Монгол Улсын Дотоодын нийт бүтээгдхүүн 2018 оны эхний нэгдүгээр улиралд 6,1 хувь өслөө, ялангуяа Хятадтай хийх худалдаа өссөн гэж оросын FINMARKET.RU хэвлэл мэдээллээ. Энэ нь өнгөрсөн оны эхний улирлын дүнтэй харьцуулахад 5,1 хувь өсч байгаа хэрэг гэж Bloomberg мэдээлсэн байна.
Оны нэгдүгээр улиралд Монгол Улсын гадаадад гаргадаг нүүрсний хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3,4 хувь өссөн бол зэсийн экспорт 20 хувь өсчээ.
Гадаад худалдааны нийт хэмжээ 3,7 тэрбум ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны нэгдүгээр улиралтай харьцуулахад 23 хувь өссөн байна. Гадаад худалдааны алдагдал 30 хувь буурч 543,4 сая доллар болжээ