
Прокурорын байгууллага 2026 оны арваннэгдүгээр сарын байдлаар Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэгт холбогдсон 318 хүнд хамаарах 227 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.
Мөн арваннэгдүгээр сарын 2-13-ны хооронд энэ төрлийн есөн хэргийг шүүхээр шийдвэрлүүлсэн байна. Тухайлбал, мансууруулах бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, хадгалсан хэрэгт холбогдсон Г.Г-д гурван жилийн хорих ял, Ц.Ө-д нэг жил есөн сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял тус тус оноожээ.
Бусад хэрэгт “мөс”, “өвс”, “шавар”, “спийд”, “дроп” зэрэг хэрэглээний нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан үйлдлүүд багтсан байна.



















































Сэтгэгдэл (1)