Монголбанк энэ оны 10 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар аж ахуйн нэгж, иргэдээс нийт 16.8 тонн алт худалдан авсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 8 хувийн өсөлттэй байна.
Монголбанк энэ онд иргэд, аж ахуйн нэгжүүдээс 20 тонн алт худалдан авах зорилт тавин ажиллаж байна. Уг зорилтын хүрээнд Монголбанкнаас “Монгол алт” аяныг 2017 оны наймдугаар сарын 1-нээс эхлэн гурван сарын хугацаатай зарлан, алтны олборлолт, худалдан авалтыг нэмэгдүүлэх зорилгоор олон нийтэд мэдээлэл түгээж ажиллаж байгаа юм.
Алт тушаалт нэмэгдэж буйтай холбогдуулан Монгол Улсын Гадаад валютын албан нөөцийн хэмжээ ч нэмэгдэж байна. Тодруулбал, энэ оны 8-р сарын эцсийн байдлаар ГВАН 1599.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 40.05 хувиар нэмэгдэв.
Сэтгэгдэл (1)