БАРИМТ 1
Мисс Отгонбаатарын Намуунаа нь 75 дахь удаагийн “Miss Universe 2026” олон улсын гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцож буй мисс, энтрепренер юм
БАРИМТ 2
Тэрбээр АНУ-ын нэр хүндтэй Жорж Мэйсоны их сургуульд (George Mason University) суралцаж төгссөн.
БАРИМТ 3
Эрүүл мэндийн удирдлага, бодлогын чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалсан байна.
БАРИМТ 4
Улаанбаатар хотод төрж өссөн бөгөөд 30 настай.
БАРИМТ 5
Англи болон Испани хэлээр чөлөөтэй ярьдаг.
БАРИМТ 6
Бизнес эрхлэгч (энтрепренер) бөгөөд үл хөдлөх хөрөнгийн салбарт мөн ажилладаг.
БАРИМТ 7
Хүүхдийн эрхийг хамгаалах, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх болон эмзэг бүлгийн хүүхдүүдийг хамгаалах чиглэлээр идэвхтэй дуу хоолойгоо өргөж, сайн дурын ажил өрнүүлдэг байна.
БАРИМТ 8
Тэрбээр үндэсний “Miss Universe Mongolia 2026” тэмцээний дэд байрын (1st Runner-Up) шагнал хүртсэн бөгөөд зохион байгуулагчдын шийдвэрээр Пуэрто-Рико улсад болж буй 75 дахь удаагийн дэлхийн тэмцээнд эх орноо төлөөлөх эрхийг авсан.
БАРИМТ 9
Олон улсын гоо бүсгүйн шинжээчдийн (Sash Factor гэх мэт) урьдчилсан үнэлгээгээр шилдэг 20 оролцогчийн тоонд багтжээ.
БАРИМТ 10
Мөн олон нийтийн санал хураалтаар сүүлийн 24 цагт хамгийн олон санал авсан шилдэг 30 орны нэгээр шалгараад байна.
БАРИМТ 11
Монголын төлөөлөгч солигдсон болон тайзны алхаатай холбоотойгоор сошиал орчинд шүүмжлэл, маргаан өрнөсөн ч тэрээр сэтгэл зүйн хувьд тогтвортой байж, дэмжигчдээсээ урам авч байгаагаа илэрхийлжээ.
БАРИМТ 12
Түүний оролцоо Монголын гоо үзэсгэлэнгээс гадна боловсрол, мэдлэг, оюун ухааныг дэлхийд таниулах боломж болж байна.



















































Сэтгэгдэл (1)