-
2015 оны 8 сарын 03
Энэ оны эхний хоёр сард 27-30 төгрөгт хэлбэлзэж байсан рублийн ханш дөрөвдүгээр сард 39,9 төгрөг болж чангарсан. Тэгвэл сүүлийн гурван сарын дотор 8.4 хувиар буурч, Монголбанкны хамгийн сүүлд зарласан ханшаар 33 төгрөгтэй тэнцээд байна.
-
2015 оны 8 сарын 02
Энэ зун гантай байсан учир ирэх өвөл зуд болно, тиймээс өвөлжилтөд сайн бэлтгэх хэрэгтэй гэдгийг хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд хэлж буй. Улсын хэмжээнд энэ жил 66 сая мал зусч буй бөгөөд оны төгсгөлд 60 сая тоо толгой болно гэх тооцоог салбарын яамнаас хийжээ.
-
2015 оны 8 сарын 02
Уул уурхайн яамнаас “Нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний MNS 6457-2014” стандартыг батлуулжээ. Энэ стандартыг үндэслэн жишиг үнийг тооцдог болсноор Монгол Улс олон улсын жишигт нийцсэн нэр томъёоллоор нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний үнийг зарлах юм.
-
2015 оны 7 сарын 31
Дэлхийн банкны Захирлуудын зөвлөлөөс энэ сарын 28-нд Сэлэнгэ мөрөнд барих Шүрэнгийн усан цахилгаан станцын төслийн талаар хэлэлцжээ.
-
2015 оны 7 сарын 30
Сангийн сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр Векселиэр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний талаарх асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ.
-
2015 оны 7 сарын 28
Алт олборлогч аж ахуйн нэгжүүд өнгөрсөн онд 7,1 тн алт олборлох төлөвлөгөөтэй ажилласнаас жилийн эцэст 11,4 тн-ыг олборлож, Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ 920 гаруй кг байжээ.
-
2015 оны 7 сарын 27
Энэ оны эхний хагас жилийн байдлаар улсын төсвийн алдагдал 534.9 тэрбум төгрөгт хүрчээ.
-
2015 оны 7 сарын 24
БНХАУ-ын коксжих нүүрсний импорт зургадугаар сард өмнөх сарынхаасаа (1.88 сая тонн) 170 хувиар өсөж 5.08 сая тоннд хүрсэн тухай мэдээллээ.
-
2015 оны 7 сарын 22
Орон сууцны үнийн индекс энэ оны хоёрдугаар улиралд 2010 оны эцсийнхээс 2.1 дахин өсч, өмнөх оны мөн үеийнхээс 3.1 хувиар, өмнөх улирлынхаас 2.9 хувиар буурсан байна.
-
2015 оны 7 сарын 22
2015 он гарсаар гадаадын хөрөнгө оруулалттай 146 компани шинээр бүртгүүлсэн болохыг Улсын Бүртгэлийн Ерөнхий Газраас мэдээллээ. Харин энэ оны эхний хагас жилд гадаадын хөрөнгө оруулалттай 20 компани татан буугдсан байна.
-
2015 оны 7 сарын 21
Орон сууцны үнийн индекс 2015 оны хоёрдугаар улиралд 2010 оны эцсийнхээс 2.1 дахин өсч, өмнөх оны мөн үеийнхээс 3.1 хувиар, өмнөх улирлынхаас 2.9 хувиар буурсан байна. Орон сууцны үнийн индекс 2015 оны хоёрдугаар улиралд өмнөх оны мөн үеийнхээс Хан-Уул, Сүхбаатар дүүрэгт 0.9 хувь, Баянгол дүүрэгт 3.4 хувь, Баянзүрх дүүрэгт 4.0 хувь, Сонгинохайрхан дүүрэгт 4.2 хувь, Чингэлтэй дүүрэгт 3.5 хувиар буурч, өмнөх улирлынхаас Сүхбаатар дүүрэгт 1.8 хувь, Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт 3.3 хувь, Хан-Уул дүүрэгт 2.6 хувь, Баянгол дүүрэгт 3.4 хувь, Чингэлтэй дүүрэгт 1.4 хувиар буурчээ.
-
2015 оны 7 сарын 21
Энэ сарын 17-ны өдрийн байдлаар орон сууцны ипотекийн зээл авсан зээлдэгчдээс 839.4 тэрбум төгрөгийн зээлийг 8 хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрээр дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад иржээ.
-
2015 оны 7 сарын 20
Үндэсний статистикийн хорооноос энэ оны эхний хагас жилийн байдлаарх Монгол Улсын нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлтүүдийг мэдээллээ.
-
2015 оны 7 сарын 20
Экспортын. хэмжээ зургадугаар сард өмнөх оны мөн үеэс 4.5 хувиар буурлаа. Үүнд ашигт малтмалын экспортын хэмжээ дөрвөн хувиар буурсан нь голлон нөлөөлсөн байна. Тухайлбал, зургадугаар сарын байддаар манай улс 6.9 сая тонн нүүрсийг 310 сая ам.доллараар экспортолжээ. Энэ нь тоо хэмжээний хувьд өнгөрсөн оны мөн үеэс 2.5 сая тонноор бага бол үнийн дүн нь 139 сая ам.доллар буюу 31 хувиар буурчээ. Манай улсын нүүрсний гол зах зээл болох БНХАУ-ын импорт өмнөх оны мөн үеэс 34 хувиар буураад байгаа нь экспорт багасахад нөлөөлсөн байна. Урд хөршийн зүгээс нүүрсний чанарт тавих шалгуураа нэмэгдүүлж, дотоодын нүүрс олборлогчдоо дэмжих бодлого барьж байгаа учраас тус улсын нүүрсний импортын хэмжээ буурсан аж. Нүүрсний үнийн хувьд тонн тутам нь дунджаар 45 ам.доллар байна.
-
2015 оны 7 сарын 20
Монголын хөрөнгийн биржээс 12 долоо хоног буюу гурван сарын хугацаатай, 14.25 хувийн хүүтэй 100 мянган ширхэг Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг маргааш хийхээр болжээ. Одоогийн байдлаар Монголын хөрөнгийн биржийн гишүүн үнэт цаасны компаниудаар дамжуулан уг үнэт цаасны арилжааны бүртгэлийг хийж байгаа аж.
-
2015 оны 7 сарын 17
26.5 сая ам.доллар нийлүүлжээ
-
2015 оны 7 сарын 17
Эдийн засгийн өсөлт саарчээ
-
2015 оны 7 сарын 16
Оюутолгойн зэс, алтны далд уурхайг өргөтгөхөд шаардлагатай төслийн санхүүжилтийн гэрээнд энэ оны эцсээр гарын үсэг зурах төлөвлөгөөтэй байна гэж ”Turquoise Hill Resources” компаниас өчигдөр мэдэгджээ. ”Оюутолгой”-н далд уурхайг өргөтгөхөд 4.9 тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай байгаагаас 4.2 тэрбумыг олон улсын банк санхүүгийн байгууллагаас босгохоор төлөвлөөд байгаа билээ. Өөрөөр хэлбэл, энэ оны эцэс гэхэд олон улсын банк санхүүгийн байгууллагуудтай санхүүжилтийн талаар тохиролцож, эцсийн байдлаар гарын үсэг зурах аж. Тус компани мэдэгдэлдээ хөрөнгө оруулагчийн төслийн санхүүжилтийн яриа хэлэлцээ урагшилж байгааг дурдаад, “Оюутолгой”-н ТЭЗҮ-ийг шинэчлэх ажил хийгдэж байгааг онцолжээ. Тус компанийн танилцуулсан үйл ажиллагааны тайлангаас харвал Оюутолгойн зэсийн баяжмалын үйлдвэрлэл энэ оны II улиралд өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 52 хувиар өсч 55.3 тоннд хүрсэн байна. Энэ нь үйл ажиллагаа эхэлснээс хойшхи зэсийн баяжмал үйлдвэрлэсэн хамгийн өндөр үзүүлэлт болж байгаа юм. Үүнээс баяжмал дахь зэсийн агууламж өмнөх улирлаасаа 64.5 хувь, алтны агууламж 178 хувиар нэмэгдсэн байна. ”Turquoise Hill Resources” компанийн тооцоогоор энэ онд дунджаар 185 мянган тонн зэс, 650 мянган унци алт бүхий зэсийн баяжмал үйлдвэрлэх хүлээлттэй байгаа аж. ”Оюутолгой”-н уурхайн нийт нөөцийн 80 орчим хувийг далд уурхайгаас олборлох тооцоо байгаа юм.
-
2015 оны 7 сарын 06
2015 оны 6 дугаар сарын 16-ны өдөр олон улсын нэр хүнд бүхий Стандарт энд Пүүрс зээлжих зэрэглэлийн байгууллагаас Монгол Улсын Хөгжлийн банкны урт болон богино хугацаат үнэт цаас гаргах зээлжих зэрэглэлийг “В+/B” буюу Монгол Улсын зээлжих зэрэглэлтэй ижил түвшинд тогтоолоо.
-
2015 оны 7 сарын 05
Ашигт малтмалын газраас өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэгчдийн өргөдлийн дугаарыг цахимаар бүртгэж, лиценз олгож эхэлсэн.