-
2015 оны 12 сарын 24
- Иргэд худалдан авалтынхаа НӨАТ-ыг авах шинэ тогтолцоонд шилжих нь ээ. НӨАТ-ын шинэ хууль хэрэгжих бэлтгэл ажлыг хэр хангаж байна?
- НӨАТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд ААН-үүдийн ашиглах төлбөрийн баримт хэвлэх хялбаршуулсан программыг бэлэн болголоо. Ингэснээр бүх аж ахуйн нэгжид НӨАТ-ын баримт хэвлэх боломж бүрдэж буй юм. Иргэн ”ebarimt.mn” цахим хуудсаар орж бүртгүүлэн НӨАТ-ын 2 хувийг авах эрхээ үүсгэнэ. Ингэснээр худалдан авалт бүртээ татварын нэгдсэн системээс баталгаажсан сугалааны дугаар бүхий баримт авах боломж бүрдэнэ. Мөн хуулиар НӨАТ-ын босгыг 50 сая болгож тогтоосон. Өөрөөр хэлбэл жилийн орлого нь 50 саяд хүрсэн аж ахуйн нэгж НӨАТ-ын суутган төлөгч гэсэн томъёололд багтах юм. Ингэснээр тэд иргэдээс авсан НӨАТ-ыг нэгтгэн улсын төсөвт төвлөрүүлэх үүрэг хүлээнэ. Тухайн аж ахуйн нэгжийг НӨАТ суутгагч мөн эсэхийг үл харгалзан албан ёсны татвараас баталгаажсан төлбөрийн баримтыг худалдан авагчдад өгөх шаардлага тавьж байгаа. Тухайн төлбөрийн баримт дээр нь сугалааны дугаар, НӨАТ-ын хоёр хувийн буцаалтыг тусгасан. Хоёр хувийн буцаалтыг НӨАТ суутгагчаас баримт авсан үед олгоно. Мөн сугалаанд НӨАТ суутгагчаас авсан бүх баримтыг баталгаажуулснаар оролцох эрх нээгдэнэ.
-
2015 оны 12 сарын 23
Энэ сарын 23-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний газрын тосны бүтээгдэхүүний 52 хоногийн нөөцтэй байгаа аж. Үүнээс А-80 автобензин 69, Аи-92 автобензин 61, дизелийн түлш 43, ТС-1 36 хоногийн нөөцтэй байгаа юм байна. Уул уурхайн яамнаас мэдээлснээр хязгаар нутгуудад шатахууны үнэ 10-400 төгрөгөөр буурчээ. Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буурсантай холбогдуулан 2015 оны хоёрдугаар сараас эхлэн автобензин, дизель түлшний гаалийн албан татвар 1 хувь байсныг 5 хувь болгон нэмэгдүүлсэн.
Мөн 2015 оны 11 дүгээр сараас автобензин, дизелийн түлшний онцгой албан татварыг тонн тутамд боомт тус бүрээр ялгавартай тогтоосон. Тухайлбал А-80 болон Аи-92 автобензинд 270.000-400.000 төгрөг, дизель түлшинд 290.000-520.000 төгрөгт хүртэл татвар ногдуулсан. Үүний үр дүнд энэ сарын 5-наас эхлэн баруун, зүүн бүсийн аймгуудын шатахууны үнэ Улаанбаатар хотын үнэтэй ойролцоо төвшинд хүрлээ. Тухайлбал, баруун 5 аймагт 80-400 төгрөгөөр, зүүн бүсийн 3 аймгуудад 10-230 төгрөгөөр шатахууны жижиглэнгийн үнэ буурсан байна.
-
2015 оны 12 сарын 23
Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан ирэх оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ.
Тэрбээр УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 26.6 дахь заалтыг үндэслэн ажлаас чөлөөлөгдөхөөр болсон байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөнө гэсэн хуулийн заалттай нийцүүлж өргөдлөө гаргасан байна.
Түүнчлэн энэ тухайгаа Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргалтай зөвшилцсөн гэдгээ өргөдөлдөө тусгасан байна.
Иймд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар уг асуудлыг авч хэлэлцээд Б.Жавхланг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг 66.7 хувийн саналаар дэмжлээ.
-
2015 оны 12 сарын 23
Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг батлан хэрэгжүүлснээр буюу 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар 6.1 их наяд төгрөгийн орлого ил болж, 1.2 их наяд төгрөгийн татвар болон 352.1 тэрбум төгрөгийн торгууль, алдангиас тус тус чөлөөлжээ.
Энэхүү орлогыг ил болгохтой холбоотойгоор иргэд, аж ахуйн нэгжүүд 1640 санхүүгийн тайлан, 10276 татварын тайлан, 366 нийгмийн даатгалын тайлан, 1451 гаалийн нөхөн мэдүүлгийг холбогдох байгууллагад хүргүүлж, 168 төрлийн эд хөрөнгийн болон хуулийн этгээдийн бүртгэлд 150 удаагийн нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.
Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хүрээнд нийгмийн даатгалын шимтгэл болон улсын тэмдэгтийн хураамжийг чөлөөлөөгүй тул ил болж буй цалингийн сантай холбоотой 378.6 сая төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл төсөвт төвлөрлөсөн. Түүнчлэн эд хөрөнгийн болон хуулийн этгээдийн улсын бүртгэлтэй холбоотой 5.7 сая төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төсөвт төвлөрөөд байгаа аж.
-
2015 оны 12 сарын 16
ТАВАНТОЛГОИН ТӨСЛИЙГИРЭХМЯГМАР ГАРАГТ ӨРГӨН БАРИНА
-
2015 оны 12 сарын 15
Манай улсын эдийн засагт чухал нөлөө үзүүлэх Оюутолгой компанийн далд уурхайн бүтээн байгуулалтад шаардагдах санхүүжилт 16 тэрбум ам.доллар.Харинүүний 4.2 тэрбум ам.долларыг олон улсын арилжааны 15 банкнаас бүрдүүлэхээр болсон. Энэ гэрээнд талууд маргааш гарын үсэг зурна. Үүнд манай талаас Уул уурхайн сайд Р.Жигжид, “Эрдэнэс Оюу Толгой” компанийн ТУЗ-ийн дарга Да.Ганболд, хөрөнгө оруулагч талаас банк, санхүүгийн 15 байгууллагын төлөөллүүд оролцохоор болжээ. Гэрээнд гарын үсэг зурж санхүүжилт орж ирснээр төлөвлөгөөний дагуу хамгийн түрүүнд 200 гаруй км урттай газар доорх хонгилыг дуусгах юм. Энэ бүтээн байгуулалт хэзээ эхлэх нь гэрээнд гарын үсэг зурсны дараа тодорхой болох юм байна. Зарим эх сурвалж “Ирэх сонгуулиар аль нам Засагт гарснаас шалтгаалж уг ажил эхлэх байх” хэмээж буй.
Өөрөөр хэлбэл, 2016 оны УИХ- ын сонгуулийн дүн гартал Оюутолгойн бүтээн байгуулалт удааширч болзошгүй гэсэн хардлага байгаа. Далд уурхайн бүтээн байгуулалт эхэлснээр гүйцэтгэгч компаниудын үйл ажиллагаа идэвхжихээс гадна 2000 хүн ажлын байртай болох боломжтойг Оюутолгой компанийнхан онцолж байна.
-
2015 оны 12 сарын 10
онголбанк энэ удаагийн арилжаанд оролцоогүй байна.
-
2015 оны 12 сарын 10
Монголбанк энэ оны эхний 11 сард 14 тонн 389.2 кг алтыг дотоодын алт үйлдвэрлэгчдээс худалдан авчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 2.6 тонноор буюу 22%-иар өссөн дүн юм.
-
2015 оны 12 сарын 09
Оюутолгой төслийг хэрэгжүүлэгч Рио Тинто группийн зүгээс далд уурхайн санхүүжилтийн гэрээг ирэх лхагва гарагт Улаанбаатар хотноо байгуулахаар төлөвлөж байна.
-
2015 оны 12 сарын 09
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудал хариуцсан ажилтны сонгон шалгаруулалтыг зарлалаа. Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэд дараах ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан байна. Үүнд:
1. Ажлын байранд тавигдах шаардлага:
1.1 Ерөнхий шаардлага: Үзүүлэлт Шаардлагатай
Боловсрол Дээд боловсролын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх.
Мэргэжил Нийгмийн ажилтан
Эрх зүйч
Мэргэшил Харгалзахгүй
Туршлага Мэргэжлээрээ 1 жил ажилласан байх.
Ур чадвар
Судалгааны арга зүй эзэмшсэн байх
Харилцааны өндөр ур чадвартай
Компьютерийн өргөн хэрэглээний программууд, техник хэрэгсэлийг бүрэн эзэмшиж чаддаг байх.
Багаар хамтарч ажиллах чадвартай байх.
Баримт бичиг, боловсруулах,
Манлайлан удирдах, зохион байгуулах ур чадвартай байх.
Бүртгэлийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2 давхарт “Сургалтын танхим”-д энэ сарын 21-ний өдрийн 09.00-12.00, 13.00-17.00 цагийн хооронд хийнэ. Төрийн албаны тухай хуулийн 16.2-т заасан төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх болзол хангаагүй, бичиг баримт дутуу иргэнийг бүртгэхгүй.
Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй иргэд дараах материалыг бүрдүүлж өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. Үүнд:
Төрийн албан хаагчийн анкет (маягт № 1)
Боловсролын диплом, нотариатаар гэрчлүүлсэн хуулбар 1 хувь
Монгол Улсын иргэний үнэмлэх; /нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
Ажилласан жилийг тооцох Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн эхний нүүр хуудсыг хөдөлмөрийн үйл ажиллагааны хөдөлгөөнийг баталгаажуулсан бусад хуудасны хуулбар, эх хувийн хамт /ажилласан жилийг тооцох тул хөдөлмөрийн үйл ажиллагаагаа хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн он, сар, өдрөөр нь нарийвчлан бичиж бэлтгэж ирэх/
Мэргэшсэн байдлыг их дээд сургууль төгссөнөөс хойшхи хугацаанд мэргэшил дээшлүүлэх урт буюу богино хугацааны сургалтад хамрагдсан гэрчилгээ, диплоын хуулбар
Ажил байдлын тодорхойлолт
Цээж зураг 3х4-ийн хэмжээтэй 3 хувь
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны А/166 дугаар тушаалыг үндэслэн уг албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын үнэлгээ, дүгнэлт гаргах журам”-ын дагуу сонгон шалгаруулалтыг явуулна. Дэлгэрэнгүй мэдээллийг 328715 утсаар авна уу гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 12 сарын 09
олларын ханш 2002 төгрөгт хүрэв
17 минутын өмнө
Сүүлийн өдрүүдэд ам. долларын ханш буцаад өслөө. Арилжааны банкууд болон хар зах дээр зар байгаа долларын ханшийг харахад ам.долларын ханш 4-6 төгрөгөөр өсчээ.
“Найман шарга” зах дээр долларын ханш 2000 төгрөг байна. Харин арилжааны банкуудад зарж байгаа долларын ханш 2002 төгрөгт хүрлээ.
-
2015 оны 11 сарын 30
Банкууд өнгөрсөн аравдугаар сард нийт 1395 зээлдэгчид 80.4 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгосон байна.
-
2015 оны 11 сарын 29
Тэгвэл өнөөдрийн байдлаар “Найман шарга зах дээр” нэг ам.долларыг 1994 төгрөгөөр авч, 1996 төгрөгөөр зарж байна. Харин арилжааны банкууд 1990 төгрөгөөр авч, 1999 төгрөгөөр зарж байна.
-
2015 оны 11 сарын 27
“Рио тинто” : Зэсийн үнэ ойрын хоёр жилдээ өсөхгүй
-
2015 оны 11 сарын 26
Монголбанк өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкуудаас ирүүлсэн 1991.50-1994.92 төгрөгийн ханшаар 36.0 сая ам.доллар худалдан авах, 1994.95 төгрөгийн ханшаар 0.4 сая ам.доллар худалдах, мөн 310.71-311.71 төгрөгийн ханшаар 23.5 сая юань худалдан авах санал ирүүлжээ.
-
2015 оны 11 сарын 21
Нүүрсний экспорт хамгийн их хэмжээгээр буурчээ
-
2015 оны 11 сарын 20
“Найман шарга зах дээр” нэг ам.долларыг 1993 төгрөгөөр авч, 1995 төгрөгөөр зарж байгаа бол арилжааны банкууд 1990 төгрөгөөр авч, 1998 төгрөгөөр зарж байна.
-
2015 оны 11 сарын 20
Манай улс энэ оны аравдугаар сарын байдлаар 7.090.0 сая ам.долларын гадаад худалдаа хийжээ.
-
2015 оны 11 сарын 19
Төв банк гадаад валютын ээлжит дуудлага худалдаагаа өнөөдөр зохион байгуулав.
-
2015 оны 11 сарын 17
Ам.долларын ханш сүүлийн саруудад 1999-2001 төгрөгийн хооронд хэлбэлзэлтэй байсан бол өнгөрсөн долоо хоногоос бага зэрэг суларчээ.
Монголбанкны өнөөдрийн зарласан ханшаар ам.доллар 1991.59 төгрөгтэй тэнцэж байна. Арилжааны банкууд ам.долларыг 1987 төгрөгөөр худалдан авч 1996-1997 төгрөгөөр арилжиж байна. Харин “Найман шарга” арилжааны төвд ам.долларыг 1992 төгрөгөөр худалдан авч 1995 төгрөгөөр борлуулж байв.