Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!

2026-11-18
0
ЖИРГЭХ

-Зээлийн хүүг 60 хувьд хүргэсэн Т.Жамбаажамцын толгойг илсээр байх уу-

Сая УИХ толгойг нь илээд өнгөрөөдөг Т.Жамбаажамц гэж хүн байх. Тэр бол Санхүүгийн зохицуулах хорооны дарга. Харин тус хороо нь ББСБ, үнэт цаас, даатгал гээд банкнаас бусад санхүүгийн зах зээлийн зохицуулалт, хяналт шалгалтыг хийдэг байгууллага. Гэвч энэ байгууллага ажлаа хийдэг бус, хийдүүлдэг болохыг иргэд бид арьсан дээрээ мэдэрнэ гэгч болж байна. Т.Жамбаажамцын үед санхүүгийн зах зээл бүхэлдээ савлаж, төлөөсийг нь иргэд цалин, тэтгэвэр, тэтгэмж гээд бүх орлогоороо ч төлж хүчрэхгүй хэмжээнд хүрлээ. Ингээд зогсохгүй шүүхийн хаалга татаж, орон шорондоо тулаад байгаа иргэд ч олширлоо. Яагаад гэж үү? Ерөөсөө хэт их ашгийн төлөө шунасан ББСБ, апплейкшний зээлийн хүүг зохицуулах үндсэн ажлаа Т.Жамбаажамц огтхон ч хийсэнгүй!

Уг нь УИХ-ын дарга С.Бямбацогт 60 хувьд шүргэж очсон зээлийг хүүг бууруулах санаачилга гаргаж, Т.Жамбаажамцад маш тодорхой үүрэг даалгавар өгсөн нь хагас жилийн өмнөх үйл явдал. Харамсалтай нь, Т.Жамбаажамц ажлаа хийхийн оронд албан тушаалтайгаа үлдэх тохироо, лоббиг л өнгөрсөн хугацаанд хийж явсан бололтой юм. Ямар сайндаа л зээлийн хүүг 60 хувь хүртэл тавьж туучихсан Т.Жамбаажамцыг чуулганы нэгдсэн хуралдаанаар албан тушаалаас нь чөлөөлөх гэтэл УИХ-ын гишүүдийн олонх дэмжсэнгүй.

Энгийн логикоор бодоход, УИХ Т.Жамбаажамцыг ажлаа ОНЦСАЙН хийсэн гэж үзлээ. Иргэд халаасаа цоортол ухаад ч зээлийн хүүгээ төлж чадахгүй байхад буруутан нь БУРХАН шиг шүтэгдэхийн учир юу? Ердөө л танил тал, ашиг сонирхол, холбоо сүлбээ, хөшигний цаадахь лобби. Өөр юу ч биш гэдгийг одоо баримтаар нотолъё.

Т.Жамбаажамц Санхүүгийн зохицуулах хороог удирдаж байх хугацаанд зээлийн хүү буурсан уу? Үгүй, харин ч өслөө! Сараар бус өдрөөр нэмэгдэж, өнөөдөр 60 хувьд шүргэж очоод байна. Солонгос кинонд гардаг мөнгө хүүлэгчид ч Монголын зээлийн апп-ууд шиг орлоготой байж чаддаггүй байх. Гэтэл энэ бүхнийг хар толгойгоороо хариуцна гээд төрөөс цалин хангамж авч, эрх ямбыг нь эдэлсэн Т.Жамбаажамц эсрэгээрээ тэдэнд үйлчлээд байна уу гэж хардах бодитой үндэслэл бий!

Монголд өнөөдөр апплейкшний зээлгүй хүн бараг үлдсэнгүй. Нэг зээлтэй юү, нэлээд хэдэн зээлтэй юү гэдгээрээ л ялгагдаж байна. Ганц жилийн дотор зээлдэгчийн тоо 2.7 саяас 3.6 сая болтлоо нэмэгдэж, 450 мянга гаруй хүн давхар зээлтэй амьдарч байна. Тэд амьдарч гэхээс илүүтэй өрөөс өр, зээлээс зээлийн хооронд амь зогоож байна гэвэл үнэнд ойртох байх. Хэнд ч мэдээж зээл авах хэрэгцээ шаардлага гарч болох учраас иргэдээ буруутгах нь өрөөсгөл. Харин тэр зээлийн хүүг нь тодорхой хэмжээнд зохицуул гээд Санхүүгийн зохицуулах хороог байгуулсан байдаг. Тэд ажлаа хийгээгүйгээс болж өнөөдөр апплейкшний зээлийн хүү сарын 4.7 хувь, жилийн 56.4 хувь буюу 60 хувьд шүргэж ирлээ. Энэ бол дэлхийд байхгүй өндөр хүү. Уг нь Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулиар хязгаараас давсан хэт өндөр хүүг зохицуулах, хяналт тавих онцгой эрх нь Санхүүгийн зохицуулах хороонд хадгалагдаж байдаг. Гэвч онцгой эрхээ хэрэгжүүлэхийн оронд Т.Жамбаажамц дарга ББСБ-уудад л онцгой дэмжлэг үзүүлж ирсэн. Тиймдээ ч ББСБ-уудын нийт зээлийн хэмжээ 8.2 их наяд төгрөг хүрч, иргэдээс 60 хувиар хүү тооцож аваад сууж байна.

Технологид суурилсан апплейкшний зээлийн давуу тал нь авахад хялбар. Гэвч нэг хүнд олгох зээлийн хэмжээ, өр, орлогын харьцаа, төлбөрийн чадвар зэргийг хянаж байх үүрэг мөн л Санхүүгийн зохицуулах хороонд хамаатай. Харамсалтай нь, тэд энэ ажлаа цаг тухайд нь хийгээгүйгээс үүдээд давхардсан зээлийн тоо огцом өсөж, финтек зээлийн чанаргүйдэл 42 хувьд хүрчээ. Мэдээж энэ чанаргүй зээлээ барагдуулахын тулд ББСБ-ууд зээлийн гэрээтэй холбоотой нэхэмжлэл шүүхэд гаргадаг бөгөөд 2026 оны эхний есөн сарын байдлаар ийм нэхэмжлэлийн тоо 28000 болж, шүүхийн ачааллыг огцом нэмсэн. Өөрөөр хэлбэл, 28000 иргэн хэт өндөр хүүтэй зээлээ цаг тухайд нь төлж чадахгүй болж шүүхийн хаалга татаад байна гэсэн үг.

Зөвхөн энэ хэдэн тооноос харахад л Т.Жамбаажамц даргын ажлын үр дүн “онцсайн” бус “ОНЦМУУ” болох нь нотлогдож байна. Гэтэл ийм үр дүнтэй ажилласан хүнийг өөрийн хүсэлтээрээ чөлөөлөгдье гээд өргөдлөө бариад ирэхэд нь УИХ-ын олонх чөлөөлөхгүй гэж авч үлдэж байгаад ашиг сонирхлын зөрчил гэхээс өөр тайлбар олдохгүй нь. Уг нь, энэ хүнийг чөлөөлж байж дараагийн дарга нь зээлийн хүүг бууруулахын төлөө зүтгэж ажиллана. Ямар сайндаа УИХ-ын дарга С.Бямбацогт санхүүгийн салбарын мэргэжлийн холбоодын төлөөлөлтэй уулзах үедээ “Өнөөдөр банкны зээлийн жилийн дундаж хүү 18 хувь байхад банк бусынх 45 хувь, цахим зээлийнх бүр 60 хувьтай байна. Иргэд нэг зээлээ нөгөөгөөр төлж, цалингаас цалингийн хооронд, өрнөөс өрний хооронд амьдарч байгаа нь гашуун үнэн. Банк бусууд ашиг олж болно. Гэхдээ ард түмний өрийн дарамт, зовлон дээр мөнгө хүүлж болохгүй! Зээлийн өндөр хүүг бууруулж, давхар шимтгэл, хураамжийг цэгцэлж, өрийн гинжийг таслахыг СЗХ-ноос зургаан сарын өмнө шаардсан. Гэвч иргэдийн амьдралд мэдэгдэхүйц үр дүн гарсангүй. СЗХ-ны удирдлагын томилгооны асуудлаар идэвхтэй дуугардаг мэргэжлийн холбоод иргэдийн өрийн дарамтын асуудлаар ч мөн адил дуугарах ёстой. Би хэн нэгний талд биш шударга зарчим, хуулийн хэрэгжилт, бодит үр дүнгийн талд байж хариуцлага, зөв өөрчлөлт шаардаж ажиллана. Иргэдийн эрх ашгаас илүү эрх ашиг гэж байх ёсгүй!” гэж мэдэгдэж байхав дээ. Иймээс ч УИХ-ын даргын зээлийн хүүг бууруулах санаачилгыг дэмжье гэвэл одоо л Т.Жамбаажамц мэтийг чөлөөлж эхлэх ёстой юм!

Л.Баяр

0
ЖИРГЭХ
Санал болгох
ТББХ: Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг 13.30 цагаас хэлэлцэнэ
Засгийн газар: Ургац хураалтын урьдчилсан дүнг хэлэлцэнэ
Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
Өвөрхангай аймгийн Засаг даргаар Т.Жамбалцэрэнг томилжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ТББХ: Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг 13.30 цагаас хэлэлцэнэ
    2 мин
  • Оросын цэргийн онгоц Сибирьт осолдсоны улмаас зорчиж явсан 19 хүн бүгд амиа алджээ
    4 мин
  • Засгийн газар: Ургац хураалтын урьдчилсан дүнг хэлэлцэнэ
    5 мин
  • ӨНӨӨДӨР: Аймгуудын өрсөлдөх чадварын тайланг танилцуулна
    8 мин
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
    12 мин
  • Н.Учрал: Эх хэл бол үндэстний оюун санааны дархлаа, тусгаар тогтнолын баталгаа
    16 цаг 25 мин
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
    16 цаг 29 мин
  • Улс хоорондын шуудан илгээмжийн нийт бараа эргэлт 40.5 хувиар өсжээ
    16 цаг 37 мин
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
    16 цаг 46 мин
  • Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ой өнөөдөр тохиож байна
    17 цаг 34 мин
  • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүсээс эртний чулуун хайрцагтай булш илэрчээ
    17 цаг 40 мин
  • Өвөрхангай аймгийн Засаг даргаар Т.Жамбалцэрэнг томилжээ
    17 цаг 51 мин
  • О.Батжаргал: Төрөө дээдэлдэг ард түмний хувьд төрийн тэргүүний ажил ариун байх ёстой, сэвтээж таарахгүй
    18 цаг 43 мин
  • Азийн Испорт болон оюуны анхдугаар наадам 2027 оны арваннэгдүгээр сард болно
    19 цаг 5 мин
  • Я.Содбаатар: 2019, 2020 оны намын санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулна
    19 цаг 8 мин
  • Өнөөдөр "Олон улсын оюутны эрхийг хамгаалах өдөр"
    19 цаг 22 мин
  • Ц.Ганзориг: Ерөнхийлөгч гүжир гүтгэлэгт нэр төрөө сэргээлгэх хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд өөрөө шийдвэрээ гаргасан
    19 цаг 32 мин
  • Н.Учрал: Эх хэл бол үндэстний оюун санааны дархлаа, тусгаар тогтнолын баталгаа юм
    19 цаг 34 мин
  • “Pizza Hut” сүлжээ рестораныг үүсгэн байгуулагч Дэн Карни таалал төгслөө
    19 цаг 40 мин
  • Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоолоо
    19 цаг 51 мин
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК