
The MongolZ баг Counter-Strike 2-ын "IEM Beijing 2026" тэмцээний хэсгийн шатны дээд хүснэгтийн тоглолтод Бразилын "Legacy" багийг буулган авлаа.
Хоёр баг BO3 форматаар өрсөлдсөн бөгөөд эхний мап болох Mirage-д Legacy 16:13-аар ялалт байгуулж, цувралыг тэргүүлж эхэлсэн юм.
Гэвч манай залуус Dust2 мапт илүүрхэн тоглож, 13:6-аар ялснаар цувралын харьцааг тэнцүүлэв. Улмаар шийдвэрлэх гурав дахь ancient мапт ялалт байгуулж, цувралыг өөрийн талд эргүүллээ.
Ингэснээр The MongolZ баг дээд хүснэгтийн дараагийн шатанд шалгарч, тэмцээний аваргын төлөөх өрсөлдөөнөө үргэлжлүүлэх боломжоо хадгаллаа.
"IEM Beijing 2026" тэмцээн арваннэгдүгээр сарын 2-9-ний өдрүүдэд БНХАУ-ын Бээжин хотод зохион байгуулагдаж байгаа бөгөөд нийт 16 баг оролцож байна. Тэмцээний хэсгийн шатанд багууд GSL форматаар өрсөлдөж, хэсэг тус бүрээс шилдэг гурван баг плей-оффт шалгарах юм.
Л.Баяр






















































