Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк 2014.31 төгрөгийн хаалтын ханштайгаар 28.0 сая ам.доллар, 303.01 төгрөгийн хаалтын ханштайгаар 28.0 сая юанийг тус тус нийлүүлэв.
Энэ өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 24.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн, 1.5 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл байгуулах санал тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк саналыг 100 хувь биелүүлэв.