Даваа гаргийн үүрээр Литвийн Вильнюс нисэх онгоцны буудлын ойролцоо ачааны онгоц осолдсоны улмаас нэг хүн нас барж, гурван хүн шархаджээ. Одоогоор дөрөв дэх хүнийг эрэн хайх ажиллагаа явагдаж байна.
Испанийн ачаа тээврийн "Swiftair" компанийн DHL-д үйлчилж байсан онгоц газардах явцдаа байшин мөргөж осолдсон гэж орон нутгийн эрх баригчид мэдэгдэв.
Осол болсон газрын ойролцоох байшингаас 12 хүнийг аюулгүйгээр нүүлгэн шилжүүлсэн гэж цагдаа нар мэдэгдэв.
Л.Баяр