Орхон аймагт тус аймгийн Засаг даргын нэрэмжит, Монгол Улсын заан цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх барилдаан Хангарьд спортын зааланд болов. Барилдаанд улсын арслан Р.Пүрэвдагва, улсын заан Б.Батмөнх, М.Лхагвагэрэл, С.Сүхбат, улсын харцага О.Мөнх-Эрдэнэ, улсын начин Д.Амарсайхан, Д.Тамир, Э.Сумъяабат, Э.Мөнхжаргал тэргүүтэй бөхчүүд зодоглолоо. Энэ барилдаанд улсын заан, гавьяат тамирчин М.Лхагвагэрэл түрүүлж, улсын заан Б.Батмөнх үзүүрлэв. Их шөвгийн гуравт улсын харцага О.Мөнх-Эрдэнэ шалгарлаа. Шөвгийн зургаад улсын заан С.Сүхбат, улсын начин Д.Амарсайхан, Э.Сумъяабат нар шалгарсан байна. Монгол Улсын заан цолтой 153 бөх төрөн гарсан ба анхных нь 1921 оны наадмаар С.Баадуу заан цол хүртсэн бол хамгийн отгон нь 2024 оны наадмаар улсын заан Д.Хүдэрбулга аварга О.Хангайгаар долоо давж заан цолтой болсон юм.
Сэтгэгдэл (2)