-
2016 оны 7 сарын 21
Банкууд 60.0 сая ам.доллар худалдан авах санал ирүүлснээс Монголбанк 2045.00 төгрөгийн нэг ханшаар 49.0 сая ам.доллар, 306.66 төгрөгийн хаалтын ханштайгаар 22.0 сая юанийг тус тус нийлүүлэв.
Монголбанк саналыг 100% биелүүлж валютын захад 41.5 сая ам.доллар нийлүүллээ.
-
2016 оны 7 сарын 19
Банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк 2035.00 төгрөгийн нэг ханшаар 21.0 сая ам.доллар, 304.00 төгрөгийн хаалтын ханштайгаар 42.0 сая юанийг тус тус нийлүүлэв.
-
2016 оны 7 сарын 18
Монголбанк 1 долоо хоногтой ТБҮЦ-ыг арилжааллаа
-
2016 оны 7 сарын 17
өнөөдрийн
-
2016 оны 7 сарын 08
”Эрдэнэтийн овоо”-ны орд газар шинэ төмөрлөгийн эрин Неогений галвын үед одоогоос 25-30 сая жилийн тэртээд геологийн тектоник хувирлын үйлчлэлээр үүсч тогтсоныг эрдэмтэд тогтоожээ. Улаанбаатараас баруун хойт зүгт 340 км, Дарханаас баруун зүгт 140 км, Булганы аймгийн төвөөс хойт үгт 60 км, Хангал, Чингэл, Цагаанчулуутын багавтар голуудын дунд ориших, далайн төвшнөөс дээш 1606 метр өргөгдсөн ”Эрдэнэтийн овоо” хэмээх бэсрэг уул хөрсөн доороо эрдэс баяглагтай гэдэг нь эртнээс мэдэгджээ.
Эдийн Засгаар Харилцан Туслалцах Зөвлөлийн гишүүн орнуудтай геологийн салбарт хамтран ажиллах хүрээнд Монгол-Чехословакийн Засгийн газар хооронд 1963 оны зургаадугаар сарын 18-нд гэрээ байгуулсан юм. Ингээд хойтон жил нь Монгол-Чехословакийн хамтарсан геологийн анги Эрдэнэтийн овооны орчим дөрвөн гэр, дөрвөн майхантай судалгааныхаа ажилд орсон түүхтэй.
-
2016 оны 7 сарын 07
Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк 2014.31 төгрөгийн хаалтын ханштайгаар 28.0 сая ам.доллар, 303.01 төгрөгийн хаалтын ханштайгаар 28.0 сая юанийг тус тус нийлүүлэв.
-
2016 оны 7 сарын 07
хх
-
2016 оны 7 сарын 02
Өмнөх сарын дунд үеэс ам.долларын ханш суларч эхэлсэн. Тэгвэл өнгөрсөн 27- ноос уг валютын ханш эргэн байна. Тодруулбал, банкны албан ханшаар ам.доллар өнгөрсөн сарын 27-нд өмнөх өдрөөсөө зургаан төгрөгөөр дээшлэн 1944.46 төгрөгтэй тэнцээд байсан бол 28, 29-нд 1962.53 болж чангарсан юм. “Найман шарга” захын нэгэн ченж “Сонгууль болсны дараа ам.долларын ханш өсөөд байгаа юм биш. Өнгөрсөн даваа гаригаас ам.долларьш ханш чангарсан” гэж ярилаа. Тус захад ченжүүд өчигдөр нэг “ногоон”-ыг 1995 төгрөгөөр худалдан авч, 2005-аар зарж байв. Өчигдөр арилжааны банкууд ам.доллар, юань худалдан авах саналаа Төв банкинд хүргүүлэхэд 36 сая “ногоон”,47.5 сая юань нийлүүлсэн байна. Банкууд 70 сая ам.доллар худалдан авах төгрөгийн, 10 сая “ногоон” худалдах ам.долларын своп хэлцэл байгуулах санал ирүүлэхэд Монголбанк 70 сая ам.доллар худалдан авах саналыг биелүүлжээ.
Монголбанкны зарласан ханш
USD 16944646
CNY 292692
RUB 29692
EUR 26147685
KRW 1665
GBR 26616666
JPY 19.05
HKD 250.65
CHF 1.997.19
Найман шарга
Авах зарах
Ам.доллар /USD/ 2008 2015
Евро /EUR/ 2200 2225
Иен /JPY/ 19.20 19.50
Фунт/GBP/ 2640 2710
Рубль/RUB/ 31.50 32.50
Юань/CNY/ 304 308
Вон/KRW/ 1.73 1.75
-
2016 оны 7 сарын 01
Ам.долларын ханш эргэн өсөж, 2005 төгрөггэй тэнцлээ
-
2016 оны 6 сарын 30
Банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк 36.0 сая ам.доллар, 47.5 сая юанийг тус тус нийлүүлэв.
-
2016 оны 6 сарын 28
Өдрийн 14.00 цагаас эхлэн ам.долларын ханш маш хурдтай өсч эхэллээ. Одоогийн байдлаар ам.долларыг 1998 төгрөгөөр худалдан авч, 2000 төгрөгөөр зарж байна. Цаашид энэ тоо өсөх магадлал тун өндөр байгааг эдийн засагчид хэлж байгаа бөгөөд гадаад валютын ханш хяналтаас гарч байгааг олон нийт сонгуультай холбон тайлбарлаж байна. Ямартай ч гадаад валютын өсөлтөөс эдийн засаг нь шууд хамаардаг манай улсад ийнхүү төгрөгийн ханш маш хурдацтай унаж эхэлсэн нь түгшүүр төрүүлж эхэллээ.
-
2016 оны 6 сарын 27
Он гарсаар 2055 төгрөгтэй тэнцээд байсан ам.долларын ханш сүүлийн өдрүүдэд огцом буурсан үзүүлэлттэй байна.
-
2016 оны 6 сарын 23
Тавдугаар сарын сүүлчээс эхлэн долларын ханш суларсаар Монголбанкны өнөөдрийн зарласан хаалтын ханшаар ам.доллар 1941.90 төгрөгтэй тэнцлээ.
-
2016 оны 6 сарын 22
Сүүлийн хагас сарын хугацаанд ам.долларын ханш буурсан үзүүлэлттэй байна. Өчигдөр найман шарга валютын зах болон арилжааны банкуудад нэг ам.долларыг 1950 төргөрөөр худалдан авч 1952 төгрөгөөр арилжиж байсан бол өнөөдрийн байдлаар нэг ам.долларыг 1946 төгрөгөөр худалдан авч 1950 төгрөгөөр арилжиж байна.
-
2016 оны 6 сарын 21
Монгол банкны нэрлэсэн ханшаар өнөөдөр нэг ам.доллар 1950 төгрөгтэй тэнцэж байна. Харин “Найман шарга” валютын зах дээр нэг ам.доллар 1953 төгрөгөөр зарж байгаа бол арилжааны банкууд нэг ам.долларыг 1958-1962 төгрөгөөр зарж байгаа юм.
-
2016 оны 6 сарын 20
Энэ оны гуравдугаар сард төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2050 буюу хамгийн дээд төвшинд хүрч байлаа.
-
2016 оны 6 сарын 18
Өнөөдөр бүртгүүлж, маргааш сугалаандаа оролцоорой
-
2016 оны 6 сарын 17
Ам.долларын ханш сүүлийн нэг сарын турш тогтмол бууралттай байсан. Өнөөдрийн байдлаар “Найман шарга” зах дээр нэг ам.доллар 1965 төгрөгтэй тэнцлээ.Оны эхэн үеэс 2050 төгрөгт хүрээд байсан долларын ханш өнөөдөр 85 төгрөгөөр буурчээ.
-
2016 оны 6 сарын 16
Өнөөдөр арилжааны банкууд 105.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн 26.5 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл байгуулах санал ирүүлснийг Төвбанк 100 хувь биелүүллээ.
-
2016 оны 6 сарын 13
Иргэдээ байртай, компаниа орлоготой, улсаа замтай болгосон бонд
Хөгжингүй улсын түүхийг сөхөхөөр бор зүрхээрээ аяндаа өөдөлсөн жишээ хаана ч байдаггүй. Ихэнх нь гаднаас бага хүүтэй хямд эх үүсвэртэй санхүүжилт татаж, дэд бүтэц, үйлдвэрлэлийн томоохон төслүүд хэрэгжүүлсэн байдаг. Замтай, эрчим хүчтэй газар үйлдвэрүүд баригдаж ашигтай ажилладаг, үйлдвэрүүдтэй улс орны иргэд ажилгүй гэхийн зовлонгүй дажгүй аж төрдөг нь зах зээлийн бичигдээгүй хууль. Иргэн бүрээ баяжуулъя гэж хоосон ярихын оронд эхлээд дэд бүтцээ барь, үйлдвэрүүдээ хөгжүүл гэсэн л санаа. Бондын мөнгөөр зам бариад ашиггүй гэсэн шүүмжлэл өрнөж эхлэх үед одоо “Голомт” банкны ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа эдийн засагч Ө.Ганзориг “Өмнөд Солонгос улс яагаад хөгжсөн юм бэ гэж солонгосчуудаас асуувал ихэнх нь, манай тухайн үеийн ерөнхийлөгч гарч ирмэгцээ хурдны зам барьсан юм хэмээн хариулна. Хурдны зам дагаж тухайн улсад асар их бүтээн байгуулалт, бизнесийн хөгжин цэцэглэлт, хөрөнгө оруулалт орж ирсэн” гэж байр сууриа илэрхийлсэн удаатай.
Өнгөрсөн жилүүдэд бид дэлхийн улсуудын нэгэнт туулаад хөгжөөд ирсэн тэр замаар явж үзлээ. Засгийн газар олон улсын санхүүгийн зах зээлээс хямд хүүтэй, урт хугацааны 1.5 тэрбум ам.доллар босгож зам, дулааны цахилгаан станцын өргөтгөл, экспортыг орлох үйлдвэрүүдийн бизнес төслүүдийг санхүүжүүлсэн юм.
Жуулчдыг татсан хөдөөний зам
Хөвсгөл рүү шороон замаар манаргадаг байсан үед гадны нэг жуулчин эмэгтэй далай үзэхээр явж л дээ. Гэвч зорьсон газартаа хүрэлгүй нисдэг тэрэг дуудуулж Улаанбаатар руу эргэснийг Хөвсгөлийнхөн ам дамжин ярьдаг юм билээ. Энхэл донхол замд сэгсчүүлж туйлдсандаа бүр уйлаад буцсан гэдэг. Ийм сэтгэгдэлтэй буцсан жуулчин дахиад Монгол руу зүглэхгүй нь тодорхой. Бид ч ялгаагүй, шороон замтай үед Хөвсгөл рүү сайн машинтай биш бол гарахгүй гэцгээдэг байсан нь ердөө хэдхэн жилийн өмнөх явдал. Бондын хөрөнгө оруулалтаар зургаан аймгийг нийслэлтэй холбосны нэг нь Хөвсгөл аймаг. Ноднин гэхэд л Хөвсгөлд өдөртөө 8000 машин очсон гэх статистик бий. Гадаадын жуулчдын тоо ч өссөн гэж аяллын компаниуд ярьж байсан. Энэ бол бондын хөрөнгө оруулалт эдийн засагт мөнгө болж ороод эхэлсний наад захын жишээ. Хөвсгөлийн бизнес эрхлэгчдэд ч боломж нээгдчихсэн. Наад зах нь л даршилсан загасны үйлдвэр байгуулаад, бүтээгдэхүүнээ Улаанбаатарчуудад зараад байхад дажгүй ашиг хийчихнэ. Хөвсгөлд ховор ургамал төрөл бүрээрээ ургадаг. Эмийн ургамлын үйлдвэр нээгээд хот руу нийлүүлээд байх гарц бий.
Аймаг бүр өөрийн гэсэн брэндтэй. Өмнөговьчууд ингэний хоормогоо, Архангайчууд сарлагийн сүүгээр хийсэн цагаан идээгээ нийслэл гэж том зах зээлд нийлүүлээд байх боломж аль хэдийнэ нээгдсэн. Бондын мөнгөөр барьсан замаар сүнгэнүүлээд байхад л дажгүй ашиг, орлоготой амьдраад байна. Улаанбаатарчууд орос цөцгий, хятад иогурт, голланд бяслаганд өгдөг мөнгөө хөдөөгийнхөө үйлдвэрлэгчдэд өгөөд эхэлбэл гадагшаа урсдаг доллар дотооддоо үлдэнэ гэж ирээд яривал эдийн засгийн ашиг, өгөөж нь их. Хөдөөний жижиг, дунд үйлдвэрлэгчид мөнгө олох хэрээр шинэ технологи нэвтрүүлж, үйлдвэрээ томруулж таарна. Тэгэхээр Хөвсгөлийн загас, Өмнөговийн ингэний хоормогонд Хятадын зах зээлд гарч, доллар олох боломж байгаа гэсэн үг.
Бондын хөрөнгө оруулалтаар нийслэлийн замд ч багагүй бүтээн байгуулалт өрнөсөн. Богд уулын хормойгоор барьсан зам гэхэд л төв замын түгжрэлийг эрс бууруулсан гэж замын цагдаагийнхан ярьдаг. “Гудамж” төслийн хүрээнд Өргөөгийн, Саппорогийн гээд 28 уулзвар шинээр тавигдсанд жолооч нар ам сайтай явдаг. Зөвхөн уулзварууд барьснаар жилд 20 тэрбум төгрөгийн хэмнэлт гарсан гэсэн тооцоо дуулддаг. Түгжрэлд шатаад барагддаг бензин, үрэгдээд дуусдаг цаг хугацааны хэмнэлтийг мөнгө дүнд шилжүүлээд гаргасан багцаа тоо л доо. Бондын мөнгөөр барьсан зам иргэдэд хэмнэлт болж ирж байгааг хэн ч үгүйсгэхгүй.
Гуанжоугаас авах гутлыг цөөлсөн “Best shoes”
Бондын мөнгөний нэг хэсгээр үндэсний үйлдвэрлэгч компаниудын бизнес төслийг санхүүжүүлсэн. Арилжааны банкнаас бондын санхүүжилттэйгээр бага хүүтэй зээл авсан газрын нэг нь “Best shoes” гутлын үйлдвэр. Хоёр тэрбумын зээл авсан энэ үйлдвэр жилд 200 мянган хос гутал үйлдвэрлэж байна. Дотоодын зах зээлийн 30 орчим хувийг хангах чадалтай. Монголчууд гутлынхаа нийт хэрэгцээний 90 орчим хувийг урд хөршөөс худалдаж авдаг. Гуанжоугаас оруулж ирдэг гутал гэхэд л жилд нэг, хоёр сая гэж дуулддаг. Тэгэхээр “Best shoes” Гуанжоугаас авах гутлыг ямартай ч цөөлж чадсан. Цаашдаа бондынх шиг хямд хүүтэй зээл олдвол гутлынхаа хэрэгцээний нэлээдийг нь дотооддоо үйлдвэрлэчих боломж бий. Дарханд “Монгол лааз” гэж үйлдвэр бий. Жигнэсэн махнаас эхлээд элэгний нухаш үйлдвэрлэдэг компаниуд өмнө нь гадаадаас авдаг байсан лаазаа Дарханаас худалдаад авах боломж нээгдээд байна. Ирэх хавраас ажил нь жигдрэх энэ үйлдвэр 200-500 граммын багтаамжтай лааз үйлдвэрлэнэ. Нэг сонин тоо бий. Манай улс жилд зөвхөн консервны лааз оруулж ирэхдээ зургаан сая ам.доллар зарцуулдаг. Төгрөгт шилжүүлбэл бараг 12 тэрбум. Нэг дажгүй цэцэрлэгийг тэрбумаар барина гэж тооцвол 12 цэцэрлэг өлхөн барьчих мөнгийн зүгээр л консервны лаазанд урсгадаг болж таарах нь. Бондын мөнгө гадагшаа гарах долларын урсгалыг хаасан ийм төслүүдэд л очсон. Жишээ дурдаад байвал барагдахгүй учраас ингэсгээд орхиё.
Бондын мөнгөний багагүй хэсэг нь дотоодын барилгын материалын үйлдвэрүүдэд очсон. Томоос нь дурдвал цементийн хоёр ч төсөл байна. Барилгынхан өмнө нь хамаг мөнгөө урд хөршөөс цемент авахад зардаг байсан бол одоо цементийнхээ хэрэглээг 100 хувь дотоодоосоо авах боломж бүрдчихсэн. Цонх, хуванцар хоолой гээд гаднаас доллараар авдаг өчнөөн бүтээгдэхүүнийг монголчууд хийгээд эхэлчихлээ. Барилгын материалыг дотооддоо үйлдвэрлээд эхлэхээр барилгын өртөг буурч таарна, тэр хэрээр орон сууцны үнэ унах нь зах зээлийн хууль. Бондын санхүүжилт барилгын үнийг дор хаяж арав гаруй хувиар буулгасан гэх статистик цаанаа ийм учиртай. Тэгэхээр ямартай “өр” гэж шүүмжлээд байдаг бондын мөнгө иргэдийг байртай, компаниудыг орлоготой, улс орныг замтай болгоод амжиж.
Ц.ТҮВШИН