Ам.долларын ханш сүүлийн нэг сарын турш тогтмол бууралттай байсан. Өнөөдрийн байдлаар “Найман шарга” зах дээр нэг ам.доллар 1965 төгрөгтэй тэнцлээ.Оны эхэн үеэс 2050 төгрөгт хүрээд байсан долларын ханш өнөөдөр 85 төгрөгөөр буурчээ.
Ам.долларын ханш буурах болсон нь Засгийн газрын гаргасан 500 сая ам.долларын бондын эх үүсвэрээр Монголбанкны валютын нөөц нэмэгдсэн, Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад шаардагдах эхний ээлжийн мөнгө орж ирсэн зэрэгтэй холбоотой гэж үзэж байгаа юм.
Харин иргэдийн дунд сонгуулийн өмнө ийн буурч байгаа ч дараа нь эргэн өсөх байх гэсэн хардлага байна.
Сэтгэгдэл (5)