
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Байхгүй мөнгийг би зөөгөөгүй. Энэ бол бузар гүтгэлэг. Ер нь энэ асуудлыг мухарлаж, ард түмэндээ мэдээлэл хүргэх нь чухал гэж харж байна. Тийм учраас намын даргатай ярилцсан. 2019-2020 оны намын санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулна.
Үнэн мөнийг тогтоогоод гараад ирэхэд зүүдээ ярих гээд хулгайчтайгаа ярьсан хүмүүс гараад ирнэ. Гашуунсухайтын төмөр замын гэрээн дээр тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулга тэргүүтэй хүмүүсийн зам мөр гарах байх гэж бодож байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч өндөр албан тушаалаа өгч, шударга ёсыг тогтоох гэж байгаа нь зөв гэж бодож байна. Нямбаатар ирэх ёстой. Ерөнхийлөгч ажлаа өгөхөөр ирж, мэдээлэл өгнө гэсэн. Өөрөө шалгуулна гэсэн.
Байхгүй мөнгийг хэн ч зөөхгүй. Би 2019 онд ажлаа өгөөд гэр бүлээрээ АТГ-т шалгагдаж байсан. Надад хийж байгаа төрийн ажил байхгүй. Намын гишүүддээ хариуцлага тооцно. Бүгд ажлаа өгөөд шалгуулах ёстой. Асуудалд холбогдсон бүх хүн хариуцлагаа хүлээж, үнэн мөнийг тогтоолгох хэрэгтэй. Үнэн мөнийг нь тогтоогоод ирэхээр хэн ард нь байсан, ямар хүмүүс байгааг тодорхой болно” гэв.

























































Сэтгэгдэл (3)