
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг У.Хүрэлсүх чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн асуудлаар өөрийн байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр: “Ерөнхийлөгч Хүрэлсүх ямар үндэслэл хэлж, чөлөөлөгдөх хүсэлтээ өгснийг би мэдэхгүй байна. Хууль, эрх зүйн хувьд УИХ-ын дарга түүнийг орлодог гэж санаж байна.
Монголын төр шударга, ариун байх ёстой. Өөрсдөө огцрох хүсэлтээ гаргаж байгаа бол сайн л биз. Гэхдээ огцорлоо гээд асуудлыг орхиж болохгүй. Хяналтын хороо, ажлын хэсэг байгуулж, холбогдох асуудлыг нь шалгах ёстой.
Бид нэг, хоёр хүний огцрох асуудлаар хязгаарлагдах бус, улс орныхоо эрх ашгийн төлөө ярих ёстой. Нэг, хоёр хүн огцрох нь гол асуудал биш” хэмээн байр сууриа илэрхийллээ.

























































Сэтгэгдэл (1)