
09:30 цагт: "Улсын төсвийн жил эхлэх хугацааг 10 сарын 1-ээс эхлүүлж 09 сарын 30-ны өдөр дуусгах өөрчлөлтийн эрх зүйн боломж уялдаа холбооны талаарх" хэлэлцүүлэг Засгийн газрын ордны Сүхбаатар танхимд болно.
10:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
11:00 цагт: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө.
11:40 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүндэтгэн үдэх ёслол Д.Сүхбаатарын талбайд болно.
14:00–17:00 цагт: Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд Япон улсын “Мэйнстрийм” холбоотой хамтран Түгээмэл хөгжил ТББ-аас хэрэгжүүлсэн “Улаанбаатар хотын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие даан амьдрахыг дэмжих төсөл”-ийн хаалтын ажиллагаа болно. Блю Скай зочид буудал, 2 давхар, "Jade Hall" танхим.
15:00 цагт: Хөх хотод болсон олон улсын уралдаанд амжилттай оролцсон сурагчдын зургийн үзэсгэлэн, нээлттэй олимпиадын шагнал гардуулах ёслол Монголын уран зургийн галерейд болно.





















































