
Монгол улсын сагсан бөмбөгийн шигшээ багийн тоглогч, Үндэсний дээд лигийн аварга Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ.
Үндэсний дээд лигт "Өмнөговийн Хүлэгүүд" багийн бүрэлдэхүүнд аварга болж, 2025–2026 оны улирлын финалын үнэ цэнтэй тоглогчоор шалгарсан А.Азбаяр энэ улиралд Японы мэргэжлийн сагсан бөмбөгийн B.LEAGUE-ийн B.ONE ангилалд "Fukushima Firebonds" багийн төлөө тоглож байна. Ийнхүү тэрээр тус лигийн Бүх оддын арга хэмжээний ASIA ALL-STARS багт сонгогдсон анхны монгол тамирчин боллоо.
Бүх Оддын тоглолт 2027 оны 01 сарын 15-нд Япон улсын Нагоя хотын IG Arena-д болно.
Б.Туяамарал
























































Сэтгэгдэл (2)