Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдээлэл өглөө.
Тэрбээр "2021 оноос хойш төвлөрөх ёстой байсан 218 тэрбум төгрөг төвлөрөөгүй, энэ оны эхний улирлуудын төгсгөлийн сарын санхүүжилтийг урагш нь татаж хэрэглэсэнтэй холбоотой санхүүжилтийн нөхцөл байдал хүндэрсэн зүйлүүд байгаа ч өнөөдрийн байдлаар ямар нэгэн эмнэлгийн тусламж үйлчилгээг зогсоох, улсын эмнэлгүүд төлбөртэй тусламж, үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал огтоос үүсээгүй. Зарим нэг улсын эмнэлэгт ЭМДЕГ-тай гэрээ хийсэн энэ оны гүйцэтгэлийн гэрээ нь хэтэрсэн байгаа. Тус эмнэлгүүдтэй хэлцэл хийж, цаашид цаг үеийн буюу томуу томуу төст өвчний дэгдэлтийн нөхцөл байдалтай уялдуулж, нэн шаардлагатай биш архаг хууч өвчлөлтэй хүнийг хэвтүүлэн эмчлэхээс зайлсхийж ажиллах чиглэл өгсөн. Үүнд л ойлголтын зөрүү үүссэн бололтой. Тиймээс нэн яаралтай, хавдрын тусламж, үйлчилгээнд янз бүрийн эрсдэл үүссэн зүйл байхгүй.
Ажлаа авсан цагаас хойш сайдын багцын хэмнэлтийг хийж, ЭМДС руу төвлөрүүлэн ажиллаж байгаа. Үүний үндсэн дээр 11, 12 дугаар сард нэн яаралтай, тусламж үйлчилгээнд доголдол үүсгэхгүйгээр, ард иргэдэд санхүүгийн хүндрэл учруулахгүйгээр энэ оныг дуусгах боломж бүрдсэн" гэв.
М.Жаргал
Сэтгэгдэл (1)