49 хувийг хамгаалагчийн дүр...
Чөлөөт зах зээлтэй ардчилсан улсын төр нь хувь хүний болон бизнесийн аюулгүй байдал, эрх чөлөө, эд хөрөнгийг хамгаалах үүрэгтэй хэмээн ойлгодог. Ийм ч учраас монголчууд 28 жилийн турш өөрсдөө ч туршилтад орохоос буцахгүйгээр эргэлт буцалтгүй зүтгэж өнөөдрийн энэ нийгмийг бий болгосон гэж итгэдэг. Мэдээж, төр улсыг бий болгож буй нийгэм, нийгмийн оршин тогтнохын үндэс хувь хүний болон нийтийн өмчийн аюулгүй байдал нэн чухал нь ойлгомжтой. Харин төр хоёуланг нь ижил тэгш нөхцөлд хамгаалж, өөрийн болон өрөөлийн халдлагаас хамгаалах учиртай. Хууль зүйн байнгын хорооноос “Засгийн газрын 2016 оны зургадугаар сарын 13-ны өдрийн 330 дугаар тогтоолын нэгдүгээр заалтыг хүчингүй болгож, тус үйлдвэрүүдийн (“Эрдэнэт үйлдвэр” ба “Монголросцветмет”) 49 хувийг төрийн өмчид шилжүүлэн, 100 хувь улсын үйлдвэрийн статусаар ажиллуулах санал”-ыг 2017 оны нэгдүгээр сарын 24-нд гаргасан байдаг.
Тухайн үеийн ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэгэнтээ 49 хувийн асуудал олон нийтийн анхаарлыг татаад эхлэнгүүт ээлжит шоугаа хийсэн нь уг асуудалд ихэд шийдэмгий ажиллаж буй мэт харагдаж УИХ-д орж өмөөрсөн дүрд “тоглосон” юм. Нэг л удаа нэлээд шийдэмгий мэт харагдах энэ үйдлийн ард өөрийн “овоолгыг” хамгаалахын тулд тал засаж УИХ-д орж өмөөрсөн дүрд “тоглосон” түүний ээлжит төрхийн харин тухайн үед хүмүүс анзаарсан нь цөөхөн байсан гэж болно. Өөрөөр хэлбэл УИХ-д орж ирэн өмөөрсөн дүрд тоглосон түүний “шидэт” ажиллагааны ард А-2 овоолгыг эзэмшилдээ авч үлдэх буултыг Засгийн газартай хийсэн байдаг. Энэ ч утгаараа тохиролцсоныхоо дараа асуудлаас гарч, сураггүй болсон бөгөөд хэрэв тэр 49 хувийг худалдан авагч талд байсан бол хэзээ ч амаа хамхихгүй нь тодорхой байлаа. Учир нь 14 сая ам.доллар бол их мөнгө, түүний төлөө тэр юу ч хийхээс, хэнтэй ч тохиролцохоос буцахгүй байсан. Ингэснээр 49 хувь “улстөрийн хамгаалалтгүй” болсон мэт харагдаж, Ц.Нямдоржийн дураараа дургилт эхэлсэн хэмээгдэх болсоныг бид мэднэ. Харин “Эрдэнэт” 100 хувь улсын мэдэлд орвол экс ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн жилийн 14 сая ам.доллалаар тоологдох ашиг насан туршид нь үлдэх бөгөөд магадгүй дараагийн 4 дүгээр отвалыг эзэмших тохиролцоотой байсан тухай мэдээлэл гарч байсныг мартаж болохгүй юм...
Х.Хонгор
Сэтгэгдэл (2)