Дэлхийн алдартай, Оросын балетын од Владимир Шкляров өнгөрсөн Бямба гарагт барилгын таван давхраас унаж нас баржээ.
Дэлхийн хамгийн өндөр зэрэглэлийн балетчин байсан түүний үхлийг Санкт-Петербург хотын Мариинскийн театр баталж, "Энэ бол Мариинскийн театрынхны төдийгүй дэлхийн балетын урлагийн хувьд маш том гарз" гэж мэдэгджээ.
Цагдаагийн газар Шкляровын үхлийн талаар мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа ч урьдчилсан байдлаар осол гэж дүгнэсэн байна.
Түүнчлэн, "Тэр амиа хорлосон байж магадгүй. Ямартай ч энэ гэмт хэрэг биш” гэж онцгой байдлын албаны эх сурвалж РИА Новости агентлагт ярьжээ. Шкляров хоёр хоногийн дараа нуруу нугасны нарийн төвөгтэй хагалгаанд орох заалттай байжээ. Тэр өдөр хүртэл өвчнөө тэсвэрлэж, "хүнд өвдөлт намдаах эм" ууж байсан гэж Оросын хэвлэлүүд ярьж байна.
Тэрээр 1985 оны хоёрдугаар сарын 09-нд хуучнаар ЗХУ-ын Ленинград одоогийн Санкт-Петербург хотод мэндэлжээ. Мөн Германы Мюнхен дэх Баварийн балет, Лондонгийн Хатан хааны балетын зочин найруулагчаар ажиллаж байсан.
Л.Баяр