
Монгол улсын гавьяат тамирчин Цэрэнжанхарын Шаравжамц сагсан бөмбөгийн холбоонд зориулж өөрийн Facebook хуудсандаа пост оруулжээ.
Тэрбээр "Холбоондоо хэдэн шүүмжлэл биш санал хэлэх хэрэгтэй болж байх шиг байна даа.
1. Шахуу хувиараа жаахан сунгаад тамирчдынхаа ачааллыг багасгахгүй бол тамирчид гэмтээд хэцүүдэх нь байна шүү! Амралтгүй тамирчид гэмтэх нь амархан болдог.
2. Шүүгчдээ жижиг асуудал дээр техник өгдгийг нь багасгахгүй бол тамирчид дээрээ дасгалжуулагчгүй болох гээд байна шүү!
3. Гурван импорт тоглогч бүтэн тоглуулдгаа эргэж харахгүй бол Монгол тоглогчид минутгүй болоод ур чадвар нь удахгүй муудах шинжтэй байна шүү!
4. Өсвөрийнхөө хоёр лигийн хугацааг зөрүүлэхгүй бол хэдэн хүүхдүүд цөмрөөд ядаргаанд орохоор байна шүү!
5. Тасалбарынхаа үнийг жаахан буулгахгүй бол үзэгчгүй уйтгартай болох гээд байна шүү!
6. Багийн төсвийн хязгаарыг тогтоохгүй бол мөнгөтэй нь аварга авдаг болох гээд байна шүү!
7. Үзэгчдээ тоглолтын дундуур жоохон хөгжөөхгүй бол уйдаад байх шиг байна шүү!
8. М хөгжлийн лигээ жоохон анхаарахгүй бол хаягдаад байх шиг байна шүү!
Муу санасандаа биш сайн санасандаа найзын найман зөвлөгөө өглөө болгооно буй заа" хэмээн цахим хуудсандаа нийтэлжээ.



















































Сэтгэгдэл (1)