
Монгол Улсын эрэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнийг албан ёсоор танилцууллаа.
Тус баг нь “FIBA Asia Cup 2029 Pre-Qualifiers” тэмцээний хоёрдугаар шатанд өрсөлдөх бөгөөд нийт 12 тамирчин багтжээ.
Шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Э.Ариунболд ажиллах бол туслах дасгалжуулагчаар Ц.Азбаяр, Б.Ганхөлөг, Б.Тамжид, Ц.Чинзоригт нар ажиллана. Мөн хүчний дасгалжуулагчаар Константинос Масурас ажиллах юм.
Шигшээ багийн 12 тамирчин:
Ш.Энхийн-Од – “NBA, Осэола Мэжик”
Б.Барсболд – “Өмнөговийн Хүлэгүүд”
Г.Болор-Эрдэнэ – “Өмнө Эрдэнэт Майнерс”
Ч.Маргад – “Соно Бродерс”
М.Өлзий-Орших – “Эс Жи Эйпс”
Э.Түшиг – “Өмнөговийн Хүлэгүүд”
Г.Дөлгөөн – “Эс Жи Эйпс”
А.Азбаяр – “Фүкүшима Файрбондс”
Н.Батбаяр – “Сэлэнгэ Бодонс”
О.Өсөхбаяр – “Өмнө Эрдэнэт Майнерс”
С.Биндэръяа – “Өмнөговийн Хүлэгүүд”
Х.Оргил – “Фүкүи Бловиндс”
Ийнхүү Монголын шигшээ баг дотоодын болон гадаадын клубүүдэд тоглож буй тамирчдаас бүрдсэн 12 хүний бүрэлдэхүүнтэйгээр Азийн цомын урьдчилсан шатны хоёрдугаар раунддаа өрсөлдөхөөр боллоо.

Л.Баяр
























































