УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэх асуудлыг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Төсөв баталсан УИХ-ын гишүүдийн ирц, саналаа өгсөн протокол, бичлэгийг өгчих гээд байна. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт маргааш өгнө гэж байсан. Тэр маргаашаас өнгөрөөд 7 хоноод байна. Төсөв баталсан УИХ-ын гишүүдийн ирц, саналаа өгсөн протокол, бичлэгийг авах гээд УИХ-ын гишүүн хүсэлт гаргаад байхад өгөхгүй юм. Хэзээ өгөх юм бэ? өгөх юм уу, өгөхгүй юм уу?
УИХ-ын ЕБНД Б.Баасандорж: Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдааны тэмдэглэлийг хөтлөх журам гэж байдаг. Журмаас давсан нэг ч алхам хийж болохгүй. Энэ бол гурван жил мөрдөж байгаа журам.
Энэ журмын хоёрт, тэмдэглэл хөтөлдөг шинжээч системийн тусламжтайгаар дууны бичлэгээс, дүрс бичлэгээс хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэлийг ажлын 5 өдрийн дотор буулгаж бэлэн болгоно. Хоёрт шинжээчийн дээд албан тушаалтан буюу референт бэлэн болсон хуралдааны тэмдэглэлийг ажлын гурван өдрийн дотор хянана. Гуравт, хуралдаан зохион байгуулах хэлтэсийн дарга ажлын хоёр өдрийн дотор хянадаг. Дөрөвт, дэлгэрэнгүй тэмдэглэлийг албажуулах ЕБНД-ын зохицуулалт бий. Энэ бүх үйл явцын дараа албажуулдаг.
Өнөөдрийн байдлаар Б.Энхбаяр, Б.Жаргалан, Д.Пүрэвдаваа, Д.Энхтүвшин нарын гишүүд хүсэлтээ ирүүлсэн байна. Журамд заасны дагуу ажлын 12 хоногт холбогдох албан тушаалтнууд албажуулсны дараа танд танилцуулна. Албан бичигтэй бичиггүй танилцах эрхтэй, би танилцуулах үүрэгтэй.
М.Жаргал
Сэтгэгдэл (3)