Анх удаа 126 гишүүнтэйгээр байгуулагдсан энэ удаагийн УИХ-д МАН, АН, ХҮН, ИЗНН гэсэн дөрвөн нам, “Үндэсний эвсэл” гэсэн таван нам, эвслийн төлөөлөлтэй.
Нам эвслээрээ нэгдэхээс гадна нутаг усаараа, үзэл бодлоороо фракцладаг парламентад дахин нэг фракц мэндэлж байгаа нь “АПУ” компаниар овоглож байсан долоон гишүүний нэгдэл болж байна.
УИХ-ын гишүүн АН-ын бүлгийн А.Ганбаатар, П.Батчимэг, Ч.Лодойсамбуу, Д.Энхтуяа, Б.Түвшин, ИЗНН-бн Б.Батбаатар, ХҮН намын Г.Уянгахишиг нар нэгдэн албан бусаар “АПУ” фракцыг байгуулж байгаа сураг байна.
О.Амар