“Рио Тинто” группийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газар “Шангри-Ла” зочид буудалд өнөөдөр нээлтээ хийж байна. Энэ арга хэмжээнд оролцохоор тус группийн гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак Монголд иржээ. Түүнийг зөвхөн төлөөлөгчийн газрынхаа нээлтэд ирээгүй, давхар зорилготой ирсэн нь мэдээж гэх хүн олонтаа.
Тэрбээр “Рио Тинто” компанийн гүйцэтгэх захирлаар томилогдоод жил ч болоогүй байгаа аж. Гэхдээ өмнө нь тус компанийн зэс, нүүрсний группийн гүйцэтгэх захирлын албыг хашиж байсан бөгөөд “Оюутолгой” төсөлтэй холбоотойгоор Монгол Улсад өмнө нь 20 гаруй удаа ирж байсан. Одоогийн албан тушаалд очсоноосоо хойш “Оюутолгой” төслийн хоёр дахь шатны бүтээн байгуулалт, санхүүжилт болох 4.4 тэрбум ам.долларыг шийдэхэд гол үүрэгтэй ажилласан юм. Тэрбээр 2011 оноос эхлэн тус компанийн зэс, нүүрсний группийг удирдаж байсан. Мөн Энэтхэг төвтэй “Tata Steel” гангийн компанийн стратегийн захирлаа 2007-2011 онд ажиллаж байжээ. Түүнчлэн Олон Улсын зэсийн холбооны даргын ажлыг 2014-2016 онд гүйцэтгэж байсан байна. “Рио Тинто”, “Tata Steel” компанид орохоос өмнө “LОreal” компанийн гүйцэтгэх захирлын албыг хашиж байжээ.
Дэлхийн зах зээлд нүүрс, зэсний чиглэлээр өөрийн гэсэн томоохон байр суурьтай мэргэжилтэн энэ удаа манайд ямар зорилготой ирснийг хүмүүс янз бүрээр тайлбарлаж байна.
Сэтгэгдэл (5)