УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах эсэх асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу үг хэллээ.
Тэрбээр "Энэ танхимд цугларснаасаа хойш л хариуцлага ярьж байна. Сангийн сайд Б.Жавхлан л хамгийн их хариуцлага ярих ёстой хүн шүү дээ. Хэчнээн Засгийн газар дамжиж, Сангийн сайд хийж байгаа билээ дээ. Өнөөдрийг хүртэлх үнийн өсөлт, ажилгүйдэл, авлига хээл хахууль бол төсөв санхүүгийн үүдэнд сууж байгаа тантай шууд холбоотой. Төсөв өргөн барихаас авахуулаад л аудит, эдийн засагчид хэлж л байсан шүү дээ. Юу ч сонсдоггүй, хэнийг ч сонсдоггүй. Эцсийн дүндээ УИХ, Засгийн газар нь хориг тавиулаад эвгүй байдал орчихсон сууж байна. Таныг төсөв оруулж ирэхэд л байнгын хороон дээр болохгүй байгааг нь хэлж л байсан. Болж байна аа л гээд зүтгээд байсан. Монголын төр тоглоом биш. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхий сайд бие даагаад сайд нарт хариуцлага тооцох эрхтэй болчихсон. Сангийн сайдад хариуцлага тооцох хэрэгтэй. Сангийн сайдын оруулж ирж байгаа төсөв, түүний үр дүнг бид олон жил харлаа шүү дээ" гэлээ.
М.Жаргал
Сэтгэгдэл (7)