-
2015 оны 5 сарын 04
Тавантолгойн ордыг хөдөлгөх консорциумд багтсан Монголын “Энержи Ресурс” компанийнхан өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүдийг хүлээж авч уулзан Тавантолгойн гэрээний төслийг дэмжээд өгөхийг хүсчээ.
-
2015 оны 5 сарын 01
Хөрөнгө оруулалтын үржүүлэх нөлөө гэсэн ойлголт бий. Олон улсад бүр Investment multiplier гэсэн нэршилтэй.Манайх шиг чөлөөт зах зээлийн эдийн засагтай улсад энэ аргачлалыг хэрэглэдэг.
-
2015 оны 4 сарын 29
Путины “Онцгой анхааралд өртсөн орноор” Чингис хааны өлгий нутаг ийнхүү тодорсон шалтгааныг Оросын блогчид Оросд ямарч засаг байгаа эсэхээс үл хамааран Оросын үндсэн ашиг сонирхолоос Монгол Улс мултрах ёсгүйд оршиж байгаа гэж дүгнэжээ.
-
2015 оны 4 сарын 29
Монгол банкнаас гаргасан энэ оны нэгдүгээр улирлын Төлбөрийн тэнцлийн урьдчилсан гүйцэтгэлээр гадаадын шууд хөрөнгө оруулалт 72.2 сая ам.долларын алдагдалтай гарчээ.
-
2015 оны 4 сарын 25
Гуравдугаар сарын сүүлээр 2000 төгрөгтэй тэнцсэн долларын ханш энэ сарын дундаас аажмаар буурч байна. Өнөөдрийн байдлаар хар зах буюу “Найман шарга” зах дээр нэг ам.долларыг 1964 төгрөгөөр авч, 1966 төгрөгөөр худалдаж байна.
Харин арилжааны банкуудын зарж байгаа долларын ханш 1970-1975 төгрөгийн хооронд байна. Эдийн засагт эерэг хүлээлт бий болсон, тиймээс цаашдаа долларын ханш нэлээд сулрах магадлал өндөр байгааг эдийн засагчид онцлов.
-
2015 оны 4 сарын 23
С.Жавхланбаатар: Тавантолгойн төсөл хэрэгжиж эхлэхээр эхний ээлжинд 650 сая долларын мөнгөн урсгал орж ирнэ
-
2015 оны 4 сарын 23
Баялаг бүтээгчид болох Монголын бизнесийн төлөөллүүд Худалдаа аж, үйлдвэрийн танхимтай хамтран УИХ-ын гишүүдэд хандан уриалга гаргалаа. Тэд “Тавантолгой”, “Оюутолгой” төслийг урагшлуулж, эдийн засагт ногоон гэрэл асаах ёстой гэж буй. Ингээд бизнес эрхлэгчид болоод Монголын Үндэсний худалдаа аж, үйлдвэрийн байр суурь ямар байгааг хүргэе.
-
2015 оны 4 сарын 23
Эдийн засагт ногоон гэрэл асаахыг уриаллаа
-
2015 оны 4 сарын 23
Тавантолгойн асуудлаар Худалдаа аж, үйлдвэрийн танхимд мэдээлэл хийнэ
-
2015 оны 4 сарын 23
Өмнөговь аймаг, Ханбогд сум болон “Оюу толгой” ХХК-ийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслол аймгийн төв Даланзадгад суманд боллоо.
-
2015 оны 4 сарын 22
Монголбанк 1 долоо хоногтой 89.1 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 13.0% ЖДХ-ээр арилжааллаа. Ингэснээр 2015 оны 04-р сарын 22-ны байдлаар 1 долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 291.2 тэрбум төгрөг болно.
-
2015 оны 4 сарын 21
Монголын хөрөнгийн биржийн 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн үнэт цаасны арилжаагаар ”II” болон ”III” ангилалд бүртгэлтэй нийт 23 хувьцаат компанийн 27,184 ширхэг хувьцаа, Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаагаар 12 долоо хоногийн хугацаатай, 14.988%-ийн хүүтэй, 209,049 ширхэг ЗГҮЦ арилжигдаж нийт 20,918,168,300.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.
-
2015 оны 4 сарын 21
Шинэ төмөр замын бүтээн байгуулалтыг монголчууд гардан гүйцэтгэхээр 5 жилийн өмнө ханцуй шамлан орцгоосон. Төмөр замын бодлогод туссан нэгдүгээр чиглэлийн замаа барьж эхэлсэн ч овоолсон шорооноос илүү гарч чадсангүй, тэр нь салхинд хийссээр.
-
2015 оны 4 сарын 20
Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл юм.
-
2015 оны 4 сарын 20
Өнгөрсөн долоо хоногт Засгийн газар ээлжит бусаар хуралдаж Тавантолгойн гэрээг хэлэлцээд УИХ-д өргөн барихаар болсон.
-
2015 оны 4 сарын 16
Нийтлэлч Баабарын өнгөрөгч сарын 19-нд бичсэн “Одоохон үнэ чөлөөл” гэх нийтлэл эдийн засгийн хүрээнийхний “олзлон” ярих сэдвийн нэг болоод байгаа.
-
2015 оны 4 сарын 16
Энэ талаар Монгол улсын сайд М.Энхсайхан ярихдаа “Хууль зөрчсөн ганц ч заалт байхгүй. Бид болон хөрөнгө оруулагч нарын хэн нь ч хууль зөрчих сонирхолгүй гэдгийг хатуу ойлгох хэрэгтэй. Энэ төсөл олон улсын банк санхүүгийн байгууллагаас мөнгө босгох учиртай. Монгол Улс хүнд байдалд орно. Монголд хамгийн элбэг байгаа байгалийн баялаг бол нүүрс. Байгаа баялгаа эргэлтэд оруулж байж цааш хөдлөх ёстой. Тэр тусмаа одоогийн ийм цаг үед.
-
2015 оны 4 сарын 14
Монголын хөрөнгийн биржийн 2015 оны 4 дүгээр сарын 14-ны өдрийн үнэт цаасны арилжаагаар ”II” болон ”III” ангилалд бүртгэлтэй нийт 21 хувьцаат компанийн 3,489 ширхэг хувьцаа, анхдагч зах зээлийн арилжаагаар 28 долоо хоног болон 3 жилийн хугацаатай, 2,681 ширхэг ЗГҮЦ арилжигдаж нийт 278,644,385.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.
-
2015 оны 4 сарын 14
Гадаад валютын дуудлага худалдаа гэдэг нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох нэг арга хэрэгсэл юм.
-
2015 оны 4 сарын 14
ЭРДЭМТЭД БИЗНЕС ЭРХЛЭГЧИДТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАНА