
"Counter-Strike 2"-ийн энэ оны хоёр дахь Major тэмцээн болох "PGL Major Singapore 2026"-д өрсөлдөх 32 багийн нэрс бүрэн тодорлоо. Дэлхийн шилдэг багууд оролцох тус тэмцээн арваннэгдүгээр сарын 24-нөөс арванхоёрдугаар сарын 13-ны хооронд Сингапурт болно. Нийт 1.25 сая ам.долларын шагналын сантай бөгөөд аварга баг 500 мянган ам.доллар хүртэх юм.
Монгол Улсаас "The MongolZ" болон "Chinggis Warriors" гэсэн хоёр баг оролцохоор шалгарсан нь онцлох үйл явдал болж байна.
Тэмцээнд оролцох 32 багийг эхлэх шатнаас нь хамааруулан гурав ангилжээ.
Гуравдугаар шатнаас эхлэх найман баг. Эдгээр баг тэмцээний хамгийн сүүлийн үндсэн шатанд шууд урилга авсан.
MOUZ
Aurora
BetBoom
FURIA
Vitality
Team Spirit
Team Falcons
Legacy
Хоёрдугаар шатнаас эхлэх найман баг
FUT Esports
Natus Vincere (NAVI)
1win
MIBR
Nemiga
G2 Esports
Astralis
The MongolZ
Нэгдүгээр шатнаас эхлэх 16 баг
Ninjas in Pyjamas (NIP)
HEROIC
Eternal Fire
Team Liquid
M80
Imperial
BC.Game
FlyQuest
PARIVISION
FaZe Clan
100 Thieves
9z Team
DENDELE
Wildcard
Chinggis Warriors
Lynn Vision
Тэмцээний нэгдүгээр шат арваннэгдүгээр сарын 24-27-ны өдрүүдэд, хоёрдугаар шат арваннэгдүгээр сарын 28-наас арванхоёрдугаар сарын 1-ний хооронд үргэлжилнэ. Харин гуравдугаар шат арванхоёрдугаар сарын 2-6-нд болж, шилдэг найман баг плей-оффт шалгарах юм. Плей-оффын тоглолтууд арванхоёрдугаар сарын 10-13-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Тэмцээн эхний гурван шатанд Swiss системээр явагдах бөгөөд плей-оффт шалгарсан найман баг хасагдах журмаар аваргын төлөө өрсөлдөнө.
Л.Баяр




















































