ХУД-ийн хэмжээнд зам, талбайн цэвэрлэгээний 12 байгууллагын үйлчлэгчид 11 дүгээр сарын 25-ны 22:00 цагаас эхлэн халтиргаа гулгаа ихээр үүсдэг байршлуудад давсны машинаа байршуулан, техникийн бэлэн байдлыг ханган жижүүрлэн хонож, 01:30 цагаас эхлэн давс, бодис цацан ажиллажээ.
Мөн Морингийн даваа, Айцын давааны замын хөдөлгөөн хэвийн, халтиргаа үүсээгүй бөгөөд явган замын цэвэрлэгээ, давс, бодис цацах ажлууд үргэлжилж байна.
11 дүгээр сарын 26-ны 08:30 цагийн байдлаар 12 байгууллагын нийт 204 зам талбайн үйлчлэгч 25 давсны машин, 57 үлээгч төхөөрөмж, 4 явган замын моторт төхөөрөмж, 8 түрэгч хусагч зэрэг техниктэйгээр нийтийн эзэмшлийн зам, талбайг цэвэрлэж байна.
Дүүргийн хэмжээнд нийт 127.5 тонн давс, 3 тонн бодис цацаж, 1645.5 тонн давс, 757 тонн бодисын үлдэгдэлтэй байна.