Монгол Улсын 2025 оны төсөвт Ерөнхийлөгч хориг тавьсантай холбогдуулан Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө.
Тэрбээр "Төсөв алдагдалгүй байх ёстой гэж үзэж байгаа бол Засгийн газар зарим тооцооллоо эргэн харна. Зарим нэг анхаарах ёстой зүйл байгаа. Ирэх жилийн төсөв хоёр хувийн алдагдалтай. Ковидын хүнд үед 8,4 хувийн алдагдалтай төсөв байсан. Алдагдалгүй төсөв батлахын тулд хөрөнгө оруулалтуудаа царцаах, ЗГ үйл ажиллагаагаа танах шаардлага гарч ирнэ. Үүнд Засгийн газар бэлтгэлтэй байгаа. Тооцооллуудаа аль хэдийн хийсэн" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (5)