
Маргааш буюу энэ сарын 26-ны ПҮРЭВ гаргийн 13:00 цагаас Бүгд найрамдах улсаа тунхаглаж, Анхдугаар үндсэн хуулиа баталсны 102 жилийн ойн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан "Монгол бөхийн өргөө"-нд болно.
Энэхүү барилдааныг анх 1984 онд 60 жилийн ойн өдөр Спортын төв ордонд зохион байгуулж, 128 бөх барилдсанаас дархан аварга Х.Баянмөнх түрүүлж, аварга Д.Хадбаатар үзүүрлэж байжээ. 1990 оноос хойш өнөөг хүртэл тогтмол зохион байгуулсаар ирсэн. Хамгийн сүүлд Улсын заан С.Сүхбат хоёр дараалан түрүүлээд байна. Уг барилдаан 1996 онд тодорхой шалтгааны улмаас зохион байгуулагдаагүй бөгөөд мөн 2009 онд "N1H1" вирусын улмаас олон нийтийн газруудад карантин тогтоогдож зохион байгуулагдаагүй өнжсөн байдаг. Мөн 2020 онд цар тахлын улмаас болоогүй билээ.
Улс тунхагласны ойн барилдааны түрүү, үзүүрийн бөхчүүд
-
1990 он: Дархан аварга Б.Бат-Эрдэнэ түрүүлж, улсын арслан М.Мөнгөн үзүүрлэв.
-
1991 он: Улсын заан Ц.Баярсайхан түрүүлж, дархан аварга Х.Баянмөнх үзүүрлэв.
-
1992 он: Дархан аварга Б.Бат-Эрдэнэ түрүүлж, дархан аварга А.Сүхбат үзүүрлэв.
-
1993 он: Дархан аварга Б.Бат-Эрдэнэ түрүүлж, улсын аварга О.Балжинням үзүүрлэв.
-
1994 он: Улсын заан С.Хүрэлбаатар түрүүлж, улсын гарьд П.Сүхбат үзүүрлэв.
-
1995 он: Улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ түрүүлж, улсын заан Д.Бумбаяр үзүүрлэв.
-
1996 он: Барилдаан өнжсөн.
-
1997 он: Дархан аварга Б.Бат-Эрдэнэ түрүүлж, улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ үзүүрлэв.
-
1998 он: Дархан аварга Б.Бат-Эрдэнэ түрүүлж, улсын гарьд Б.Гантогтох үзүүрлэв.
-
1999 он: Дархан аварга Б.Бат-Эрдэнэ түрүүлж, улсын гарьд Б.Гантогтох үзүүрлэв.
-
2000 он: Улсын аварга Д.Сумъяабазар түрүүлж, дархан аварга А.Сүхбат үзүүрлэв.
-
2001 он: Улсын аварга Д.Сумъяабазар түрүүлж, улсын харцага Г.Элбэг үзүүрлэв.
-
2002 он: Дархан аварга А.Сүхбат түрүүлж, улсын гарьд И.Доржсамбуу үзүүрлэв.
-
2003 он: Дархан аварга Г.Өсөхбаяр түрүүлж, дархан аварга А.Сүхбат үзүүрлэв.
-
2004 он: Улсын гарьд И.Доржсамбуу түрүүлж, дархан аварга Г.Өсөхбаяр үзүүрлэв.
-
2005 он: Дархан аварга Г.Өсөхбаяр түрүүлж, улсын арслан Б.Ганбат үзүүрлэв.
-
2006 он: Улсын арслан Д.Азжаргал түрүүлж, улсын харцага Т.Мөнгөнцоож үзүүрлэв.
-
2007 он: Дархан аварга Г.Өсөхбаяр түрүүлж, улсын гарьд Д.Рагчаа үзүүрлэв.
-
2008 он: Улсын гарьд И.Доржсамбуу түрүүлж, улсын арслан Д.Ганхуяг үзүүрлэв.
-
2009 он: Барилдаан өнжсөн.
-
2010 он: Улсын аварга Ч.Санжаадамба түрүүлж, улсын начин Ш.Тогтохбаяр үзүүрлэв.
-
2011 он: Улсын гарьд Н.Ганбаатар түрүүлж, улсын начин Э.Энхбат үзүүрлэв.
-
2012 он: Улсын арслан П.Бүрэнтөгс түрүүлж, улсын аварга Ч.Санжаадамба үзүүрлэв.
-
2013 он: Улсын аварга Ч.Санжаадамба түрүүлж, улсын заан Б.Батмөнх үзүүрлэв.
-
2014 он: Улсын аварга С.Мөнхбат түрүүлж, улсын заан Б.Пүрэвсайхан үзүүрлэв.
-
2015 он: Улсын аварга Ч.Санжаадамба түрүүлж, улсын арслан П.Бүрэнтөгс үзүүрлэв.
-
2016 он: Улсын аварга Ч.Санжаадамба түрүүлж, улсын арслан П.Бүрэнтөгс үзүүрлэв.
-
2017 он: Улсын аварга Ч.Санжаадамба түрүүлж, улсын гарьд Ө.Бат-Орших үзүүрлэв.
-
2018 он: Улсын гарьд Б.Гончигдамба түрүүлж, улсын арслан Ц.Содномдорж үзүүрлэв.
-
2019 он: Улсын начин Н.Баярбаатар түрүүлж, улсын начин Б.Орхонбаяр үзүүрлэв.
-
2020 он: Барилдаан өнжсөн.
-
2021 он: Улсын харцага Б.Орхонбаяр түрүүлж, улсын харцага Б.Бат-Өлзий үзүүрлэв.
-
2022 он: Улсын аварга П.Бүрэнтөгс түрүүлж, улсын аварга О.Хангай үзүүрлэв.
-
2023 он: Улсын заан Б.Бат-Өлзий түрүүлж, улсын харцага О.Мөнх-Эрдэнэ үзүүрлэв.
-
2024 он: Улсын заан С.Сүхбат түрүүлж, улсын харцага Б.Зоригтбаатар үзүүрлэв.
-
2025 он: Улсын заан С.Сүхбат түрүүлж, улсын аварга П.Бүрэнтөгс үзүүрлэв.
Түрүү үзүүр хүртсэн аймгууд
| д/д |
Аймгуудын нэр |
Түрүү |
Үзүүр |
Түрүүлсэн он |
Үзүүрлэсэн он |
|---|---|---|---|---|---|
| 1. |
Архангай |
10 |
7 |
1995, 2003, 2005, 2007, 2010, 2013, 2015, 2016, 2017, 2024, 2025 |
1997, 2004, 2006, 2007, 2012, 2023, 2024 |
| 2. |
Хэнтий |
6 |
- |
1990, 1992, 1993, 1997, 1998, 1999 |
|
| 3. |
Увс |
2 |
10 |
2012, 2014, 2022, |
1990, 1991, 1993, 1995, 1998, 1999, 2005, 2015, 2016, 2017, 2024 |
| 4. |
Төв |
2 |
4 |
1991, 2002 |
1992, 2000, 2003, 2013 |
| 5. |
Булган |
2 |
2 |
2004, 2008 |
2002, 2011 |
| 6. |
Өвөрхангай |
2 |
1 |
2000, 2001 |
2008 |
| 7. |
Хөвсгөл |
1 |
2 |
1994 |
2001, 2018 |
| 8. |
Говь-Алтай |
1 |
1 |
2011 |
2010 |
| 9. |
Говьсүмбэр |
1 |
- |
2006 |
|
| 10. |
Завхан |
1 |
- |
2018 |
|
| 11. |
Баянхонгор |
- |
1 |
|
1994 |
| 12. |
Ховд |
1 |
2 |
2023 |
2021, 2022 |
| 13. |
Сэлэнгэ |
1 |
2 |
2019 |
2019, 2021 |
Л.Баяр























































Сэтгэгдэл (11)