Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Я.Эрдэнэсайхан: 123 тэрбум төгрөгийн өртэй, бараг дампуурсан сан өргүй болсон

2026-11-23
0
ЖИРГЭХ

Монголын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн өмнө тулгамдаж буй сорилтууд, санхүүжилтийн бэрхшээл, гацааны талаар болон авлига, хүнд суртлын эсрэг авч хэрэгжүүлж буй бодит шийдлүүдийн талаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг  Жижиг, дунд үйлдвэрлэлийн газар /ЖДҮГ/-ын дарга, доктор Я.Эрдэнэсайхантай ярилцлаа.


–Авлига болон төрийн бодлогын тогтворгүй байдал нь ЖДҮ-ийн хөгжлийг сааруулж байна гэсэн Дэлхийн банкны судалгааны дүгнэлт бий. Та ЖДҮГ-ын дарга хэмээх албыг хүлээж авснаас хойш байгууллагынхаа засаглал, бодлогын залгамж чанар, ил тод байдлыг хэрхэн бэхжүүлж байгаа вэ?

– Авлига бол зөвхөн монголын биш дэлхий нийтийн асуудал. Ялангуяа жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд үйл ажиллагаагаа эхлүүлэх, цааш хөгжихөд нь маш хүнд дарамт болдог. Тийм учраас ЖДҮГ-аас төсөл сонгон шалгаруулалт болон үйл ажиллагаагаа бүгдийг нь цахимжуулж, ил тод, авлигаас ангид болгож чадсан гэдгийг энэ байгууллагыг хариуцаж яваагийн хувьд хариуцлагатайгаар хэлье.

2018, 2019 онд энэ салбар дээр ямар асуудал үүссэнийг бүгд мэдэж байгаа. Бид хууль эрх зүйн орчноо сайжруулж, Ганбаатар нарын гишүүдийн санаачилсан Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийг хоёр жил хэлэлцүүлж байж батлуулсан. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийнхээ санаа бодлыг тусгаж, олон улсын туршлагыг судалсан, сайн хууль болсон. Үүний дагуу Засгийн газар холбогдох дүрэм журмаа баталснаар төсөл сонгон шалгаруулалт ил тод, шударга болсон. Үүнийг нотлох гол үзүүлэлт бол АТГ-ын төрийн байгууллагуудын ил тод байдлын үнэлгээ юм.

2018 онд тухайн үеийн ЖДҮХС-гийн үйл ажиллагааг “үнэлэх боломжгүй” буюу хамгийн доод түвшинд байсан бол хоёроос гурван жилийн дотор бүх үйл ажиллагаагаа цахимжуулсны хүчинд сүүлийн жилүүдэд төрийн байгууллагуудын үнэлгээгээр эхний гурван байранд тогтмол орж байна.

Гэвч ЖДҮ-ийг дэмжихэд олон төрийн байгууллагын оролцоо шаардлагатай. Жишээлбэл, аймаг, сум, дүүрэгт найман нэрийн дэлгүүр, цайны газар ажиллуулахад л үйлдвэр үйлчилгээ, татвар, нийгмийн даатгал, тохижилт гээд бүх салбар хянадаг. Нэг байцаагч ажлын байрны дүгнэлт гаргахгүй гэхэд л тухайн бизнес сөхөрдөг. Харин Ерөнхий сайд Н.Учрал томилогдонгуутаа “Чөлөөлье” гэдэг санаачилгыг гаргасныг би болон аж ахуйн нэгжүүд маш талархалтай хүлээж авсан. Би өөрөө энэ салбарт ажиллаж байсан болохоор зовлон, жаргалыг нь сайн мэднэ. Нэг зөвшөөрөл авах гэж төрийн албан хаагчийн үүдийг хэдэн сар сахиж, үйл ажиллагаагаа эхлэхээс өмнө баахан зардал гарч, өрсөлдөх чадваргүй болчихдог. Солонгос, Японд яг л ийм дарамтгүй орчныг бүрдүүлсэн байдаг юм билээ.

Манай газрын тухайд төсөл сонгон шалгаруулалтын зар мэдээллийг бүтэн сарын турш мэдээллийн хэрэгслээр зарлаж, нэг сарын хугацаанд зөвхөн цахимаар төсөл хүлээж авдаг. Сонгон шалгаруулалт гурван үе шаттай явагддаг. Хувь хүний субъектив хандлага орох нөхцөлийг бүрэн хаасан. Мөн 2019 оны хуулиар 2020 онд ХХААХҮЯ-ны газар болон ЖДҮХС-г нэгтгэж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг байгуулснаар нэг удирдлага, нэгдсэн шийдвэр гаргалттай болж засаглал сайжирсан.

– Манайд жижиг, дунд үйлдвэрүүдийн өмнө тулгардаг хамгийн том бэрхшээл бол арилжааны банкны өндөр хүү болон барьцаа хөрөнгө байдаг. ЖДҮГ-ын зүгээс хөнгөлөлттэй зээл, венчур сан болон зээлийн баталгааны схемийг бизнес эрхлэгчдэд илүү ээлтэй болгох чиглэлээр ямар шинэчлэл хийж байгаа вэ?

– 2019 оны хуулийг боловсруулахдаа бид дэлхийн 40 гаруй орны тусгай сангуудын судалгааг хийсэн. Тэдгээрийн 39 нь Засгийн газрын оролцоотой тусгай сан эсвэл банкны бүтэц байдаг. Учир нь ЖДҮ эрхлэгчдэд арилжааны банкны шаардлага хүндэддэг, хүү нь өндөрддөг. Монголын нөхцөлд арилжааны банкны 20 хувь, банк бусын 30 гаруй хувийн хүүтэй зээлээр үйлдвэрлэл эрхлэх ямар ч боломжгүй.

Солонгос, Японд арилжааны банкны хүү жилийн гурваас дөрвөн хувь байдаг хэр нь  өндөр байна гээд тусгай сангаас ЖДҮ-д зориулж нэгээс хоёр хувийн хүүтэй зээл олгодог.

Манай сангийн хүү таван хувь. Өнөөдөр Монголд байгаа хамгийн бага хүүтэй зээл боловч Солонгос, Японтой харьцуулахад өндөр. Зарим УИХ-ын гишүүд судалгаа тооцоогүйгээр хэт улс төржүүлж ярьдаг тал бий. Гэтэл судалгаанаас харахад энэ бүтэц заавал байх ёстой, бүр өргөжүүлж, мөнгө нэмж өгөх шаардлагатай. Ковидын үеэр бид үйлдвэрлэл хөгжөөгүй байсны горыг амсаж, маскаа ч хийж чадахгүй, хил хаагдахад ямар байдалд орсноо санах хэрэгтэй. Төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлж байж л бид гаднаас хараат бус, үйлдвэрлэгч улс болно.

– Уг нь боломж нь байгаад байгаа юм уу?

-Байгаа. Харамсалтай нь бид улсын төсвийг маш их үр ашиггүй зүйлд зарцуулж байна. Нэг суманд соёлын төв, сургууль, цэцэрлэг, эмнэлэг бүгд тус тусдаа объекттой, тус тусдаа урсгал зардалтай. Соёлын төв нь өвөлжин дулаан авч яваад, сард 1-2 удаа л арга хэмжээ хийдэг, спорт заалаа ашиглуулдаггүй.

2012 онд Америкт явж байхад нэг тосгонд ганцхан олон нийтийн барилга байхыг харсан юм. Таазыг нь буулгаад сагсны шийдтэй спорт заал болгочихдог, дугуйтай эвхдэг ширээ дэлгээд хурим найр, урлагийн тоглолтоо хийчихдэг. Нэг байрыг бүх байгууллагууд хуваарийн дагуу ашигладаг. Гэтэл манайд ашиглалтын зардлаа дийлэхгүй байж дахиад л сургууль, соёлын төв, спорт заал тус тусад нь барина гээд өмнөх системийн алдаагаа засахгүй яваад байна. Энэ мэт үр ашиггүй зардлуудыг танаад, бүтээлч үйлдвэрлэлээ  дэмжвэл ажлын байр нэмэгдэнэ, экспортыг солонгоруулахад дэм болно л доо.

-Энд тэндээс хэрэгжүүлж байгаа олон төсөл, хөтөлбөрийг ЖДҮГ дээрээ нэгдсэн бодлогоор зангидаж, системтэйгээр хүргэх боломж байдаггүй юм болов уу?

– Тантай санал нэг байна. Өнөөдөр ЖДҮГ дээр хэрэгжиж байгаа гадны нэг ч төсөл байхгүй. Тэр яам, энэ агентлаг дээр гээд ЖДҮ-ийг хөл, гараар нь тасдаад хуваачихсан. Хэрэгжүүлэгч нь тусдаа, үр шимийг хүртэгч нь тусдаа болохоор уялдаа холбоогүй, үр дүн муутай байна. Уг нь нэгдсэн бодлоготой улс юм бол ЖДҮГ-таа  төвлөрүүлж байж бүс нутаг, сумыг хөгжүүлэх ёстой. Би үүнийг хэлээд өнөөдөр болтол ажил болгож чадахгүй байна.

-Танай сан дээр эргэлдэж байгаа мөнгөн хөрөнгийг Орон нутгийн хөгжүүлэх сангууд руу яаж хуваарилж байна вэ? Тодорхой шалгуур, үзүүлэлт байх уу?

-Бид өмнө нь зээлийг бүх аймагт ижил тэгш хуваарилж үзсэн ч үр ашиггүй байсан тул 2020 оноос “Орон нутаг нь дэмжвэл бид дэмжье” гэдэг бодлого барьж байгаа. Аймаг, дүүргүүд орон нутгийн төсөв дээрээ мөнгө хуваарилбал бид түүнийг нь 2-3 дахин нэмэгдүүлж өгдөг. Анх Өмнөговь, Сүхбаатар аймгууд эхлүүлж байсан бол өнөөдөр 11 аймаг, нэг дүүрэгт нийт 10 тэрбум төгрөг хуваарилдаг боллоо. Манайх улсын төсвөөс 0 төгрөг тавьж байгаа ч өмнөх зээлийн эргэн төлөлтөөс 34-35 тэрбум төгрөг төвлөрүүлж, дээр нь орон нутаг руу 10 тэрбумыг нэмж гаргаж байна.

Ний нуугүй хэлэхэд ЖДҮ эрхлэгчидтэй уулзахад инээдэм гэх үү, ханиадам гэх үү нэг үг хэлдэг. “Төсөв баталдаг УИХ-ын гишүүд өөрсдөө авдаг байхдаа хэдэн тэрбумаар нь тавьдаг байсан. Өөрсдөө авч чадахаа болиод ирэнгүүт мөнгө хуваарилахаа больчихлоо” гэж. Энэ үнэн л дээ. Бид 100 тэрбум төгрөгийн санал оруулахад тэг болгож байна. 2019 оны хуулиар улсын төсвийн 10 хүртэл хувийг ЖДҮ-д зориулна гэж оруулсныг дараа жил нь Сангийн яам хасаад байхгүй болгочихсон. Тэгэхээр тулгамдаж буй асуудлын гол зангилаа нь санхүүжилт юм.

– Урьд нь олгосон зээлүүдийн хэрэгжилтийг хэрхэн хянаж, эргэн төлөлтийг яаж татаж байна вэ? Сошиалаар тэдэн тэрбумын зээл авчихлаа гэхчлэн шударга бус тогтолцооны талаарх шүүмжлэл чихэнд дасал болчихсон шүү дээ. Энэ тогтолцоог цаашид яаж зөв голдиролд нь оруулах вэ?

-Энэ сангийн зээл олголт өнөөдөр зөв голдиролдоо орчихсон. Журам ёсоор УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, агентлагийн дарга, аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга болон тэдний гэр бүлийн хувьцаа эзэмшдэг компаниуд зээл авахыг бүрэн хаасан.

Товчхондоо 2020 онд агентлаг байгуулагдсанаас хойшхи зээл дээр эрсдэл үүсэхгүй.

Учир нь нэгдүгээрт, эрх зүйн орчин, сонгон шалгаруулалт ил тод болсон. Мөн зээлдэгчийн амь насны, зээлийн эрсдэлийн болон үйлдвэрийн эд хөрөнгийн даатгалыг заавал хийлгэдэг болсон. Саяхан Улаанбаатарт үер болоход подвалд үйл ажиллагаа явуулж байсан ноолуурын компанийн тоног төхөөрөмж эвдэрч, зээлээ төлөх боломжгүй болоход даатгалаас нь төлүүлж эрсдэлийг хаасан. Хоёрдугаарт, барьцаа хөрөнгийн шаардлагыг чангатгасан. Өмнө нь 100 төгрөгийн зээл өгөөд 50 төгрөгийн барьцаа авдаг, тэр нь үнэгүйдээд 20 төгрөг болдог байсныг бүрэн зогсоосон.
2020 оноос өмнөх зээлүүдийн хувьд бид хууль хяналтын байгууллагад хандаж, агентлаг байгуулагдсанаас хойш 1,000 гаруй зээлдэгчийн 88 тэрбум төгрөгийн зээлийг төлүүлсэн байна. Бид жил бүр хяналт мониторинг хийж, орон нутгийн ХХААГ-ын мэргэжилтнүүдэд томилолт, шатахууны зардлыг нь өгч шалгуулдаг. Мөн бид өөрсдөө түүврийн болон эрсдэлийн үнэлгээгээр шалгалт хийдэг. Байнгын харилцаатай болоод ирэхээр нөхцөл байдал өөрчлөгдсөн.

2020 оны байдлаар манайх бусдад төлөх 123 тэрбум төгрөгийн өртэй, бараг дампуурсан сан байсан бол өнөөдөр ямар ч өргүй, эргэн төлөлтөөрөө өөрийгөө санхүүжүүлдэг бие даасан байгууллага болсон.

Нөгөөтэйгүүр, зээлдэгчид маань өөрсдөө хариуцлагатай байх шаардлагатай л даа…

– Яг тийм. 2020 онд “Хүүш, би тийм зээл аваагүй шүү дээ” гэх зээлдэгчидтэй хүртэл таарч байсан. Гэрээг нь гаргаад гарын үсгийг нь харуулахаар “Өө, нээрээ тийм байна” гэдэг байлаа. Одоо бол үйлдвэрлэгчид маань “Энэ бол төрөөс олгож буй нэн хөнгөлөлттэй зээл. Би буцааж төлснөөрөө дараагийн аж ахуйн нэгжийн боломжийг нээж өгнө” гэдгийг маш сайн ойлгодог болсон.

– Жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт бизнес эрхлэгчид жилдээ хэдий хэмжээний орлого улсын төсөвт төвлөрүүлдэг юм бол? Энэ салбар дах ААН-ийн тоо нь олон ч бүтээмж нь бага гэх шүүмжлэл байдаг л даа…

– 2009 оноос хойш зээл авсан 9,300 гаруй зээлдэгч улсын төсөвт жилдээ 100 гаруй тэрбум төгрөгийн татвар, 100 гаруй тэрбум төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа нь чамлахааргүй үзүүлэлт. Маш олон ажлын байр бий болгож байна. 2020 онтой харьцуулахад хоёроос гурав дахин өссөн байна. Татварын орчинд бас дэвшил гарч байна. Тухайлбал, Мөн ЖДҮ-ийн болон татварын хуульд өөрчлөлт оруулснаар нэг хувийн татвар төлдөг, 10 хувийн татвар төлөөд есөн хувийг нь буцаан авдаг, жилд дөрөв биш нэг удаа тайлан өгдөг зэрэг дэвшил гарсан. Гэвч олон улстай харьцуулахад татвар, нийгмийн даатгалын дарамт их хэвээр байна.

– Анхнаасаа итгэлцэл өгөөд зээл олгочихсон тохиолдолд хамтын ажиллагааны үндсэн дээр эрсдэлээс гарах боломж бий юу?

– Нийгмийн даатгал бол маш том дарамт. Ажил олгогч, ажилтан хоёулангаас нь 10 гаруй хувийн шимтгэл авч байна. Үүнийг олон улсын жишгээр хувийн даатгалын систем рүү шилжүүлэх ёстой. Тэгэхгүй бол 20-30 жил шимтгэл төлчхөөд тэтгэвэрт гараад 2-3 жил болоод нас барахад тэр мөнгийг нь төр авчихдаг биш, хадгаламж шиг үр хүүхэд, гэр бүлд нь өвлөгддөг систем рүү орох хэрэгтэй. Өндөр шимтгэлээс болоод л далд эдийн засаг, татвараас зугтах үзэгдэл их байгаа юм.

– Бүсчилсэн хөгжлийн хүрээнд сум, орон нутагт бизнес эрхлэх гэхээр орон нутгийн удирдлагууд нь мөнгө төсөвлөөгүй байдаг. Аймаг, сумын удирдлагуудад эдийн засгийн өндөр ач холбогдолтой төслүүдийг дэмжих чиглэлээр сургалт зохион байгуулах боломж байдаг уу?

-Бид сургалтуудыг тогтмол хийж байгаа. 2020 оноос хойш 400 гаруй сургалт зохион байгуулсан. Бид зөвхөн зээл олгодоггүй, сургалт, зөвлөх үйлчилгээ, үзэсгэлэн худалдаа, бодлогын дэмжлэг үзүүлдэг. Гэхдээ орон нутгийн удирдлагын ойлголт, хандлагаас их зүйл хамаардаг. Өмнөговь, Сүхбаатар зэрэг аймгууд үйлдвэрлэлийн үр шимийг ойлгоод төсөв хуваарилж, аймагтаа үйлдвэрлэсэн сайхан бэлэг дурсгал, бүтээгдэхүүнтэй болчихсон байна. Гэтэл Баянхонгор, Говь-Алтай зэрэг аймгууд мөнгө хуваарилдаггүй. Мөнгө хуваарилахгүй бол бид санхүүжилт өгөхгүй. Учир нь сонгон шалгаруулалт, хяналтыг аймаг нь хийж, ажлын байр, татварын орлого гээд бүх үр шимийг нь аймаг өөрөө хүртдэг шүү дээ. Солонгос, Японд УИХ-ын гишүүн нь уулзалтад ирэхдээ зөвхөн өөрийн тойргийн ЖДҮ эрхлэгчийн бүтээгдэхүүнийг л бэлэглэдэг юм билээ.

– Таны хувьд бүс нутгийн онцлогт тохирсон ямар бүтээгдэхүүнүүдийг хөгжүүлээсэй гэж бодож явдаг вэ?

-Монгол орон өргөн уудам, бүс нутаг бүр өөрийн онцлогтой. Зарим газар тэмээ, зарим газар сарлаг байна. Эдгээрийг цөөн тоогоор ч болов маш чанартай, үнэ цэнтэй эцсийн бүтээгдэхүүн болгож зорилтот зах зээлд нь хүргэх хэрэгтэй. Наад зах нь ингэний хоормог байна. Тэмээ бол говьд амьдардаг, халуунд тэсвэртэй, хавдар тусдаггүй, онцгой амьтан. Арабын орнууд болон Хятадын хойд хэсэгт ингэний сүү, тэр байтугай тэмээний тавхайгаар хийсэн хоол маш өндөр үнэтэй байдаг. Үүний адил сарлаг, ямааны бүтээгдэхүүнийг кластерлаж хөгжүүлэх ёстой. Ганц малчин, ганц үйлдвэр үүнийг дийлэхгүй тул Өмнөговь, Дорноговь, Дундговь, Баянхонгор, Говь-Алтай зэрэг говийн аймгуудын Засаг дарга нар тэмээний сүү, мах, арьс ширийг төвлөрүүлж томоохон үйлдвэр байгуулахад дэмжвэл ЖДҮГ дэмжихэд бэлэн байна.

– Танайхаас зээл авсан аж ахуйн нэгж шинэ бүтээгдэхүүн гаргахад та бүхэнд урамтай байдаг биз?

– Тэгэлгүй яах вэ, яг л хүүхдээ харж байгаа юм шиг баярладаг. Сайхан сав, баглаа боодолтой, амт чанартай бүтээгдэхүүн гарахаар бид зөв ажил хийж байна даа гэж урамшдаг. Бид жил бүр ЖДҮ-ийн өдөр, Намрын ногоон өдрүүд, Цагаан сар болон гадаад үзэсгэлэн худалдаануудыг зохион байгуулдаг. Сая 9 дүгээр сард болсон “Намрын ногоон өдрүүд”-ээр манайхан айргийг яг кола шиг гоё савлачихсан байхыг хараад өөрийн эрхгүй омогшсон. “Танайхаас зээл аваад хийсэн” гэхээр бүр ч их баярладаг.

–Та Японы шинэчлэл, Солонгосын инновацын систем, Казахстаны кластерлал зэрэг олон улсын туршлагыг судалж харьцуулсан байсан. Эдгээрээс Монголын хөрсөнд буулгаж буй туршлага бий юу?

– Япон 1940-өөд он, Солонгос 1950-аад он, Казахстан 1990-ээд оноос ЖДҮ-ээ эрчимтэй дэмжсэн. Япон бол томоохон үйлдвэрүүдээ түшиглэж, “кайзен” буюу тасралтгүй сайжруулах бодлогоор бүх шатанд нь бага хүүтэй санхүүжилтээр тасралтгүй дэмждэг. Гэтэл манайд нэг зээл авсан бол түүнийгээ төлж дууссаны дараа л дараагийнхыг ав гэдэг нь өсөлтийг удаашруулж байна. Солонгос мөн том компаниудынхаа сэлбэг, деталийг ЖДҮ-ээр нийлүүлүүлэх бодлого барьж, инновацид чиглэсэн.

Харин Казахстан бидэнтэй адил 1990-ээд онд зах зээлд шилжсэн, уул уурхай, ХАА-н орон бөгөөд уул уурхайд түшиглэсэн ЖДҮ, цахимжуулалтыг сайн хөгжүүлсэн. Бид үүнээс санаа авч “Орон нутгийн ЖДҮ-үүд уул уурхайд бүтээгдэхүүн нийлүүлэх” төслийг Дундговь, Сүхбаатар, Төв зэрэг аймагт туршихад маш үр дүнтэй болсон.

Уул уурхайн компаниуд орон нутгаас бүтээгдэхүүн авах сонирхолтой ч ЖДҮ эрхлэгчдийн хүчин чадал дутдаг.

Жишээ нь, уул уурхайд өдөрт мянган ширхэг савласан ус хэрэгтэй байхад орон нутгийн үйлдвэр нь дийлдэггүй. Хэрэв олон төслийг нэгтгээд зээлийг нь өгч хүчин чадлыг нь нэмээд, уул уурхай нь худалдаад авчихвал тэр үйлдвэр хөл дээрээ босоод ирнэ. Уул уурхайн компани ч Улаанбаатараас тээвэрлэх зардлаа хэмнэж, мөнгө нь орон нутагтаа үлдэх давуу талтай.

–Хөдөө аж ахуйн гаралтай нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг кластерлан экспортлоход танайхаас ямар дэмжлэг үзүүлж байгаа вэ?

– Санхүүжилт бага тул бие даан кластерлуулах нөхцөл одоогоор хязгаарлагдмал байна. Гэхдээ ITDM зэрэг төслүүдийн хүрээнд чацаргана, гоо сайхан, сүү, ноос ноолуурын кластерууд бий болж эхэлсэн. Энд санхүүжилтээс гадна монгол хүний менталитет буюу “дов довоо борлуулдаг” сэтгэлгээ саад болж байна. Хоёр жилийн өмнө Солонгосын экспогоос 40 мянган ширхэг ноолууран ороолт “Made in Mongolia” шошготойгоор авах захиалга орж ирсэн. Арваад ноолуурын компанийг цуглуулж уулзуулахад хамтраад хийж чадахгүй байсан хэр нь уулзалтын дараа захирлууд нь гаднын захиалагчтай тус тусдаа уулзаад “Эд нарт битгий өгөөч, надад өгөөч” гэж гуйгаад захиалагчийг нь хүртэл гайхшруулсан тохиолдол бий.

– Үйлдвэрлэл эрхлэхэд хамгийн чухал нь суурь судалгаа, шинжилгээ байдаг ч ихэнхдээ үүнд мөнгө төсөвлөхгүй байна. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

– Экспортод гаръя гэвэл заавал судалгаа шинжилгээ, туршилт хийж, лабораторийн шинжилгээгээр баталгаажуулж, олон улсын сертификат авах ёстой. Энэ төрлийн зардлыг Солонгос, Японд төрөөс нь дааж, дотоодын дэлгүүрт зарагдах барааг хүртэл шинжилгээнд заавал хамруулдаг. Манайд одоогоор дотоодын зах зээлд ингэж хатуу шаардвал олон үйлдвэр хаагдахад хүрнэ. Гэхдээ экспорт руу зорьж байгаа бол зардал гаргахаас өөр замгүй.

– Таны докторын сэдэв ЖДҮ тойрсон төрийн бодлогын талаар байсан.  Тухайлбал, системийн динамик загварчлалыг ашиглан 2035 он хүртэлх чиг хандлагыг тодорхойлсон байсан. Энэ ямар загварчлал вэ, энгийн үгээр тайлбарлаж өгөөч…

– Салбарын бодлого шинжлэх ухааны үндэслэлтэй, тооцоо судалгаатай гарах ёстой гэж үзээд энэ сэдвийг сонгож, докторын зэргээ хамгаалсан. Судалгаандаа системийн онол, засаглалын зохицуулалт, зах зээлийн бүтэлгүйтэл, институцийн онол зэргийг Солонгос, Япон, Казахстаны туршлагатай харьцуулсан.

Системийн динамик загварчлал гэдэг нь Vensim программ дээр математикийн арга зүйгээр ирээдүйг урьдчилан загварчилж туршдаг шинжлэх ухааны арга юм. Бодит амьдрал дээр 2035 онд юу болохыг бид тэр үед л мэднэ шүү дээ. Харин энэ загварчлалаар 2035 он хүртэл юу болохыг тооцоолох боломжтой. Жишээлбэл, ХАА-н салбарт инновацыг дэмжвэл ямар нөлөө (шок) үзүүлэх вэ, 100 тэрбум төгрөгийн зээл олговол ажлын байр, ажилгүйдэл, хүний хөгжил, ДНБ-д ямар өөрчлөлт гарах вэ гэдгийг урьдчилан тооцоолж хардаг удирдлагын арга барил юм. Нийгмийн болон байгалийн шинжлэх ухааны огтлолцол дээр туршилт хийсэн хэрэг.

– ЖДҮ7-ын даргын хувьд тантай энэ салбарын бодлого, зохицуулалтын талаар нэлээд ярилцлаа. Одоо математикч, хуульч, программист, доктор Эрдэнэсайхан гэдэг хувь хүний талаар сонирхъё. Таныг Сүхбаатар аймгийн Асгат сумын хүн гэж сонссон. Ижий аав, бага насныхаа талаар хуваалцаач?

-Манай аав Сүхбаатар аймгийн Асгат сумынх, ээж маань Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын хүн. Одоо 90 хүрч яваа сайхан буурай нар бий. Бид ах, дүү есүүлээ, би Сүхбаатар аймагт 10 жилийн сургуулиа төгссөн. Ээж маань математикийн багш байсан учраас намайг математикч болгосон. Аав маань сумын Засаг дарга, ИТХ-ын даргаар ажиллаж байсан, Монгол Улсын Гавьяат зоотехникч хүн.
Багадаа олон хүнд туслахыг мөрөөддөг, ном унших, юмыг ургуулан бодох, одоогийн нөхцөл байдлыг ирээдүйтэй харьцуулж төсөөлөх дуртай хүүхэд байсан. Хөдөөгийн олон хүүхэдтэй айлын жишгээр ах нарынхаа хувцсыг өмсөж, амьдралын хар бор бүхнийг туулж өссөн эгэл жирийн айлын хүүхэд дээ.

– Маш олон чиглэлээр мэргэжил эзэмшсэн тань багын сониуч, сурах эрмэлзэлтэй тань холбоотой байх. Цаашид дахин суралцах уу?

– Хүн байнга суралцах ёстой. Сурах бүрд шинэ мэдлэг, шинэ хамт олонтой болж, ертөнцийг харах үзэл илүү шинжлэх ухаанч, бодит болдог. Сая ЖДҮ-ийн чиглэлээр докторын (Ph.D) зэргээ хамгааллаа. Ганц хоёр жил амраад судалгаагаа гүнзгийрүүлж, Шинжлэх ухааны докторын (Sc.D) бүтээл хийнэ гэсэн мөрөөдөлтэй байна.

– 20 жилийн дараах Эрдэнэсайхан ямархуу хүн байх бол?

– Магадгүй их сургуульд багшилж, эрдэм шинжилгээний ажил хийгээд сууж байх болов уу гэж төсөөлж байна.

Эх сурвалж: News.mn Г.ЖАРГАЛ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна
Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
Я.Эрдэнэсайхан: 123 тэрбум төгрөгийн өртэй, бараг дампуурсан сан өргүй болсон
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдад сургалт зохион байгууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Jenny Holder (102.90.123.209)
    Late last year, I unintentionally fell for a cryptocurrency fraud. A Facebook imposter persuaded me through a phishing scam about how I could make a sizable profit from a legitimate cryptocurrency company, which he claimed assisted traders in investing and making big profits. They took advantage of me and made off with $114000 worth of cryptocurrency. As this was money I had worked so hard to obtain, I was shocked and uncomfortable. After reading favorable reviews and internet testimonials about a recognized team led by , jbeespyhack I learned how adept they are at any type of hacking and cryptocurrency recovery. They were able to get my money back once we had a talk. This was the best I could do to express my gratitude to them. can be reached.Contact;jbeespyhack@gmail.com
    2026 оны 11 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр дуусна
    4 цаг 57 мин
  • 72 настай Жэки Чан “Rush Hour” цувралын дөрөвдүгээр ангид тоглохоор болжээ
    5 цаг 3 мин
  • Монголын эзэнт улс, монголын соёлыг дэлхийд сурталчилна
    5 цаг 26 мин
  • Ормузын хоолойд хөлөг онгоцнуудын эсрэг халдлага дайн эхэлснээс хойших хамгийн өндөр түвшинд хүрэв
    5 цаг 29 мин
  • Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
    6 цаг 28 мин
  • Голомт банк БНХАУ руу гүйлгээ хийх хамгийн өргөн боломжийг санал болгодог
    7 цаг 5 мин
  • Я.Эрдэнэсайхан: 123 тэрбум төгрөгийн өртэй, бараг дампуурсан сан өргүй болсон
    7 цаг 22 мин
  • Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц
    7 цаг 46 мин
  • Олон нийтийн анхаарлаас түр холдохоо мэдэгдсэн Ариана Гранде дэлгэцийн уран бүтээлээр эргэн ирлээ
    7 цаг 48 мин
  • Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдад сургалт зохион байгууллаа
    7 цаг 51 мин
  • Хувийн тоглолт хийж байгаа горилогчдодоо, тухайлбал Г.Занданшатарт МАН анхааруулга өгчээ
    8 цаг 36 мин
  • “FIBA Asia Cup 2029 Pre-Qualifiers” тэмцээнд оролцох 12 тамирчны бүрэлдэхүүн
    8 цаг 45 мин
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    9 цаг 10 мин
  • Өмнөд Солонгосын боловсролын сайд элсэлтийн шалгалтын үеэр AI ашиглан хуулсан хэргээс үүдэн огцорлоо
    9 цаг 53 мин
  • Дуучин Майли Сайрус өөрийн найз залуу, хөгжимчин Макс Морандотойгоо хуримлажээ
    10 цаг 15 мин
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
    10 цаг 41 мин
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
    10 цаг 54 мин
  • Танилц: Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
    11 цаг 36 мин
  • Дэлхийн уур амьсгалын дээд хэмжээний уулзалт чулуужсан түлшний асуудлаар тохиролцож чадалгүй тарлаа
    11 цаг 41 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    11 цаг 42 мин
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • ӨНӨӨДӨР: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • ЗГХЭГ-ын даргаар томилогдох Б.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Монгол-Оросын ШУА-ийн эрдэмтэд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэлээ
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Боксын гурван удаагийн дэлхийн аварга Хорхе Линаресыг АНУ-ын цагаачлалын албаныхан саатуулжээ
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
  • Багануур дүүргээс хөнгөлөлтттэй зээлийн санхүүжилт хүссэн 5 аж ахуйн нэгжид нарийвчилсан шатны үнэлгээ хийлээ
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Г.Лувсанжамц: Арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулах гэж байна
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
  • Л.Мөнхбаясгалан: Монголын өв соёл  адуу, дээл, гэртэйгээ оршиж буй
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • 2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд дуусна
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
  • Увсын Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
  • Х.Баасанжаргал гишүүн Л.Энх-Амгалан сайдыг огцруулахаар Н.Учралд хандах уу?
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
  • Роберт Паттинсон дараагийн Жеймс Бондын дүрийг бүтээнэ
  • Я.Содбаатар: 2019, 2020 оны намын санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулна
  • Азийн Испорт болон оюуны анхдугаар наадам 2027 оны арваннэгдүгээр сард болно
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
  • Европын 23 орны 23 киног БНСУ-ын Сөүл хотод үнэ төлбөргүй толилуулна
24 баримт
  • Өнөө жилийн шилдгийн шилдэг аймгийн наадмын түрүү бөхөөр тодорсон М.Эрхэмбаяр гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Английн улаан хайрцаг ба Монголын шуудангийн түүх
  • Титмийн эзнийг үлдээж, дэлхийн тэмцээнд туулайчилж явсан 30 настай мисс О.Намуунаагийн тухай баримтууд
  • Өсвөр болон залуучуудын ДЭЛХИЙН АВАРГА Т.Ариунзаяа гэж хэн бэ?
  • Хүүхдийн төлөө "ЗА" гэж хэлье
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК