2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр I, II, III ангиллын 23 хувьцаат компанийн 282,143 ширхэг хувьцаа арилжигдсанаас 9 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.. Үүнээс “Монгол Савхи" ХК-ийн /UYN/ хувьцааны ханш хамгийн өндөр буюу 14.73 хувиар өссөн бол "Дархан Зочид Буудал” ХК-ийн /DZG/ ханш хамгийн өндөр буюу 7.14 хувиар уналаа.
ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаагаар 103,476 ширхэг үнэт цаас 9.9 тэрбум төгрөгөөр арилжаалагдсан байна.
ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 4,603 ширхэг үнэт цаасыг 453.5 сая төгрөгөөр арилжаалагдсан байна.
Энэ өдөр "MSE ALL" индекс 1,152.12 нэгж болж 0.34 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,259,244,197,593 төгрөг боллоо.
Сэтгэгдэл (2)