Он гарсаар 2055 төгрөгтэй тэнцээд байсан ам.долларын ханш сүүлийн өдрүүдэд огцом буурсан үзүүлэлттэй байна.
Өчигдөр найман шарга валютын зах болон арилжааны банкуудад нэг ам.долларыг 1945 төргөрөөр худалдан авч 1948 төгрөгөөр арилжиж байсан бол өнөөдөр 1930 төгрөгтэй тэнцэж байна. Ийнхүү сүүлийн сард тасралтгүй буурч буй долларын ханшийг өнгөрөгч 3-р сарынхтай харьцуулбал даруй 100 төгрөгөөр буураад байна.
Сэтгэгдэл (2)