг "Монгол бахархал" уриан дор энэ сарын 30-ныг хүртэл улс орон даяар зохион байгуулна.
Хилийн чанадад:
-Сенегалын нийслэл Дакар хотноо Залуучуудын Олимпын наадам энэ сарын 13-ныг хүртэл болно.
-Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр энэ сарын 22-ныг хүртэл оролцоно.
-Берлин хотын “Жеймс Симон” галерейд “Чингис хаан ба монголчуудын ертөнц” олон улсын тусгай үзэсгэлэн 2026 оны 10 дугаар сарын 21-нээс 2027 оны 4 дүгээр сарын 18-ныг хүртэл гарна.















































Сэтгэгдэл (2)