
Хүнсний бүтээгдэхүүний хөгжил амт, савлагаа, хэрэглээний тав тухаас гадна найрлага, онцлогт суурилсан эрүүл мэндийн шинэ шийдлүүд рүү чиглэж байна. Энэ чиг хандлагын хүрээнд АПУ Дэйри компани L.CASEI 431® болон LGG® пробиотик омгуудыг хослуулсан ундааг Baby Shark болон PRO+ брэндээрээ дамжуулан хэрэглэгчдэд хүргэж эхэллээ.

Пробиотикийн талаарх ойлголт нэмэгдэхийн хэрээр хэрэглэгчид бүтээгдэхүүний найрлагыг илүү нарийвчлан сонирхож, ямар бичил биетэн агуулж байгааг анхаарах болсон. Үүнтэй холбоотойгоор тодорхой пробиотик омгуудыг ашигласан хүнсний бүтээгдэхүүний хөгжүүлэлт нь сүү, сүүн бүтээгдэхүүний салбарын сонирхол татахуйц чиглэлүүдийн нэг болж байна.
Пробиотикийн шинж чанарыг ойлгоход тухайн омгийн нэр, судалгааны нотолгоо чухал ач холбогдолтой юм. L.CASEI 431® болон LGG® пробиотик омог нь шинжлэх ухааны судалгаанд өргөн хамрагдсан омгууд бөгөөд LGG® нь хийгдсэн судалгааны ажлын тоогоороо дэлхийд №1 пробиотик юм.

АПУ Дэйри Монгол сүүний үйлдвэр энэхүү пробиотик омгыг шинэ бүтээгдэхүүндээ шингээн гаргасан нь хэрэглэгчдэд пробиотик агуулсан ундааны сонголтоо өргөжүүлэх боломж олгож байгаагаараа онцлог юм. Baby Shark болон PRO+ брэндийн пробиотик ундаанууд нь хоёр төрлийн савлагааны хэмжээ, дөрвөн төрлийн амтны сонголттойгоос гадна савлагааны хэмжээнээс хамаарч 7-15 тэрбум хүртэлх ашигтай бактерийг агуулдаг байна. Монголын зах зээлд худалдаалагдаж буй ижил төрлийн бүтээгдэхүүнд ийм өндөр хэмжээний ашигтай бактерыг агуулсан бүтээгдэхүүн байдаггүй нь энэхүү пробиотик ундааны гол ялгарал болж байна.

Энэ төрлийн бүтээгдэхүүнийг хоолны өмнө болон дараа хэрэглэхэд гэдэсний бичил орчныг тэнцвэржүүлж, хоол боловсруулах үйл ажиллагааг дэмжих чухал ач холбогдолтой тул өдөр тутамдаа тогтмол хэрэглэж занших нь зүйтэй.
Иймээс өдөр бүрийн зөв сонголтоо амьд ашигтай бактери агуулсан пробиотик ундаанаас эхлүүлж, эрүүл амьдралын хэв маягаа дэмжээрэй.

























































