Гадаад орчноос ирэх өсөлтийн боломж сэргээгүй, эдийн засаг өмнөөс ирэх салхитай тулгарч магадгүй байна. Ашигт малтмалын дэлхийн зах зээл сэргэж эхлээгүй байгаа бөгөөд Монгол Улсын эдийн засагт ойрын ирээдүйд хүчтэй өсөлтийн хөдөлгүүр болж чадахгүй байхаар байна.
2013 оны сүүлчийн улиралд гол ашиг малтмалын үнийн өсөлтийн бууралт түр зогссон боловч 2014 онд уг зах зээлийн нөхцөл сул хэвээр үргэлжлэхээр байна. 2014 оны нэгдүгээр улиралд зэс гэх мэт гол ашигт малтмалын үнэ буурсан нь Хятад улсын Засгийн газрын үл хөдлөх хөрөнгийн халсан зах зээлийг хөргөх гэсэн оролдлогоос болж хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа саарч байгаа энэ үед Хятад улсын импорт сул байгааг харуулж дэлхийн зах зээлийн үнэ таван хувиар буурна гэж ДБ-аас үзэж байна. Ялангуяа төмрийн хүдрийн үнэ хамгийн ихээр (9,1 хувиар), түүний дараа зэс (7,4 хувь), хөнгөн цагаан (5,2 хувь), никель (3,1 хувь) тус тус буурахаар байна. Ихэнх үнийн эрсдэл өндөр бөгөөд Хятад улсын эдийн засгаас хамаарахаар байна. Ашигт малтмалын зах зээлийн сулрах төлөвөөс харахад Оюутолгойн шинэ уурхайн зэсийн экспортын биет хэмжээний өсөлтөөс бусдаар Монгол Улсын уул уурхайн экспорт сул хэвээр байхаар байна.
Хятад улсын эдийн засагт цэгцгүй/замбараагүй тохируулга хийгдвэл эдийн засгийн төлөвийг улам муутгаж магадгүй юм. Хятад улс илүү тогтвортой, хүртээмжтэй өсөлтийн зам дээр дунд болон урт хугацаанд гарахын тулд хийж буй бүтцийн өөрчлөлтийн шинэчлэлтийн хүчин чармайлтыг илтгэж Хятад улсын эдийн засгийн өсөлт 2014 онд 7,6 хувь, 2015 онд 7,4 хувь тус тус байна гэж ДБ-аас төсөөлж байна. Манай суурь төсөөлөлд хөрөнгийн оруулалтын төлөвлөсөн бууралтыг хэрэглээний өсөлтөөр аажмаар нөхөх замаар эдийн засгийн тохируулга цэгцтэй/замбараатай хийгдэнэ гэж үзсэн. Гэвч санхүүгийн тогтвортой байдалд учрах эрсдэлийг шийдвэрлэх явцад замбараагүй тохируулга хийгдэж болзошгүй юм. Орон нутгийн засгийн газрын өрийг хурдан барагдуулбал эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгүүр болж ирсэн хөрөнгө оруулалтаас холуур дахин тэнцвэржилт эрчимтэй явагдахад хүргэж магадгүй.
Ч.Мөнхбаяр
Сэтгэгдэл (1)