
Сүүлийн долоо хоногуудад 1xBet-ийн ивээн тэтгэдэг The MongolZ баг Valve-ийн Азийн чансааг тэргүүлж, PGL Major Singapore 2026 тэмцээний хоёрдугаар шатанд (Stage 2) шууд оролцох эрхээ баталгаажуулсан билээ. Иймээс Бухарестийн тэмцээнд The MongolZ багийн гол зорилго нь шинэ тоглогч nin9-ийг багийнхаа тактикийн системд бүрэн уусгах явдал байв. Тав хүртэлх тоглолт хийх боломжтой швейцар систем (Swiss-system) нь энэхүү даалгаврыг биелүүлэхэд хамгийн тохиромжтой байлаа.
The MongolZ баг PGL Masters Bucharest тэмцээний нээлтийн тоглолтод Aurora багтай тулж, өөрсдийн сонгосон Inferno мад дээр (12:16) хожигдон бага зэрэг хүндрэлтэй тулгарсан юм. Гэвч тэд өрсөлдөгчийнхөө сонгосон Nuke мап дээр 13:2-оор илт илүүрхэн даагаа нэхэж, шийдвэрлэх Dust2 мап дээр 13:9-өөр ялалт байгуулснаар цувралыг 2-1 харьцаагаар өөрийн болгов. Энэ тоглолтод The MongolZ багийн тоглогч бүр эерэг K/D харьцаа болон рейтингтэйгээр тоглолтыг дуусгасан бөгөөд 910 53/33 K/D болон 1.23 рейтингээр багаа манлайлж, cobrazera (1.19), Techno (1.12), bLitz (1.08), nin9 (1.04) нар жигд сайн тоглолт үзүүллээ.
Эхний ялалтын дараа The MongolZ дээд хүснэгтэд дэвшиж, тэмцээний гол фаворит Vitality багтай шууд тулав. Багийн ахлагч apEX-гүй, орлон тоглогч jL-тэй тоглосон ч Францын бүрэлдэхүүн хэр аюултай вэ гэдгээ харуулж, Inferno дээр 13:6, Cache дээр 13:3-аар ялалт байгуулав. Энэ тоглолтод ZywOo болон flameZ нар хоёулаа 2.0 гэсэн өндөр рейтингтэй тоглосон бөгөөд The MongolZ хожигдол хүлээсэн ч дэлхийн шилдэг багийн эсрэг тоглож, асар том туршлага хуримтлуулсан юм. Тус тоглолтод 910 0.82 rating, nin9 0.71 rating, bLitz 0.71 rating, Techno 0.53 rating, cobrazera 0.50 rating-тэй тогложээ.
Тэмцээний гурав дахь тоглолтод манай баг дахин хүнд сугалаа татаж, дэлхийн чансааны хоёрт бичигдэж буй MOUZ багтай тулгарсан юм. Баг 0-2-оор хожигдсон ч хоёр мап дээр хоёуланд нь асар их өрсөлдөөнийг үзүүлж, Nuke дээр 11:13, Mirage дээр 9:13 харьцаагаар тун ойрхон хожигдсон билээ. Энэ тоглолтод шинэ тоглогч nin9 32/33 K/D, 1.25 рейтингээр багаа манлайлсан бол cobrazera 1.04, Techno 0.83, 910 0.77, bLitz 0.61 rating үзүүлсэн юм.
Швейцар шатанд хоёр хожигдолтой болсон тул дараагийн тоглолт бүр хасагдах аюултай болж, сэтгэл зүйн асар том шахалт ирсэн ч The MongolZ Legacy багийг Mirage болон Inferno мап дээр 2-0 (13:8, 13:8) харьцаагаар буулган авлаа. Энэ тоглолтод багийн ахлагч bLitz 36/22 K/D, 1.59 rating болон Techno 1.55 rating-тэйгээр багаа ахлан тоглосон нь сэтгэл зүйн хувьд ямар чухал бэлтгэлтэй байсныг илтгэв. Мөн 910 1.09, nin9 0.99, cobrazera 0.95 rating үзүүлсэн байна.
Шийдвэрлэх сүүлийн тоглолтод манай залуус Spirit, NAVI, FURIA зэрэг гигантуудтай таараагүй бөгөөд дэлхийн шилдэг 20-д багтаагүй Nemiga багтай сугалаа таарсан юм. Гэвч Cache мап дээр 5:13-аар, Dust2 дээр нэмэлт цагт 15:19-өөр тус тус хожигдон, цувралд 0-2-оор ялагдал хүлээн плей-оффт шалгарч чадалгүй тэмцээнээ дуусгав. Энэ тоглолтод багийн ахлагч bLitz дахин 40/41 K/D, 1.23 rating-тэйгээр багаа манлайлсан ч ялалт байгуулахад хангалтгүй байлаа (910 0.93, Techno 0.78, nin9 0.76, cobrazera 0.71 rating).
Ийнхүү The MongolZ баг PGL Masters Bucharest 2026 тэмцээнийг 2-3 гэсэн үзүүлэлттэйгээр өндөрлүүлсэн ч шинэ бүрэлдэхүүн дасан зохицох үйл явц үргэлжилж байгаа тул сэтгэлээр унах шаардлагагүй юм. Манай багийн дараагийн тоглолт 11 дүгээр сарын 2-нд болох IEM Beijing 2026 тэмцээнээс эхлэх бөгөөд залуус маань илүү сайн тоглолтыг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна!

















































