-
2015 оны 8 сарын 27
Уул уурхайн сайд Р.Жигжид Эдийн засгийн өсөлтийг хангах, гадаад валютын цэвэр нөөцийг нэмэгдүүлэх, алт худалдан авах урьдчилсан санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх зорилгоор аж ахуйн нэгжүүдэд 256 тэрбум төгрөг олгох болсон талаар мэдээллээ.
-
2015 оны 8 сарын 26
Монголбанкны өчигдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 1984.55-1989.10 төгрөгийн ханшаар 12.6 сая ам.доллар худалдан авах санал тавьжээ.
-
2015 оны 8 сарын 25
Энэ онд хувьчлах төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн жагсаалт албан ёсоор батлагджээ. Тухайлбал, Хөрөнгийн биржээр дамжуулан Дулааны цахилгааны станцуудын 30 хувийг олон нийтэд арилжиж, 70 хувийг төрийн мэдэлд үлдээх юм байна.
-
2015 оны 8 сарын 24
Японы эрдэмтэд эдийн засгийн чиглэлээр лекц уншина
-
2015 оны 8 сарын 23
“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2015 оны 31 дэх дугаар өчигдөр /2015.08.21/ хэвлэгдэн гарчээ. Эмхэтгэлийн шинэ дугаарт Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг нийтэлжээ.
-
2015 оны 8 сарын 21
Өнгөрсөн өдрүүдэд ам.долларын ханш нэмэгдэж 2000 төгрөгтэй тэнцээд байсан юм. Тэгвэл долларын ханш эргэн буурч эхэллээ.
-
2015 оны 8 сарын 21
Д.Гантөгс: 1.9 их наяд төгрөгийн бонд гаргаад байна
Монголын ипотекийн корпорац (МИК) зургаа дахъудаагаа хөрөнгөөр баталгаажсан унэт цаас гаргах гэж байна. Энэ талаар тус корпорацын гуйцэтгэх захирал Д.Гантөгсөөс тодрууллаа.
-Энэ удаа 261 тэрбум төгрөгийн хөрөнгөөр баталгаажсан бонд гаргана. Хамрагдах хүмүүсийн тоо өмнөхөөс цөөрөөгүй. Нэг иргэнд ногдох дундаж зээлийн хэмжээ 42 сая төгрөг байгаа. Бондын хугацаа нь 20 жил. Нийт үнэт цаасны 90 хувь нь давуу эрхтэй, 10 хувь нь энгийн. Бид бонд гаргах зөвшөөрлөө энэ сарын 3-ны өдөр Санхүүгийн зохицуулах хорооноос авч, маргааш (өнөөдөр) гэрээг үзэглэн, гүйлгээ хийхээр бэлтгэж байна.
-Үл хөддөх хөрөнгөөр баталгаажсан нийт хэдэн төгрөпшн бонд гаргаад байна вэ?
-Өмнө нь гаргасан таван удаагийн бондын нийт үнийн дүн нь нэг их наяд 616 тэрбум төгрөг байсан. Одоогийнхыг нийлүүлээд 1.87 их наяд төгрөг болж буй. Мөн энэ оны зургадугаар сарын 31-ний байддаар 100 гаруй тэрбум төгрөгийн бондын үндсэн төлбөр хийсэн.
-Хүү болон үндсэн төлбөрийг хэзээ төлөх нөхцөлтэйгөөр гаргаж буй вэ?
-Өмнөхтэйгөө ижил нөхцөлтэй байгаа. Гэхдээ бондын хөрөнгийг Төлж дуусах эцсийн хугадаа нь 16.8 жил гэж бид тооцсон.
-Олон улсад хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргана гэсэн мэдээлэл байна.
-Энэ ажлыг өөр байгууллага хариуцаж байгаа.
-
2015 оны 8 сарын 20
Үнэт цаасны зах зээлийн арилжаанд гадаадын хөрөнгө оруулагчдын оролцооны идэвхийг 2015 оны эхний 7 сарын байдлаар авч үзэхэд өмнөх оны мөн үеэс 2.5 дахин нэмэгдэж, 5.5 тэрбум төгрөгт хүрсэн байна. Мөн дотоодын хөрөнгө оруулагчдын арилжааны идэвх өмнөх оны мөн үетэй харьцуулахад 28 дахин нэмэгдэж, нийт 323 тэрбум төгрөгт хүрчээ.
-
2015 оны 8 сарын 20
Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын яам, Гадаад Харилцааны Яам, Монголын Залуучуудын Холбоо хамтран хэрэгжүүлж буй Монгол-Хятадын улс төр, бизнес, нийгэм, соёл, спортын салбарын залуучуудын туршлага солилцооны хөтөлбөрөөр Хятадын шилдэг 50 залуу энэ сарын 18-24-ний хооронд Монголд улсад айлчилж байгаа билээ. Уг айлчлалын хүрээнд Монгол, Хятад хоёр орны залуучуудын төлөөлөл бизнес төслийн саналаа танилцуулах, харилцан санал солилцох Бизнес уулзалтыг 8-р сарын 20-нд Чингис зочид буудалд зохион байгуулж байна.
-
2015 оны 8 сарын 18
Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкийг үүсгэн байгуулна
-
2015 оны 8 сарын 16
ӨМӨЗО-ны бизнес эрхлэгчид ХАА-н салбарт ажиллах сонирхолтой байна
-
2015 оны 8 сарын 16
Долларын ханш 2000 төгрөгтэй тэнцэв
Өнөөдөр 10 цаг 33 минут
Тавдугаар сард 1888 төгрөг болж хямдарч байсан долларын ханш зургадугаар сараас бага багаар өссөөн өнөөдрийн байдлаар зарим арилжааны банкууд нэг ам.долларыг 2000 төгрөгөөр зарж байна. Харин “Найман шарга” зах дээр долларын ханш 1995 төгрөг байна. Долларын ханш өсөх болсон гол шалтгаан нь гадаадын хөрөнгө оруулалт тэгтэй тэнцсэн явдал. Хэдийгээр өнгөрсөн хавар УИХ-аас Өрийн удирдлагын тухай хуулийг баталсан ч Монгол руу орж ирэх долларын урсгал нэмэгдэхгүй байна. Мөн Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг батьалж, эхний ээлжид 4.2 тэрбум ам.долларын хөрөнгө гадаадын банк, санхүүгийн байгууллагаас татна гэж байсан ч энэ ажил ямар шатандаа яваа талаар тодорхой мэдээлэл алга байна. Есдүгээр сар ойртож, хичээлийн шинэ жил дөхөх тусам долларын ханш өснө гэсэн тайлбарыг эдийн засагчид хийж байна.
-
2015 оны 8 сарын 15
Оны эхний 7 сарын байдлаар гадаад худалдааны тэнцэл 604 сая ам.долларын ашигтай гарсан талаар Үндэсний статикийн хороо мэдээлсэн.
-
2015 оны 8 сарын 13
ДАЛД УУРХАЙН САНХҮҮЖИЛТИЙГОНЫ эцэст шийднэ
-
2015 оны 8 сарын 10
Монгол Улс энэ оны эхний долоон сард 2.8 тэрбум ам.долларын экспорт, 2.2 тэрбум ам.долларын импорт хийж, гадаад худалдаа 604 сая ам.долларын ашигтай гарчээ. Үндэсний статисикийн хорооны урьдчилсан мэдээллээс үзэхэд, төмрийн хүдрийн экспорт өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 13 хувиар багассан бол нүүрснийх хамгийн ихээр буюу 21.5 хувиар буурч, 8.2 сая тонн болсон байна. Тэгвэл зэсийн баяжмалын экспорт 11.3 хувиар өсөж, 784 мянган тоннд хүрчээ.
-
2015 оны 8 сарын 09
Худалдаа хөгжлийн банкны олон улсын хөрөнгийн зах зээлээс зээл ирсэн 500 сая доллар, мөн Оюутолгойгоос орж ирсэн 30-40 сая доллараас шалтгаалж төгрөгийн ханш бага зэрэг чангарсан. Тавдугаар сараас бага, багаар буурсан долларын ханш зургадугаар сараас эхлэн өсч, нийтдээ 110 төгрөгөөр өслөө.
-
2015 оны 8 сарын 06
Санхүүгийн зохицуулах хороо /СЗХ/-ны ээлжит хурал өчигдөр болж, “Эрчим инженеринг” ХХК-ийн 10,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 50.000 ширхэг “Эрчим бонд” өрийн хэрэгслийг бүртгэжээ.
-
2015 оны 8 сарын 05
Монголбанкны өчигдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 1980.00-1989.60 төгрөгийн ханшаар 15.8 сая ам.доллар, 319.51-320.35 төгрөгийн ханшаар 85.55 сая юань худалдан авах санал ирүүлсэн байна.
-
2015 оны 8 сарын 04
Өнгөрсөн онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдаж, энэ оны хоёрдугаар сарын 8 -ны өдөр 100 сая дахь тонн нүүрсээ олборлосон Багануур ХК-ний өвөлжилтийн бэлтгэл ажилтай Эрчим хүчний сайд Д.Зоригт танилцлаа.
-
2015 оны 8 сарын 03
Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Denison Mines” корпораци Дундговь аймгийн Гурвансайхан ураны орд дахь эзэмшлийн хувиа Чехийн “Uranium Industry” компанид 20 сая ам.доллараар худалдахаар болжээ. Ингэснээр Чехийн компани тус ордын 85 хувийг эзэмших боломжтой болж байгаа юм.