-
2016 оны 4 сарын 30
Дэлхийн банкны таамаг нефтийн үнийг өсгөлөө
-
2016 оны 4 сарын 26
Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар Монголбанк 307.20 хаалтын ханштайгаар 20.0 сая юанийг нийлүүллээ.
-
2016 оны 4 сарын 23
Ногоон номхров
Он гарсаар 2050 төгрөг хүртэл өссөн ам.долларьш ханш өчигдрийн байдлаар 1970 руу орж сулрав. “Credit Suisse”-c 250 сая ам.долларьш синдикат зээлийн санхүүжилт орж ирсэн, Засгийн газар 500 сая ам.долларьш бондыг олон улсьш зах зээлээс босгосон зэрэг нь гадаад валютьш урсгалыг нэмэгдүүлсэн нь ногооны ханпшд ингэж нөлөөлсөн.
-
2016 оны 4 сарын 21
2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 1971.50-1977.16 төгрөгийн ханшаар 6.8 сая ам.доллар худалдах, 1988.00-1989.00 төгрөгийн ханшаар 4.0 сая ам.доллар худалдан авах, 305.50 төгрөгийн ханшаар 5.0 сая юань худалдах, 307.00 төгрөгийн ханшаар 2.0 сая юань худалдан авах санал тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк энэ удаагийн дуудлага худалдаанд оролцоогүй болно.
2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 72.5 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл, 20.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл байгуулах саналыг тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанкнаас нийт 72.5 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулах саналыг 100 хувь биелүүлж, Монголбанкинд 20.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл байгуулах саналыг биелүүлээгүй болно.
-
2016 оны 4 сарын 19
2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 1992.00-1998.00 төгрөгийн ханшаар 15.8 сая ам.доллар худалдах, 307.75 төгрөгийн ханшаар 2.0 сая юань худалдах санал тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк энэ удаагийн дуудлага худалдаанд оролцоогүй болно.
2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 8.3 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл, 20.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл байгуулах саналыг тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанкнаас нийт 8.3 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулах саналыг 100 хувь биелүүлж, Монголбанкинд 20.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл байгуулах саналыг биелүүлээгүй болно.
-
2016 оны 4 сарын 15
Харамсалтай нь, банкны системд эзлэх чанаргүй зээлийн хэмжээ сүүлийн гурван жилд бага зэрэг өслөө. Гэхдээ манай эх үүсвэрээс санхүүжүүлсэн зээлүүд дээр ийм байдал анзаарагдаагүй. Яагаад гээч? Бид хувийн хэвшлээ банкны системээр дамжуулж санхүүжүүлсэн.
-
2016 оны 4 сарын 14
Долларын ханш дахин 15 төгрөгөөр буурлаа
-
2016 оны 4 сарын 13
Долларын ханш буурчээ
-
2016 оны 4 сарын 12
Гуравдугаар сарын орон сууцны үнийн индексийн судалгааг гарлаа. Тус судалгаагаар Орон сууцны үнийн индекс өнгөрсөн сард 4.5 хувьтай гарсан байна. Энэ нь өмнөх сараас -0.9 хувиар буурсан бол өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад -10.9 хувиар буурчээ.
Шинэ орон сууцны үнийн индекс 16.2 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -0,8 хувиар буурсныг харуулж байна. Энэ нь өмнөх сараас -0.9 хувиар буурсан үзүүлэлт юм. Мөн оны эхэн үетэй харьцуулахад -0.9 хувь, өнгөрсөн оны мөн үетэй буюу 12 сарын өмнөхтэй харьцуулахад -10.9 хувиар буурчээ.
Хуучин орон сууцны үнийн индекс -2.8 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -0.4 хувиар, оны эхэн үетэй харьцуулахад -1.3 хувь, өнгөрсөн оны мөн үеэс -13.8 хувиар буурсан үзүүлэлт юм.
-
2016 оны 4 сарын 11
монголбанк
-
2016 оны 4 сарын 08
Монголбанк
-
2016 оны 4 сарын 05
Саяхан “Женко Баттулга” гэдэг номыг уншиж дуусгалаа. Бөх нөхөр яагаад бизнесмен болсон, улмаар Монголын парламентийн зангарагтай гишүүн болсон түүхэн замнал нь сонирхол татаад энэ номыг дэлгэж нүдээ чилээсэн хэрэг л дээ. Гэтэл уг номонд Баттулгаас илүү сонирхол татах, санаанд багтамгүй нэгэн түүхэн баримт нүднээ тусч гайхал төрүүлж билээ. БНХАУ-ын Зам тээврийн сайд улсдаа хурдны галт тэрэгний шинэчлэл хийх явцдаа олон жил авсан авлигын мөнгөөр хувьдаа 16 машин, 350 орон сууц худалдан авсан тухай энэ номонд дурдсан байлаа. Хятад улс “өрх бүр нэг хүүхэд” гэсэн хатуу, харгис гэмээр хүний эрх зөрчсөн хачин бодлого хэрэгжүүлдэг. Тийм болохоор эхнэр, ганц хүүхэдтэйгээ амьдардаг энэ сайд 16 машин, 350 орон сууцаар яадаг байнаа гэх бодол төрнө. Энэ сайдад 350 биш, 35 байр байж болох юмдаа гэж зөөлрүүлж бодсон ч гэсэн “арай л дэндэнэ” гэсэн хариулт шууд толгойд бууна.
-
2016 оны 4 сарын 01
Долларын ханш зогсолтгүй өссөөр өнөөдрийн байдлаар арилжааны банкууд 2055 төгрөгөөр зарж байна. Мөн “Найман шарга” зах дээр нэг ам.доллар 2052 төгрөгтэй тэнцэж байна.
-
2016 оны 4 сарын 01
“Монголын эдийн засгийн чуулган-2016” Төрийн ордонд хоёр өдөр болж өнгөрлөө. Өмнөх жилүүдэд “Хамтдаа”, “Монголдоо бүтээцгээе”, “Итгэлцэл” гэх мэт уриа, лоозонгийн шинжтэй болдог байсан эдийн засгийн чуулган энэ жил “Сургамж, сорилт, шийдэл” гэсэн уриатайгаар боллоо. Гэхдээ энд нэг зүйлийг дурдахгүй өнгөрч болохгүй нь энэ удаагийн эдийн засгийн чуулга уулзалт өмнөх долоон жилийнхээс илүү улс төржсөн өнгө аястай болж өнгөрөв.
-
2016 оны 3 сарын 31
Монголын эдийн засгийн форум үргэлжилж байна. Форум салбар хуралдаануудаар үргэлжилж буй. “Цомхон чадварлаг төр” салбар хуралдаан MDG группын Ерөнхийлөгч Б.Одсүрэнгийн “Төрийн албан хаагчийн чадвар, ёс зүйг өндөржүүлэх замаар төрийн арчаагүй сул дорой байдлыг засварлах нь” илтгэлээр эхэлсэн юм. Түүний илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
-
2016 оны 3 сарын 30
Монголын эдийн засгийн форум 2016 ”Сургамж, сорилт, шийдэл” уриан дор Төрийн ордонд эхэллээ. Форумд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн бүсийн захирал Аюүми Кониши, Олон улсын санхүүгийн корпорацийн Зүүн Азийн бүсийн захирал Вивек Патхак, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал, Олон улсын валютын сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакхер, Сангийн сайд Б.Болор, Азийн хөгжлийн банкны Монгол Улс хариуцсан захирал Роберт Шоллхаммер, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жеймс Андэрсон, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Батбаяр (Баабар), Уул уурхайн сайд Р.Жигжид тэргүүтэй зочид, төлөөлөгчид оролцож байгаа юм. Эдийн засгийн форумд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг илтгэл тавьсан бөгөөд өнөөгийн хямралтыг бид өөрсдөө бий болгосон гэдгийг онцоллоо.
Форум өнөөдөр, маргааш үргэлжлэх юм. Маргааш Эдийн засгийн форум Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нар оролцох юм.
-
2016 оны 3 сарын 30
Ухаахудаг-Гашуунсухайтын төмөр замын ажилд оролцсон 13 компани дампууралд тулж ирлээ
-
2016 оны 3 сарын 24
Монголбанк 2050.05 төгрөгийн нэг ханшаар 7.2 сая ам.доллар, 314.55 төгрөгийн хаалтын ханштайгаар 12.0 сая юанийг тус тус нийлүүлэв.
-
2016 оны 3 сарын 21
НӨАТ-ын урамшууллын системээс өчигдөр орой 400 сая төгрөгийн азтан тодорсон билээ. Одоогоор энэ азтан хэн болох нь хараахан тодроогүй байгаа талаар Гааль, татварын ерөнхий газраас мэдээллээ. Азтаны хувьд Амгалан дахь Оргил худалдааны төвөөс нэгдүгээр сарын 27-нд худалдан авалт хийжээ. Харин баримтаа төлбөрийн системд бүртгүүлээгүй учраас хэн гэдэг нь тодорхой болоогүй байна. Азтаны хувьд www.ebarimt.mn сайтад бүртгүүлэх, эсвэл баримттайгаа Гааль, татварын ерөнхий газарт ирэх шаардлагатай юм. Бүртгүүлсэн тохиолдолд тухайн иргэний 400 сая төгрөгийг ямар нэг татваргүйгээр олгохоор зохицуулалт хийжээ.
Мөн өмнө нь тодорсон 20 сая төгрөгийн азтан ч гэсэн баримтаа бүртгүүлээгүй учраас тодорхой болоогүй байна.
-
2016 оны 3 сарын 19
Долларын ханш өчигдөр нэг төгрөгөөр буурсан бол өнөөдөр хоёр төгрөгөөр нэмэгджээ. Арилжааны банкууд нэг ам долларыг 2042 төгрөгөөр авч, 2052 төгрөгөөр зарж байна. Харин “Найман шарга” дээр нэг ам.долларыг 2049-2051 төгрөгөөр зарж байна. Улсын төсөвт нэг ам. долларыг 2030 төгрөгөөр тооцож суулгасан бий.