БАРИМТ 1
Э.Даваанасан Говь-Алтай аймгийн Цогт суманд төржээ.
БАРИМТ 2
Тэр сумандаа долоон удаа түрүүлсэн сумын заан Лувсандоржийн ач охин юм.
БАРИМТ 3
Ээж, гурван дүүгийн хамт амьдардаг.
БАРИМТ 4
Түүний авга ах Л.Цэрэнтогтох улсын начин цолтой бөх.
БАРИМТ 5
Улаанбаатар хотод ирээд 44 дүгээр дунд сургуульд суралцах үедээ хөнгөн атлетикийн спортоор хичээллэж байв.
БАРИМТ 6
Ойр зайн гүйлтээр шаггүй амжилт үзүүлсэн нэгэн. БНСУ-ын Инчёнд болсон өсвөр үеийн олон улсын тэмцээнд 1500 метрийн зайд түрүүлжээ.
БАРИМТ 7
Спортын төв сургуулийн нэрэмжит хөнгөн атлетикийн тэмцээнд түрүүлжээ. Тус сургуулийн захирал Ч.Зоригтбаатар түүнийг чөлөөт бөхөөр хичээллэх санал тавьсан байна.
БАРИМТ 8
Улмаар 2012 онд Спортын төв сургуулийн чөлөөт бөхийн багш П.Чулуунбаатар, Ц.Энхбаяр нараар бөхийн эрдэм залгажээ.
БАРИМТ 9
Тэр өдгөө гавьяат тамирчин Б.Одончимэгийн удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийж байна.
БАРИМТ 10
Түүний чөлөөт бөхийн анхны медаль нь 2013 оны ТСБТСДуС-ээс зохион байгуулдаг “Тэмүүлэл” тэмцээний 54 кг-ын жингийн хүрэл медаль.
БАРИМТ 11
Түүний хүндэтгэж, үлгэр дуурайлал авдаг тамирчин бол дэлхийн шилдэг бөх Каори Ичо.
БАРИМТ 12
2014 онд Тайланд улсад болсон Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртсэн нь Э.Даваанасангийн олон улсын анхны амжилт нь юм.
БАРИМТ 13
Тэр “Осло-2021” ДАШТ-нд анх удаа оролцохдоо Канадын бөхөд ялагджээ.
БАРИМТ 14
Дараа нь Цэргийн спортын наадмаас хүрэл медаль хүртсэн байна.
БАРИМТ 15
Түүний хамгийн дурсамжтай барилдаан гэвэл, 2014 оны өсвөр үеийнхний Азийн АШТ бөгөөд тэрбээр барилдааны үеэр нүдээ гэмтээж, хүндхэн өрсөлдөөний дараа медаль авчээ.
БАРИМТ 16
Э.Даваанасан “Белград-2023” ДАШТ-ий 72 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн билээ.
Сэтгэгдэл (7)