НӨАТ-ын урамшууллыг олгох тухай журамд нэмэлт өөрчлөлт оруулсан. Ингэснээр иргэд сугалааны тохирол явагдах өдрийн өмнө буюу 24 цагийн дотор амжиж бүртгүүлсэн байх шаардлага үүсэж буй юм. Учир нь шинэ журмаар зөвхөн бүртгүүлсэн баримтыг л сугалаанд хамруулахаар болсон бөгөөд энэ удаад тавдугаар сарын 1-31-ний өдрүүдэд худалдан авалт хийсэн бүх баримт хамаарагдах гэнэ. Сугалааны тохирол маргааш /2016.06.19/ 19:30 цагт МҮОНТ-ээр шууд дамжуулах юм.
Сугалааны азтан болсон иргэд баталгаажуулсан дансны дугаараар хүсэлт гаргасан өдрөөс хойш ажлын 20 хоног дотор мөнгийг нь олгох аж. Харин шинэ журмын дагуу сугалааны хонжвор таарч урамшуулал авах эрхтэй оролцогч нь тохирол явагдсанаас хойш 90 хоногийн хугацаанд урамшууллаа авах эрхтэй бөгөөд уг хугацаа өнгөрсөн бол тухайн этгээдийг сугалааны урамшууллаас татгалзсанд тооцох юм.