-Эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлыг сэргээхийн тулд эдийн засгийн бодлогод бүтцийн өөрчлөлт хийх шаардлага байна-
Өнгөрсөн жилүүдэд эдийн засгийн бодлого эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэхэд чиглэж ирсэн. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын уналт болон уул уурхайн салбарын экспортын бууралтын улмаас эдийн засгийн өсөлт саарахаас үл хамаарч өсөлтийг дэмжсэн эдийн засгийн бодлогын хүрээ эдийн засгийн өсөлтийг хоёр оронтой тоонд барьж чадсан. Хоёр оронтой тоон өсөлтийн ачаар бас ядуурлын түвшин 38,7 хувиас 27,4 хувь болж буурсан. Гэвч мөчлөг дагасан эдийн засгийн бодлого төлбөрийн тэнцлийн дарамтыг тогтвортой бус түвшинд хүргэж, инфляцийг нэмэгдүүлж, санхүүгийн системийн чадавхийг сулруулахад хүргэлээ. Эдийн засгийн өсөн нээгдэж буй эмзэг байдлын энэ үед өсөлтийг дэмжсэн эдийн засгийн бодлогыг үргэлжлүүлэх нь өөрөө тогтвортой байж чадахгүй юм. Зээлийг нэмэгдүүлж, төсвийн ихээхэн алдагдал хүлээх замаар эдийн засгийг цаашид эрчимжүүлбэл зөвхөн хязгаарлагдмал үр дүнд хүрч өндөр инфляци, ханшны сулралыг нэмэгдүүлнэ. Ингэснээр хэрэглээ, хөрөнгө оруулалтанд нэмэлт дарамт авчирна. Улмаар эдийн засгийн тэлэх бодлогыг үргэлжлүүлбэл төлбөрийн тэнцлийн тэнцвэртэй бус байдлын удаашруулсан залруулгаар гадаад валютын нөөцийг барагдуулах үйл явцыг хурдасгахад хүргэнэ.
Уул уурхайн орлогыг үр дүнтэй удирдах талаар бодох цаг иржээ.
Монгол Улс өндөр өсөлтийн үед олсон байгалийн баялгийн орлогоосоо хуримтлал хийж чадахгүй билээ. Баялгийн сангийн сайн хүрээг боловсруулах нь байгалийн баялгийн орлогын удирдлагыг илүү оновчтой болгох боломжийг буй болгоно. Өнгөрсөн хугацаанд төсвийн том алдагдал, улсын өсөн нэмэгдэж буй өрийн улмаас гадаад огцом өөрчлөлтийг сөрөх төсвийн бодлогын чадавх хязгаарлагдмал болсоор байна. Төсвийн тогтворжуулалтын санд хуримтлагдсан бага хэмжээний хуримтлал нь шаардлагатай үед бодлогын хамгаалалт болж чадахгүй. Засгийн газраас Баялгийн сангийн хуулийн төслийг боловсруулж уул уурхайн орлогыг үр дүнтэй удирдах тогтолцоог буй болгох ёстой гэж үзэж байна. Баялгийн санг төсвийн хүчтэй бодлого дагалдахгүй бол уг сан дангаараа уул уурхайн орлогын үр дүнтэй удирдлагыг хангаж чадахгүй юм. Засгийн газраас төсвийн хуримтлал хийхийг хангахын тулд баялгийн санг байгуулахдаа төсвийн зохицуулалтын хэрэгжүүлэхүйц төлөвлөгөөг боловсруулсан байх хэрэгтэй. Баялгийн санг байгуулах, түүний үйл ажиллагааг эхлэхийн өмнө төсвийн зарлагыг хумьж, баялаг хуримтлагдах орон зайг буй болгох талаар завшилцөлд хүрсэн байх ёстой.
Олон Улсын Валютын Сан Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 2018 онд таван хувь, 2019 онд 6,3 хувьд хүргэнэ гэсэн урьдчилсан тооцоо гаргаснаа танилцуулсан билээ. Төсвийн үр дүнгийн гүйцэтгэл төсөөлж байснаас сайн гарсан нь орлогын төлөвлөгөө даван биелж, зарлага санхүүжилтийг хатуу хяналттай хийсэнтэй холбоотой гэж Олон Улсын Валютын Сан онцолжээ.
Ч.Мөнхбаяр
Сэтгэгдэл (1)