БАРИМТ 1
Түүнийг Мягмаржаргалын Эрхэмбаяр гэдэг.
БАРИМТ 2
Булган аймгийн Могод сумын уугуул.
БАРИМТ 3
"Хилчин" спорт хороо, Бумбат Ундрага ХХК, Платинум Их Өргөө Констракшн ХХК, Булган дэвжээний бөх.
БАРИМТ 4
1996 онд төрсөн, 30 настай.
БАРИМТ 5
Биеийн өндөр 183 см, биеийн жин 125 см.
БАРИМТ 6
2017 онд Сумын начин цол хүртсэн. Хойтон нь 2018 онд Сумын заан цолонд хүртсэн.
БАРИМТ 7
Сумын заан цол хүртэснээсээ хойш гурван жилийн ард 2021 онд Сумын заан цолоо баталжээ.
БАРИМТ 8
2022 онд Ардын хувьсгалын 100 101 жил Булган аймаг байгуулагдсаны 84 жилийн ой аймгийн баяр баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд долоо даван түрүүлж, Аймгийн арслан цолонд хүрсэн. Үзүүр түрүүнд Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат Аймгийн заан Дэлгэрдалайн Пүрэвдоржийг давж түрүүлсэн байна.
БАРИМТ 9
Улмаар өнөө жилийн Баян-Өлгий аймгийн баяр наадамд долоо даван түрүүлж, "Хурц" чимэг нэмжээ.
БАРИМТ 10
2024 оны Орхон аймгийн баяр наадамд тав, 2025 оны Увс аймгийн баяр наадамд зургаа давсан чимэгтэй.
БАРИМТ 11
Түүний төрсөн дүү Мягмаржаргалын Өсөхбаяр нь Аймгийн заан цолтой. 2021, 2022, 2025 онуудад Сумын заан цолны болзол хангаж, 2025 ондоо Булган аймгийн баяр наадамд үзүүрлэж, Аймгийн заан болжээ.
БАРИМТ 12
Тэрбээр өмнө нь аймаг, цэрэгт нэг түрүүтэй. Уг барилдаан нь өнгөрсөн тавдугаар сард болсон Завхан аймгийн Сантмаргаз сумын харьяат, БНМАУ-ын арслан Шагдарын Санжсүрэнгийн нэрэмжит 512 бөхийн барилдаан юм. Ингэхдээ тавын даваанд Аймгийн хурц арслан А.Отгонбаатарыг, зургаагийн даваанд Аймгийн арслан Х.Балжиннямыг, долоогийн даваанд Аймгийн арслан Б.Баянсүхийг, наймын даваанд Аймгийн арслан Г.Мөнхбаярыг, есийн даваанд Аймгийн хурц арслан У.Батцоожийг тус тус хаяжээ.
БАРИМТ 13
Мөн улс, аймгийн цолтны барилдаанд нэг удаа түрүүлсэн нь өнгөрөгч наймдугаар сард болсон ТЭСО группийн 30 жилийн ойд зориулсан барилдаан юм. Ингэхдээ тэр гурвын даваанд Улсын начин Б.Даваа-Очирыг, дөрвийн даваанд Улсын аварга П.Бүрэнтөгсийг, тавын даваанд Улсын харцага Г.Ганхуягийг, зургаагийн даваанд Улсын арслан Ц.Бямба-Отгоныг, долоогийн даваанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнийг тус тус хаяжээ.
БАРИМТ 14
Аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаанд нэг удаа үзүүрлэсэн нь энэ оны нэгдүгээр сард болсон Атар хэвийн боовны нэрэмжит, аймаг цэргийн цолтой бөхийн барилдаан юм. Тэрбээр үзүүр түрүүнд Аймгийн хурц арслан болоод байгаа Ц.Төмөрцоожтой тулж унасан.
БАРИМТ 15
Сумын цолтой болон залуу бөхчүүдийн цуврал барилдаанд хоёр удаа зургаа, нэг удаа тав давж байжээ.
БАРИМТ 16
Тэрбээр дүүгийн хамт тэшүүрийн спортоор нэлээдгүй жил хичээллэж байсан гэдэг.
БАРИМТ 17
2024 оны Улсын баяр наадмын дөрвийн даваанд улсын арслан Ц.Содномдоржтой хоёр цаг орчим барилдаж, хөлийн цэцийн шийдвэрээр давсан.
БАРИМТ 18
Тэрбээр Улсын баяр наадамд ердөө дөрөвхөн удаа зодогложээ. Тэгэхдээ 2023 онд нэг давсан. 2024 оны тавын даваанд Улсын аварга О.Хангайд унасан. 2025 онд гурав давж, дөрвийн даваанд Улсын арслан Э.Оюунболдод унасан бол өнөө жил дөрөв даваад тавын даваанд Улсын харцага болсон Ө.Батсуурьт амлуулж унаад байна.
БАРИМТ 19
Өөр нэг сонирхолтой статистик гэвэл тэрбээр Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаанд дөрвөн жил барилдаж, бүгдэд нь нэгийн даваанд унажээ.
БАРИМТ 20
Өнөө жилийн Бүх цэргийн баяр наадамд дөрөв давсан. Тавын даваанд Аймгийн арслан Б.Цагаанбандид унажээ.
БАРИМТ 21
Тэрбээр Могод сумаар овогтой таван Аймгийн арслангийн нэг юм.
БАРИМТ 22
Могод сумаас төрөн гарсан дөрвөн Улсын заан бий. Тэдгээр нь Ө.Шарав, Г.Дэндэв, Д.Шарав, Д.Лхагвасүрэн нар юм.
БАРИМТ 23
Түүнчлэн Могод сумаас бидний сайн мэдэх ах дүүс болох Улсын өсөх идэр, өрнөн дэлгэрэх начин Э.Энхбат, улсын начин Э.Энх-Амгалан нар төрөн гарсан.
БАРИМТ 24
Аймгийн наадмын түрүү бөхчүүдийн барилдаанд түрүүлэхдээ тэр 11 барилдаанаас 10 давж түрүүлсэн. Өчигдөр түүнийг өвдөг шороодуулсан ганц бөх нь Аймгийн хурц арслан Б.Бадрах ажээ.





















































Сэтгэгдэл (1)