
Монголын үндэсний бөхийн холбооноос зохион байгуулдаг “Алтан цом”-ын 2026-2027 оны улиралд өрсөлдөх Монгол Улсын аварга Оргихын Хангай ахлагчтай Таван богд группийн "ХОВД ДЭВЖЭЭ" багийн бүрэлдэхүүнийг танилцуулж байна.
Тус багийг улсын аварга О.Хангай ахлах бөгөөд улсын цолтой зургаан бөх, аймгийн цолтой хоёр бөх хүч үзэхээр болжээ. “Ховд дэвжээ” багийн бүрэлдэхүүнд улсын аварга О.Хангай, улсын арслан Б.Бат-Өлзий, улсын заан Б.Пүрэвсайхан нар багтсан байна. Мөн улсын өсөх идэр начин Б.Сосорбарам, Б.Түмэндэмбэрэл, улсын начин Б.Сумъяабат нар хүч нэмэх бол аймгийн хурц арслан Ц.Төмөрцоож, аймгийн арслан М.Баяржавхлан нар багийн бүрэлдэхүүнийг бүрдүүлж байна.
“Ховд дэвжээ” багийн бүрэлдэхүүн:
О.Хангай — Улсын аварга
Б.Бат-Өлзий — Улсын арслан
Б.Пүрэвсайхан — Улсын заан
Б.Сосорбарам — Улсын өсөх идэр начин
Б.Түмэндэмбэрэл — Улсын өсөх идэр начин
Б.Сумъяабат — Улсын начин
Ц.Төмөрцоож — Аймгийн хурц арслан
М.Баяржавхлан — Аймгийн арслан
Тус багийн хувьд улсын аварга О.Хангайгаар ахлуулсан туршлагатай бөхчүүд болон залуу хүчтэнүүдийн хослол нь “Алтан цом”-ын өрсөлдөөнд чухал нөлөө үзүүлэхээр байна. “Алтан цом-2026–2027” тэмцээний нээлтийн барилдаан арваннэгдүгээр сарын 7-ны 14:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно. Нээлтийн өдөр “Ховд дэвжээ” баг “Ажнай” корпорацын багтай учраа таарсан байна.
Л.Баяр






















































Сэтгэгдэл (2)