
Уушгины хатгалгаа нь бага насны хүүхдийн өвчлөл, эндэгдлийн тэргүүлэх шалтгаануудын нэг юм. Жил бүр дэлхий дахинд 5 хүртэлх насны 700,000 гаруй хүүхэд уушгины хатгалгааны улмаас эндэж байна.
Хүүхдээ уушгины хатгалгаанаас хамгаалахын тулд
-
Вакцинжуулалтад бүрэн хамруулах – товлолт вакциныг хугацаанд нь хийлгэх.
-
Эхийн сүүгээр хооллох – хүүхдийн дархлааг дэмжих.
-
Гараа тогтмол угаах – халдвар дамжихаас сэргийлэх.
-
Агаарын бохирдлоос хамгаалах – тамхины утаа, тоосжилтоос хол байлгах.
-
Өрөөг тогтмол агааржуулах – цэвэр, агаар сэлгэлттэй орчин бүрдүүлэх.
-
Өвчний шинж тэмдгийг эрт таних – ханиалгах, амьсгал олшрох, амьсгалахад хүндрэлтэй болох үед эмчид яаралтай хандахыг зөвлөлөө.





















































