Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласны 100 жилийн ой маргааш тохиож байна. Жил бүрийн энэ өдөр төр, нийгмийн өмнө үнэмлэхүй гавьяа байгуулж, ажил хөдөлмөрөөрөө манлайлсан иргэдэд шагнал гардуулдаг уламжлалтай.
Бүгд Найрамдах Улс тунхагласны 100 жилийн ой, Үндэсний статистикийн алба үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тус тус тохиолдуулан Үндэсний статистикийн хорооны дарга асан доктор, профессор П.Бямбацэрэн гавьяат эдийн засагч цолоор шагнууллаа. Тэрбээр Ардчилсан үндсэн хууль тогтоогч, Улсын бага хурлын гишүүн, УИХ-ын тамгын газрын орлогч дарга, Хүн, амын бодлого хөдөлмөрийн дэд сайд зэрэг албуудыг нэр хүндтэйгээр хашиж ирсэн төр, нийгмийн зүтгэлтэн юм.
Сэтгэгдэл (1)