
"Benzin.mn" бол Улаанбаатарын жолооч нар хамтдаа бүтээдэг шатахууны мэдээллийн платформ юм. Аль ШТС-д бензин байгаа, аль нь дууссан, хаана дараалал үүссэн бүгдийг бодит цагт, зурагтайгаар оруулдаг аппликейшн. Шатахуун өгч байгаа эсэхийг мэдэхгүй цагаа үрж оочирлож зогсолгүй хаанаас ч, хэзээ ч үнэн бодитой мэдээллийг авах боломжтой.
Апп татах линк: https://apps.apple.com/mn/app/benzin-mn/id6798975321
ЮУ ХИЙЖ ЧАДАХ ВЭ?
- Газрын зураг ойролцоох 135 станцын байдлыг өнгөөр нь ялган харах
- Шатахууны төрөл харах (АИ-80, АИ-92, АИ-95, Дизель, Euro-Diesel)
- Бодит цагийн урсгал сүүлийн үеийн мэдээллүүд зургаар баталгаажин ордог
- Талоны самбар, талон авах, зарах зар
- Тэгш, сондгой дугаарын өдөр тутмын сануулга
- Бүртгэлгүйгээр шууд ашиглах боломж
ЯАЖ АЖИЛЛАДАГ ВЭ?
Мэдээллийг хэрэглэгчид өөрсдөө оруулдаг. Та станцад очоод байдлыг нь нэг товшилтоор тэмдэглэхэд дараагийн жолоочийн цаг, шатахуун хэмнэгдэнэ. Хэдий чинээ олон хүн мэдээлнэ, төдий чинээ үнэн зөв мэдээлэл орно.
ХЭНД ЗОРИУЛСАН БЭ?
Өдөр бүр хотоор явдаг жолооч, такси болон хүргэлтийн ажилтан, ачаа тээврийн жолооч шатахуун хайж дэмий бензин зарцуулахгүй байхыг хүсэж буй хэн бүхэнд зориулжээ.
АНХААРАХ ЗҮЙЛ
Мэдээллийг хэрэглэгчид оруулдаг тул benzin.mn түүний үнэн зөв байдлыг баталгаажуулахгүй. Талоны зар дээрх гүйлгээнд benzin.mn зуучлахгуй бөгөөд хариуцлага хүлээхгүй. Ашиглах зааврыг дараах зургаар харууллаа.



















































